Германы нэрт сэтгэгч, зохиолч, натуралист, гүн ухаантан, улс төрийн нэрт зүтгэлтэн Иоганн Вольфганг фон Гёте амьдралынхаа 60 жилийг буюу бараг бүх насаараа “Фауст” жүжгийг бичихэд зарцуулсан байдаг. Германы нэрт эрдэмтний бодит амьдралаас сэдэвлэн бичсэн энэ жүжгийг театрын урлагийн тайзнаа амилуулна гэдгийг баргийн найруулагчийн зориглох ажил биш гэдэг. Хэрэв “Фауст” зохиолоор бүтэн жүжиг тавивал дор хаяж 8 цаг болно гэж мэргэжилтнүүд хэлдэг. Харин найруулагч М.Батболд энэхүү “Фауст” …
Yearly Archives: 2019
November, 2019
-
5 November
Хүүхдийн танин мэдэхүйн комикс “Мөөжөө Жөөжөө хоёр” сэтгүүлийг цахимаар үзэх боломжтой боллоо
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Шог зураач А.Бат-Эрдэнэ, дизайнер Б.Тэмүүжин нартай хамтран хүүхэд багачуудад шог зургийн дүрслэлээр замын хөдөлгөөний аюулгүй байдал, дүрмийн талаар болон замын хөдөлгөөнд хэрхэн зөв оролцох талаар “Мөөжөө Жөөжөө хоёр” комик цувралыг хэвлүүлэн гаргалаа. Энэ комик нь сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан бөгөөд, сэтгүүл болон дижитал хэлбэрээр хүүхэд багачууддаа хүргэж байна.
-
5 November
Хийн хоолойг Монголоор дайруулах асуудалд нухацтай хандаж, хамтран ажиллахыг хүсэв
“Зүүн хойд Азийн орнуудын байгалийн хий болон хий дамжуулах хоолой” форумын ээлжит хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус форумын Ерөнхийлөгч Нобуо Танака тэргүүтэй гүйцэтгэх хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа. Зүүн хойд Азийн эдийн засаг, хүн ам нэмэгдэхийн хэрээр эрчим хүч, байгалийн хийгээр хангах асуудал улам бүр чухал сэдэв болж буйг талууд онцлоод, энэхүү өсөн нэмэгдэж буй …
-
5 November
Богд хааны ордон музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд 13 хөшөө сүндэрлэнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өчигдөр Богд хааны ордон музейн дэргэдэх Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж ажиллалаа. Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Сензо” констракшн компани ажиллаж байгаа юм. Нийт 1.4 га талбайд тохижилт хийж байгаагаас 5615 ам метр явган хүний зам, 6320 ам метр зүлэгжүүлсэн талбай, 144 ам …
-
5 November
Түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно
Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-аас хэрэгжиж байгаа билээ. Уг шийдвэрийн хэрэгжилтэнд нийслэлийн Цагдаагийн газраас 36 өндөрлөг цэгүүдэд болон шалган нэвтрүүлэх товчоонд хяналт тавьж ажиллаж байна. Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Аравдугаар сарын 04-ний өдрөөс хойш түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил илрүүлж 503,9 тонн нүүрсийг холбогдох байгууллагуудад шилжүүлэн ажиллаж байна” …
-
5 November
Олон улсын парламентын гишүүдийн шатрын тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг түрүүллээ
ОХУ-ын Төрийн Дум дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Арав дахь удаагаа болсон уг тэмцээн 10-р сарын 17-21-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нар оролцсон билээ. ОХУ, Беларусь, Франц, Серб, Молдав, Кыргыз, Латви, Монгол зэрэг 8 орны парламентын 50 гишүүн оролцсон …
-
5 November
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байранд зочиллоо
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өчигдөр нээлээ. Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайханы урилгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байранд урилгаар зочлож, Баянзүрхийн шинэ гүүрнээс Төрийн ордон хүртэл хамтдаа зорчив. Ерөнхий сайдыг дагалдан Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хамт сууж, Улаанбаатар хотод хийгдэж буй томоохон дэд бүтэц, …
-
5 November
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 05. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын билгийн тооллын 9. Ангараг гараг. Тооно одтой, долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр. Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: Төрөн түгэхүйСуудал: Төмөр Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 17 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд …
-
5 November
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 …
-
4 November
ЕБС-ийг сэтгэл зүйчтэй болгоход дэмжлэг үзүүлэхийг хүслээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2019.11.04/ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордицатай уулзлаа. Сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ өнөө цагийн хүүхдүүд хичээл сургалтаас гадна элдэв төрлийн мэдээлэл, нийгэм, гэр бүлийн орчны нөлөөллөөс шалтгаалж стресс үүсэх, цаашлаад сэтгэл зүйн хямралд орох, гэмт хэрэг, зөрчилд холбогдох асуудал анхаарал татаж эхэлснийг онцлов. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиудыг орон тооны сэтгэл …
-
4 November
“World Monuments Watch” 2020 хөтөлбөрт Чойжин ламын сүм музей хамрагдлаа
Монголын Урлагийн Зөвлөл, М Си Эс группийн хамтран хэрэгжүүлж буй “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүмийн хадгалалт хамгаалалтын төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн багаас World Monument Watch хөтөлбөрт Чойжин ламын сүм музейг нэр дэвшүүлснийг World Momument Fund буюу Дэлхийн хөшөө дурсгалын сангийн бие даасан шинжээч-олон улсын экспертүүд дэмжиж, World Monument Watch хөтөлбөрөөр дамжуулан Чойжин ламын сүм музейг …
-
4 November
“Нийгмийн даатгал” аппликэйшнийг баталгаажуулахад илүү хялбар болжээ
Нийгмийн даатгалын байгууллагаас төлсөн шимтгэл, авсан үйлчилгээгээ хянах, зарим төрлийн үйлчилгээг цахимаар авах боломж бүхий гар утасны аппликэшнийг хэрэглээнд нэвтрүүлээд нэлээд хугацаа өнгөрч байгаа. Харин та бүртгэл баталгаажуулах төвөгтэй алхмуудаас болоод “Нийгмийн даатгал” аппликэйшн”-ийг ашиглаж чадахгүй яваа юм биш биз? Тэгвэл даатгуулагч өөрөө бүртгэлээ баталгаажуулах боломжтой болжээ. Ингэхдээ өөрийн ажиллаж байсан газар, нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалингийн дүнгээ мэдэж байхад …
-
4 November
Москвагийн биеийн тамирын их сургуулийн “Хүндэт доктор” цолыг Монгол хүн анх удаа хүртлээ
ОХУ-ын Москва хотын Биеийн тамир, спорт, залуучууд, аялал жуулчлалын их сургуульд Монгол Улсын биеийн тамир, спортын дээд боловсролын боловсон хүчнийг 1950-аад оны дунд үеэс бэлдэж эхэлсэн түүхтэй билээ. Тус их сургуулийг манай улсын нэрт дасгалжуулагч, багш нар төгсөн гарсан юм. Заримыг нь товч дурдвал Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Олзод, Б.Жигжидсүрэн, Б.Ганбат, Л.Ундралбат, гавьяат багш доктор профессор Г.Лхагвасүрэн, Монголын Улсын Хөдөлмөрийн …
-
4 November
Иргэний ерөнхий хяналтын сонсгол явагдаж байна
“Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд болж байна. Хуралдааны эхэнд сонсголд оролцогчид болоод сонсголын дэг зэргийг сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва танилцууллаа. Олон нийтийн нээлттэй сонсголыг нээж хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Сонсголд оролцож байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Засгийн газрын 62 дугаар тогтоолын …
-
4 November
Гачууртын уулзвараас Налайх-Чойр чиглэлийн хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авч өнөөдрөөс хөдөлгөөнийг нээлээ. 60 жил болсон зам их хэмжээгээр эвдэрч, нэвтрүүлэх чадвар нь эрс муудан, байнга осол аваар гарч эрдэнэт хүний амь нас хохирч байгаа учир Монгол Улсын Засгийн газар энэ замыг зургаан сарын дотор шинэчлэх шийдвэр гарган ажлыг нь эхлүүлсэн юм. Хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл