Yearly Archives: 2019

November, 2019

  • 13 November

    Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг  УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Уг тогтоолын төсөлд шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах тухай заалт орсон юм. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг  1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ. Шинээр болон өргөтгөлөөр улсын тусгай хамгаалалтад …

  • 13 November

    ОБЕГ-ын дэд дарга Ц.Ганзориг Австралийн гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

    ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Австрали улсын Куинсланд мужийн гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэдэг “Royal Flying Doctor Service” буюу “Нисдэг эмч нарын алба”, “Гамшгийн удирдлагын төв” болон “Хүмүүнлэгийн тусламжийн агуулах”-ын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албан тушаалтнуудтай хоёр талын уулзалт хийлээ. “Нисдэг эмч нарын алба”-ны Куинсланд муж дахь салбар нь гамшиг, осол тэр дундаа  авто ослын улмаас хүндээр бэртэж гэмтсэн алслагдсан …

  • 13 November

    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 20 оюутанд тэтгэлэг гардууллаа

    МУИС, ХААИС, ШУТИС, МУБИС-д байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмшиж буй 3.2-оос дээш голчтой III дамжааны 20 оюутанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тус бүр 1 сая төгрөгийн батламж гардууллаа. Тэрбээр “Та бүхний суралцаж байгаа мэргэжил бол ирээдүй хойч үедээ байгаль орчны боловсрол олгох, байгаль эх дэлхийгээ хамгаалах зөв дадлыг төлөвшүүлэх ач холбогдолтой. Та бүхнийг олон улсын хурал, зөвлөгөөнд хамруулах ажлыг цаашид яамнаас …

  • 13 November

    Найман аймагт хуванцар хогны эзлэхүүнийг багасгах бутлагч машин хүлээлгэж өглөө

    БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд найман аймагт хуванцар хог бутлагч, овор хэмжээ ихтэй хог хаягдлын эзэлхүүнийг багасгах машиныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хүлээлгэж өглөө. Увс, Говь-Алтай, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар  энэхүү машинуудыг хүлээж авсан бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт хуванцар сав нягтруулан шахах, бутлагч …

  • 13 November

    Л.Оюун-Эрдэнэ: Албаны машиныг хувьдаа ашиглахыг хориглосон журам байхгүй

    Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газартай хамтран нийслэлийн таван хувийн сургуулийн гадна хяналт тавьж, албаны дугаартай машинаар хүүхэд зөөж байгаа үйлдлийг баримтжуулсан. Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулахад “Журам гараагүй. Журмыг судалж байгаа. Гаргах журманд эдгээр асуудлыг хөндөнө. ЦЕГ болон Төрийн албаны зөвлөлөөс хамтран хийсэн ганцхан өдрийн шалгалтаар маш олон зөрчил илэрсэн. Гэтэл бусад улсын ёс зүйн протоколын баримт бичигт …

  • 13 November

    Д.Гантулгад хоёр жилийн хорих ял оноов

    УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал өчигдөр /2019.11.12/ 14.30 цагаас эхэлж, 22.30 цагт шийдвэрээ гаргалаа. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар нийт хоёр жилийн хорих ял оноохоор шийдвэрлэсэн байна. Хэргийг эргэн сануулбал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдож, гишүүний эрхээс татгалзах хүсэлтээ гаргаж …

  • 13 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 16. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, есөн улаан мэнгэтэй хөх бар өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: СансарСуудал: Төмөр  Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг …

  • 13 November

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 14-15- нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар  …

  • 12 November

    Нийслэл иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхийн тулд 2020 оныг стандартыг мөрдүүлэх жил болгон зарлана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөн нь Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх талаар санал солилцож байгаагаараа чухал ач холбогдолтой бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтлоо. Агаарын бохирдлыг бууруулах “Сайн түлш”-ний хэрэглээ, …

  • 12 November

    Теле хяналтын камеруудыг хэвийн ажиллуулах стандарт баталлаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Улаанбаатар хотын хэмжээнд дагаж мөрдөх RFID, LTE шилэн кабель төлбөрийн системийн стандартуудын жагсаалт батлах тухай, Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай, Хөрөнгө бүртгэх тухай, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай, Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаан болон ээлжит бус VIII хуралдаан зарлах тухай зэрэг долоон асуудал хэлэлцэх товтой. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын …

  • 12 November

    Монгол технологиор Монголд үйлдвэрлэдэг “Газар Шим”-ийн шинэ үйлдвэрийн цогцолбор нээлтээ хийлээ

    Одоогоос 20 жилийн өмнө буюу тэртээх 1999 онд  “ГБТ Трейдинг” ХХК  “Артишок” эрүүл мэндийн ундаа, “Өег”, “Алаг”, “Байцаа”-тай салат,  “Лечо”, “Мөөгтэй лечо”,  “Өргөст хэмх”, зэрэг хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн олон төрлийн бүтээгдэхүүнээрээ олны танил болсон  Монголд анхны даршилсан ногооны “Газар шим” үйлдвэрийг байгуулж эдүгээ үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг болж чадсан билээ. “Газар шим” хүнсний үйлдвэрлэл эхэлсэн эхний жил 2 нэр төрлийн 20 мянган шил бүтээгдэхүүн …

  • 12 November

    И.Бямбасүрэн:0-6%-ийн хүүтэй зээлээр байртай болох боломжтой

    Сүүлийн үед хамгийн эрэлттэй мэргэжлийн тоонд “Үл хөдлөх зуучийн мэргэжилтэн” өндөр рейтингтэй яваа билээ. Олон улсын жишгийн дагуу манайд ч бас үл хөдлөх хөрөнгийн салбар нэлээд хөгжиж  байна. Бид энэ удаа “Улаанбаатар пропертиз” ХХК-ийн захирал И.Бямбасүрэнтэй ярилцлаа. “Улаанбаатар пропертиз” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн чиглэлээр 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж, өдгөө иргэдийн хүн амын суурьшил, эрэлт, хэрэгцээнд нийцүүлсэн …

  • 12 November

    Гэр хорооллын 200 өрх төвийн дулаанд холбогдлоо

    Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын 11-15 дугаар гудамжны 200 орчим айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр, бохир усны шугаманд холбогдлоо. Гэр хороололд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төсөл тус дүүрэгт амжилттай хэрэгжиж өнөөдөр нээлтээ хийсэн юм. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох …

  • 12 November

    Нэг хот-нэг стандарт нийслэлийн анхдугаар зөвлөгөөн эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. Зөвлөгөөнд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд,  дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын нийт 2000 гаруй хүн …

  • 12 November

    Баяр олонтой улиралд бараагаа Ийвүгээс аваарай

    Монголын Үйлдвэржилт Инновацийн Төв энэ удаад Ийвү-Занжиажэ чиглэлийн ажил, амралт хосолсон аялалд гарах бэлтгэлээ хангажээ. Эрхэм та бизнес эрхлэгч бол, шинийг эрэлхийлж байгаа бол энэ удаагийн аяллын хамт олонтой нэгдээрэй. Дэлхийн бөөний худалдааны төв хот бол Ийвү юм. 200-аад улсын худалдааны төлөөлөгчийн салбартай уг хотод ямар ч төрлийн барааг зөвхөн бөөний үнээр худалдаалдаг билээ. Эрээнд 20 юаниар худалдаалагддаг бараа Ийвүд 1 юань 5 мо байдгийг мэдэхэд илүүдэхгүй …