Yearly Archives: 2019

November, 2019

  • 6 November

    Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд М.Такаоко нутаг буцна

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаока-г  эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 11 дүгээр сарын 5-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Элчин сайд М.Такаока манай улсад ажиллах хугацаандаа Монгол Улс, Япон Улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, дээд, өндөр түвшний айлчлалыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, хүч чармайлт тавьж ажилласанд Сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлж, цаашдын ажилд …

  • 6 November

    “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

    Гадаадад сургууль төгссөн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Карьер Экспо-2019” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Тус хөдөлмөрийн яармаг үзэсгэлэнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хөдөлөмөр эрхлэлтийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” хамтран зохион байгуулах бөгөөд  өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэлийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнгөрөгч онд зохиогдсон “Эх орондоо хөдөлмөр …

  • 6 November

    Ч.Хүрэлбаатар: Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг ҮХЦ гаргасан

    Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ цуцлах шийдвэр гаргасан. Уг асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2019.11.05/ байр сууриа илэрхийллээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг Үндсэн Хуулийн Цэц гаргасан. Үндсэн хуульд газрын хөрсөн доорх байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн өмч байна гэж заасан байдаг. Үүнийг дэлхийн аль ч оронд АМНАТ-ийг авдаг. Цэцээс …

  • 6 November

    УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Хятадын Олон улсын Импортын Экспо”-д оролцлоо

    БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай Хотын Ардын засгийн газар хамтран хоёр дахь удаагийн “Хятадын Олон улсын Импортын Экспо”-г 2019 оны 11 дүгээр сарын 5-20-ны өдрүүдэд  Шанхай хотноо зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд энэ жил нийт 67 улс орны 3893 аж ахуйн нэгжүүд оролцохоор Шанхай хотод ирсэн бөгөөд  Монгол Улсыг төлөөлөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэхүү “Экспо”-гийн үеэр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл санааны …

  • 6 November

    Л.Оюун-Эрдэнэ: ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, “МИАТ”-ын С.Баатарцогт нар мөрийтэй тоглосон нь тогтоогдсон

    Засгийн Газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.11.06/ боллоо. Тус хуралдаанаар мөрийтэй тоглоом тоглосон Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, “МИАТ” ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нарыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.Дээрх шийдвэрийг Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая танилцууллаа. Тэрбээр “Бидэнд арав гаруй мэдээлэл ирсэн. Хоёр нь бодитой мэдээлэл болох нь тогтоогдсон. Монгол Улсын Засгийн …

  • 6 November

    Томуу, томуу төст өвчний тохиолдол дөрвөн хувийг эзэлж байна

    Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 04-ний байдлаар, амбулаторийн 88.632 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3501 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 41.1 хувийг 0-1 нас, 29.7 хувийг 2-4, 15.9 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа …

  • 6 November

    Хотын Захирагч С.Амарсайхан Багахангай дүүргийн иргэд төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд Багахангай дүүргийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан улс нийслэлийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа зарим бүтээн байгуулалтын ажлын явцын талаар товч мэдээлэл өгөөд иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн шат дараатай ажлууд хэрэгжүүлж байгааг дурьдлаа. “Төр …

  • 6 November

    “Юнивишн” интернетийн хурдаа нэмсэн нь үнэн үү

    Монголд анх удаа IPTV, интернэт, суурин утсыг хослуулан гурвалсан үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдийн анхаарлыг татсан “Юнивишн” компани интернетийн хурдаа 10 дахин нэмсэн тухай мэдээлэл өчигдрөөс эхлэн цацаад байгаа билээ. Харин хэрэглэгчдийн хувьд энэ талаар үнэн эсэхэд эргэлзсэн тухай тайлбарыг сошиал орчинд илэрхийлээд байгаа юм. Харин энэ талаарх мэдээллийг баталгаажуулахаар Юнивишн компанийн лавлах руу холбогдон тодрууллаа. -Сайн байна уу, танай компани интернетийн …

  • 6 November

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Э.Батбаярыг томиллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томилов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажилтан, албан хаагчдад танилцуулж, зарлигийг гардууллаа. Энэ үеэр Шүүхийн зөвлөлийн даргаар томилогдсон Э.Батбаяр хэлсэн үгэндээ “Итгэл үзүүлэн Төрийн өндөр албан тушаалд томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчид талархсанаа илэрхийлье. Мөн Шүүхийн захиргааны тухай хуульд заасны …

  • 6 November

    Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг байх нь зарчмын хувьд зөв гэж үзжээ

    Улсын Их Хурлын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах ажлын хэсэг өчигдөр (2019.11.05) хуралдав. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахалж, ажлын хэсгийн дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн …

  • 6 November

    Хугацаа нь дууссан шоколад их хэмжээгээр худалдахыг завджээ

    Хугацаа нь дууссан шоколадны шошгыг засварлаж, худалдаанд гаргах гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэний байрны өргөтгөлд хяналт шалгалт хийхэд хэрэглэх хугацаа нь дууссан “Alpen gold”-ийн 38 граммтай 3340 хайрцаг “Mах fun” нэртэй шокаладны дууссан хугацааг засварлаж хадгалж байсныг цагдаагийн албан хаагчид илрүүлсэн байна. Уг хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хадгалж байсан агуулах байрыг …

  • 6 November

    ОУХМ О.Есүгэн “Токио 2020” олимпийн наадмын эрхээ авлаа

    Катарын Доха хотноо өчигдөр /2019.11.06/ эхэлсэн Олимпийн эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд ОУХМ Оюунбатын Есүгэн амжилттай оролцож “TOKYO 2020” Олимпийн наадмын эрхээ авлаа. Ийнхүү Монголын буудлагын тамирчдын гурав дахь Олимпийн эрхийг авч чадлаа.

  • 6 November

    Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан 21208 иргэний тэтгэвэр ирэх оноос 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн (2019.11.05) хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, …

  • 6 November

    Бэр гуйхад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 06. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын давхарласан 9. Буд гараг. Чөдөр одтой, долоон улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал:  Огторгуй  Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг …

  • 6 November

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай хүйтэн, бусад нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч …