Yearly Archives: 2019

October, 2019

  • 14 October

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна. 2019 оны 10 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 5-10 метр.  Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, Увс нуурын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, …

  • 12 October

    “Дэлхийн мисс-2019”-д эх орноо төлөөлөн оролцох М.Цэвэлмаа “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” санаачилжээ

    “Дэлхийн мисс-2019”-д эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч Мандахын Цэвэлмээ “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Тэрбээр өчигдөр /2019.10.11/ “Элэгний B,C вирусын халдвараас урьдчилан сэргийлэх” сэдвээр МУИС-ийн номын санд сургалт зохион байгуулсан юм. Уг сургалтад 150 гаруй хүн хамрагдаж, элэгний өвчлөлтэй холбоотой статистик мэдээлэл, элэгний үүрэг, элэгний хавдар болон В вирус дамжих шалтгаан болон түүнээс урьдчилан сэргийлэх мэдээллийг …

  • 12 October

    Фэйсбүүк компани Монголын боловсролын салбарт дэмжлэг үзүүлнэ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг Фэйсбүүк компанийн Монгол, Тайвань, Хонконгийг хариуцсан захирал, ноён Жорж Чентэй уулзаж, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. БСШУС-ын сайд хэлсэн үгэндээ олон нийтийн цахим сүлжээг хүүхэд, залууст боловсрол олгох гэхээсээ илүүтэй хүмүүжил, төлөвшилд нь эерэгээр нөлөөлж, зөв үзэл, хандлагыг бий болгоход ухаалгаар ашиглах, цахим орчноос олсон мэдээллээ үнэлэх, зөв ашиглах, …

  • 12 October

    “Төвөдийн жаран” үзэсгэлэн нээгдлээ

    БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны өнөөгийн хөгжил цэцэглэлт, аж амьдрал, түүх соёлыг харуулсан “Төвөдийн жаран” үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ. Төвөдийн өнөөгийн хөгжлийн түүх нь 1959 онд хамжлагыг халж, ардчилсан өөрчлөлт хийж эхэлсэн түүх юм. Тус улсад аялж, ажиллаад ирсэн найман сэтгүүлч авсан гэрэл зураг, тэмдэглэлээрээ дамжуулан бидний мэдэх хэрнээ мэдэхгүй Төвөд орны талаарх олон сонирхолтой, баялаг мэдээлэл өгөхүйц үзэсгэлэнг …

  • 12 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд Төрийн дээд одон, медаль гардууллаа

    Монгол Улс 2002 оноос эхлэн энхийг сахиулах ажиллагаанд нэгдэж, өнөөдрийг хүртэл 17 мянга гаруй “цэнхэр дуулгатан”-г энхийг сахиулах ажиллагаанд оролцуулсан байна. Тэдний төлөөлөл болох Монгол Улсын Зэвсэгт хүчний 8-р ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Өмнөд Судан улс /БНӨСУ/-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, энэ долоо хоногт эх орондоо ирсэн юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний …

  • 12 October

    Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Гадаад улсын иргэнийг Алтан гадас одонгоор шагнах тухай зарлиг гаргаж: Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Монгол судлалын чиглэлээр олон арван бүтээл туурвин Монголын түүх, нийгмийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн, Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг Монгол Улсын Төрийн дээд Алтан гадас …

  • 12 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Н.А.Назарбаевт бараалхав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Н.А.Назарбаевт бараалхав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улс хурдацтай хөгжиж, Азийн бүс нутаг төдийгүй олон улсын тавцанд Казахстаны нэр хүнд өсч, байр суурь нь бэхжиж байгаад баяр хүргэхийн сацуу Анхны Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын санаачилсан “Казахстан – …

  • 12 October

    У.Хүрэлсүх: Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж их байна

    Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотноо боллоо. Тус форумд Монгол, Казахстаны 300 орчим бизнес эрхлэгч, албаны төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Монгол, Казахстаны бизнес форумд оролцож, хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. Эрхэм хүндэт Ерөнхий сайд Аскар Мамин, Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ, Хатагтай, ноёд оо, Өнө эртнээс хаяа дэрлэн оршиж ирсэн казах түмний өлгий нутаг, …

  • 12 October

    Мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах хуулийн төслийг УИХ-ын 24 гишүүн өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, О.Батнасан, Д.Дамба-Очир, Я.Содбаатар, Л.Элдэв-Очир, Л.Энхболд нарын зэрэг 24 гишүүн өөрийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Мал хулгайлах гэмт хэргийн гаралт 2017 оноос нэмэгдэж байгаа бөгөөд 2019 оны 1-р улирлын байдлаар мал хулгайлах 524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь …

  • 12 October

    “Хамтдаа хамгаалъя” хөдөлгөөнд нэгдсэн эмэгтэйчүүд,хуульчдын төлөөллийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзав

    Охидын эрхийг хамгаалах, хүчирхийлэл болон аливаа дарамтаас сэргийлэх өдөр тохиож байна. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хамтдаа хамгаалъя” аян өрнүүлж, цуглаан зохион байгууллаа. Охидын эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын эмэгтэйчүүдийн холбооны (МЭХ) ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа, хуульч Ж.Эрхэмбаатар, Г.Атармаа, З.Хүрэлсүх нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл охид, бүсгүйчүүдийг …

  • 12 October

    Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

    Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг аравдугаар сарын 12, 13-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, цэнэг усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, …

  • 11 October

    Монголын сайтын холбооноос “Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сургалтыг зохион байгууллаа

    Монголын Сайтын холбооноос Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, ХУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран “Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Монголын Сайтын холбоо 10 жилийн ойгоо тохиолдуулан сэтгүүлч, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнууд руу чиглэсэн цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн сургалтад 60 гаруй хүн хамрагдсаны дийлэнх нь МУИС, …

  • 11 October

    “Алтан намар 2019” судалбар зургийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ

    “АЛТАН НАМАР 2019” СУДАЛБАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөт орон зай” төслийн хүрээнд Монгол арт галерей, Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбоотой хамтран “Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэнг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Зураач өөрийн сонгосон техник, материалаар бүтээлээ туурвин (тосон болон усан будаг, пастель, зураасан зургийн арга гэх мэт) үзэсгэлэнд оролцох …

  • 11 October

    “Богд хаан 150: Түүх, соёл, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

    Үндэсний эрх чөлөөний хувьсгалын оюун санааны удирдагч, Монгол Улсын хаан, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой 2019 онд тохиож байгаа билээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, …

  • 11 October

    С.Даваасүрэн:Иргэдэд шахмал түлшний хэрэглээний зөвлөмж мэдээллийг хүргэснээр угаартсан гэх дуудлага цөөрлөө

    Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын үед авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар  өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “2019 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагаас аравдугаар сарын 11-ний өдрийн өглөөний 06.00 цаг хүртэл угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх 15 өрхийн …