Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр аравдугаар сарын 31-ний өдөр БНСУ-ын онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн халдлага үйлдсэн хэргээр тус улсын цагдаад саатуулагдсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 6-ны өдөр Д.Одбаяр БНСУ-д очиж Инчён хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэст мэдүүлэг өгсөн юм. Инчён хотын цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзэн түүнд хилийн …
Yearly Archives: 2019
November, 2019
-
8 November
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн түүхт 95 жилийн ой тохиож байна
НЭМГ-ын харьяа Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баярын хурал өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Налайх дүүргийн Засаг дарга Р.Раднаабазар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал болон бусад зочид төлөөлөгчид, тус эмнэлгийн үе үеийн ахмадууд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон юм. Монгол Улсын эрүүл …
-
8 November
Зарим улсад суух Элчин сайд нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөв
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.08) нэгдсэн хуралдаан 10 цаг 24 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулсан юм. Монгол Улсын …
-
8 November
Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргыг чөлөөлөх асуудлыг тав хоног хойшлууллаа
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.08) нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал тусгагдсан. Эдгээр асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Монгол Улс “саарал жагсаалтад” орсонтой холбоотой асуудлыг ирэх долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо хаалттай горимоор авч хэлэлцэхээр болсон учраас Санхүүгийн зохицуулах хорооны дарга, …
-
8 November
Иргэдийн эрүүл, ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах стандартын хэрэгжилтийг үнэлэх санал асуулга эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” Нийслэлийн анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдах гэж байна. Зөвлөгөөнөөр иргэдийн амьдрах орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор хотын стандарт шаардлагыг мөрдүүлэх болон нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, цаашид ажил сайжруулахтай холбоотой зөвлөмж гаргах юм. Тус зөвлөгөөний хүрээнд иргэдийн эрүүл, ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг …
-
8 November
Хэнтий аймгийн Чингис хот Төрийн соёрхолт Р.Чойномын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
Хэнтийн аймгийн Чингис хот төрийн соёрхолт, яруу найрагч Ренчингийн Чойномын нэрэмжит гэрэлт цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо. Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор тус цэцэрлэгт хүрээлэнг яруу найрагч Р.Чойномын нэрэмжит болгожээ. Мөн “Хэрлэнгийн цэнхэр алс” төрийн бус байгууллагаас яруу найрагчийн уран бүтээлийг мөнхөлсөн гантиг чулуун хөшөөг байрлуулж байсан бол 2018 онд сумын Засаг даргын санаачилгаар тохижилт гэрэлтүүлгийг хийж, 2019 онд “Бугатай” цэцэрлэгт хүрээлэнтэй …
-
8 November
“Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд төслийн уралдаан зарлагдлаа
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Оюутан залуучуудын дунд хотын соёл түгээн дэлгэрүүлэх сургалт, нөлөөллийн Хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн шилдэг 80 оролцогчдын дунд хотын соёлыг олон нийтэд сурталчлах, таниулах зорилго бүхий төслийн уралдааныг зарласан бөгөөд хөтөлбөрт оролцогч оюутнууд нь нийгэмд соёлыг түгээх, эерэг өөрчлөлт, зөв хандлага бүхий соёлжсон, хотод амьдрах …
-
8 November
АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж, хөрөнгө оруулалт татах боломжийг 30 аж ахуйн нэгжид олгоно
Монгол брэнд холбоо ТББ, АНУ-н Вашингтон ДС хот дахь Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “АНУ-ын зах зээлд экспорт хийх боломж” төсөл хөтөлбөрийг Монголын уул уурхайн бус салбарын үйлдвэрлэгч компани болон аж ахуйн нэгжүүдийн дунд хэрэгжүүлэхээр боллоо. Төсөл хөтөлбөрийн хүрээнд арваннэгдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн худалдааны экспертүүд урилгаар манай улсад хүрэлцэн ирж, АНУ-ын зах …
-
8 November
Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээ” үзүүлж эхэллээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх хүүхдийг тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд батлагдсан “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний журам”-ыг хэрэгжүүлэн ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд үүрэг болгосон юм. Энэ дагуу НЭМГ-ын ажлын хэсэг нийслэлийн найман дүүрэгт хяналт, үнэлгээ хийсэн бөгөөд Эрүүл мэндийн төвийн удирдлага, үйлчлүүлэгч болон эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эмнэлгийн …
-
8 November
Л.Баттулга: “Оюуны өлсгөлөн”-г юугаар ч нөхөж чадахгүй
Германы нэрт сэтгэгч Иоханн Вольфганг Фон Гётегийн “Фауст” жүжгийг Монголын тайзнаа анх удаа Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуайн хүү М.Батболд 2018 онд найруулан тавьсан билээ. Тэгвэл пост драм хэлбэрээр 2019 оны арваннэгдүгээр сарын 16, 17-ний өдрүүдэд “Корпорейт конвеншн”- центрт хоёр дахь удаагаа үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл сургуулилтаа эхлээд байна. Жүжгийн гол дүрд Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Монгол Улсын …
-
8 November
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 08. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 11. Сугар гараг. Могойг хүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: ХурьцахуйСуудал: Уул Өдрийн наран 7 цаг 47 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд …
-
8 November
Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм дулаан байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Завханы өмнөд, Баянхонгорын хойд хэсгээр их цас орно. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 8-9-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсч, зам даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр …
-
7 November
УУХҮЯ-ны төлөөлөгчид Лондон хотноо “Мetals and mining” хуралд оролцов
УУХҮЯ-ны ТНБД Г.Нандинжаргал Лондон хотноо энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулагдсан “LSEG EMEA Metals & Mining” уул уурхайн олон улсын хөрөнгө оруулагчдын хуралд оролцож, Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар үг хэлэв. Тэрээр үгэндээ, уул уурхайн салбар нь ДНБ-ийн 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, ГШХО-тын 70 хувь, 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар …
-
7 November
“Дулаахан намар”-тай нэг үдшийг нижгэр өнгөрүүлье
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Ая зохиогч, Буяндэлгэрийн Пүрэвсүрэнгийн “Дулаахан намар” тоглолт энэ сарын 11-ний 19 цагаас UB PALACE-ийн концертын их танхимд болох ажээ. Түүний “Сэтгэлд минь урссан аялгуу Сэтгэлд тань эгшиглээсэй” гэсэн уриа, билэгдэл бүхий энэхүү долоо дахь удаагийн тоглолтын зар өдгөө түмэн олноо ид түгж байна. Б.Пүрэвсүрэнгийн энэхүү тоглолтоо нэрлэсэн “Дулаахан намар” дуу бүтсэн түүхээс товч сонирхуулахад тэрээр арван жилийн өмнөх тэр нэг өдөр Монгол улсын гавьяат жүжигчин С.Жавхлангийн …
-
7 November
Тарваганы түүхий махыг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг таслан зогсоожээ
Нийслэлийн засаг даргын тарваган тахлаас урьдчилан сэргийлэх А/772 захирамж, НМХГ-ын даргын баталсан хуваарийн дагуу Чингэлтэй дүүргийн Өвөргүнт автозамын шалган нэвтрүүлэх цэгт 24 цагаар байнгын хяналт тавин ажиллаж байна. Шалгалтаар 2019 оны 10 дүгээр сарын 30 өдөр 01:30 цагт … орб Ланд крузер 200 маркийн автомашинд хуйхлаж хөлдөөсөн тарваганы түүхий махыг илрүүлж тухайн тарвагыг Зооноз өвчин судлалын үндэсний төвийн тусгай дугаарт дуудлага өгч хүлээлгэн өгөв. Холбогдох баримт бичгийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл