Yearly Archives: 2019

October, 2019

  • 28 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байх тул хальтиргаа, гулгаа үүсэж, зам, даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи …

  • 28 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын билгийн тооллын битүүн. Сумъяа гараг. Салхины эх одтой, зургаан цагаан мэнгэтэй шар нохой өдөр. Барилдлага: Үл зохиолдох Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Төмөр Өдрийн наран 7 цаг 30 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн …

  • 26 October

    Гутал үйлдвэрлэгчдийн улсын уралдаанд “Хорол коллекшн” ХХК-ийн баг тэргүүллээ

    Монгол улсад хөнгөн аж үйлдвэр салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойд зориулан “Гутал үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадвар шалгаруулах улсын анхдугаар уралдаан” /2019.10.20/ зохион байгуулагдлаа. Уралдаанд ШШГЕГазрын “Ивээл” ТӨААТҮГ, “Дархан минж” ХХК, “Урлах эрдэм” дээд сургууль, “Бест шүүс” ХХК, “Чиг” гутлын үйлдвэр, “Содон нар” трейд ХХК, “Хорол коллкешн” ХХК, хувиараа үйлдвэрлэл эрхлэгч 12 баг 23 дизайнер, зохион бүтээгч, гуталчид мэргэжлийн ур …

  • 26 October

    Дэлхийн цэргийн наадамд 82 тамирчин өрсөлдөж байна

    БНХАУ-ын У Хань хотод Дэлхийн цэргийн спортын зуны 7 дугаар их наадам зохион байгуулагдаж байна. Тус наадамд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэгээр ахлуулсан “Алдар” спорт хорооны 82 тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэдэнтэй уулзаж, У Хань хотын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбаагаа мандуулж амжилт гаргахыг хүслээ. …

  • 26 October

    Амралтын өдрүүдэд хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр  өнөөдөр буюу 26-нд Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутгаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 20-24 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч …

  • 26 October

    “Монголын хаан ширхэгт” олон улсын форум зохион байгуулагдлаа

     “Монголын хаан ширхэгт” олон улсын форум Шангри-Ла зочид буудалд амжилттай зохион байгуулагдлаа. Форумд Монголын ноос ноолуурын салбарын шилдэгүүд цуглаж “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдгийн үзүүлэлтийг хангасан компаниуд шагналаа гардаж авсан юм. Монгол Улс ноолуурын салбартаа стандарт тогтоож ийнхүү тохирлын тэмдэгтэй болсон нь дэлхийн зах зээлд Монгол ноолууран бүтээгдэхүүнийг баталгаажуулж, хэрэглэгчдийн итгэлийг төрүүлэх, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх чухал ач холбогдолтой.         Монгол Улсын …

  • 26 October

    Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төслийг дэмжив

    Улсын Их Хурлын өчигдрийн (2019.10.25) чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, …

  • 26 October

    “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэн зохион байгуулагдана

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд аравдугаар сарын 28-ны өдрийн 1000-1600 цагт Монголчуудын хот, суурин, Нийслэл хотын түүх болон бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд эрдэмтэн, судлаачдын хувь нэмрийг оруулах, санал солилцох, судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, эх сурвалж, архивын баримтын үзэсгэлэн гаргах, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор эрдэм …

  • 26 October

    Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль бүх сурагчдынхаа шүдийг бүрэн эмчилсэн анхны сургууль боллоо

    Монгол улсын Засгийн газраас 2018 оноос “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж,  90 мянга гаруй хүүхдийн шүдийг эмчлээд  байна.Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзан “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, сургуулийнхаа эцэг, эхчүүдтэй хамтран 983 хүүхдийг хөтөлбөрт хамруулж, бүх сурагчдынхаа шүдийг бүрэн эмчилсэн анхны сургууль …

  • 26 October

    Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах гэрээг үзэглэв

    Монголчуудын өөрсдийн хүч, нөөц бололцоогоор барьж буй үндэсний томоохон бүтээн байгуулалт болох Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын төсөлд бетон дэр үйлдвэрлэн нийлүүлэх “Ган хийц” ХХК, “Улаанбаатар Бүк” ХК-ууд, дэлхийд тэргүүлэгч “Пандрол” компанитай бэхэлгээний худалдан авалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөн дэх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвийн байранд болсон энэхүү үйл ажиллагаанд Зам, тээврийн …

  • 26 October

    Нийслэлийн шагналаар иргэдийг шагналаа

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа өөрийн хувь нэмрээ оруулан мэдлэг оюун, ур чадвараараа дайчлан ажиллаж, амжилт гаргасан иргэдийг өнөөдөр нийслэлийн шагналаар шагналаа. Шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц нар гардуулан өгсөн юм. …

  • 26 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 22-23-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций /Тавантолгой/ сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл баригдаж буй 414.6 км төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн …

  • 26 October

    Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж

    Томуугийн улиралд томуу, томуу төст өвчний 70-80 хүртэлх хувийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн өвчлөл эзэлдэг тул урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүүхдийн байгууллагын удирдлага, эмч, багш нарт зөвлөмж болгон хүргэж байна. Үүнд: Сургууль, цэцэрлэгт хүүхдийг хүлээн авахдаа биеийн байдлыг нягтлан үзэж томуу, томуу төст өвчин /ТТӨ/, амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй болон өвчилсөн хүүхэд, өвчилсөн багш ажилчдыг …

  • 26 October

    Явган зорчигчид гэрлэн дохиог өөрөө удирдах боломжтой болжээ

    Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарах явган зорчигч өөрөө удирддаг гэрлийн товчлуур аравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн билээ. Уг товчлуурыг явган зорчигч гарцаар гарах үедээ дарахад ямар гэрэл асаж байгаагаас шалтгаалан 15-20 секундын дараа ногоон гэрэл асч зам хөндлөн гарах боломжтой болох юм.  Өөрөөр хэлбэл, энэ товчлуур нь явган зорчигч байхгүй тохиолдолд ч …

  • 26 October

    Бүжигчин З.Чингүүн “Gillette” брэндийн рекламд тогложээ

    “Монгол HD” телевизийн “Намайг сонгооч” шоунд оролцсон гудамжны бүжигчин, влогчин З.Чингүүн эрчүүдийн шилдэг хэрэглээ болсон “Gillette” брэндийн рекламанд олон улсын шилдэг 30 орны загвар өмсөгч болон онлайн одод дундаас шалгарсан цор ганц шинэ дүр төрх болжээ. Уг реклам энэ сарын 14-нд цацагдсан бөгөөд Япон улсын хамгийн том тв болон сошиалд хандалт ихтэй байгаагаас гадна youtube-д тавигдсан өдрөөс хойш 7 хоногт …