Yearly Archives: 2019

October, 2019

  • 10 October

    Гаалийнхан эрсдэлтэй зорчигчийн санд бүртгэлтэй ОХУ-ын иргэнийг саатуулжээ

    Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнгөрсөн шөнө Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч ОХУ-ын иргэн Г.В.В-ийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрсэн байна. ОХУ-ын иргэн Г.В.В нь гаалийн өндөр эрсдэлтэй зорчигчийн санд бүртгэлтэй байсан бөгөөд түүнийг онилон гаалийн мэргэжилтнүүд биечлэн шалгалт хийхэд 150 мянган ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 400 сая гаруй төгрөг гаальд мэдүүлэлгүй бэлнээр авч явсан …

  • 10 October

    Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох эрсдэл үүссэн асуудлыг хэлэлцэж, үүрэг даалгавар өглөө

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Монгол Улсын Ерөнхий …

  • 10 October

    Ж.Батзандан: Нууцыг задалснаар шоронд явах ёстой бол явъя

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны гишүүд өнөөдөр /2019.10.10/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан“УИХ-ын Түр хорооны гишүүд өнөөдөр улсын нууц задлах гэж байна. Олон улсын парламентын холбооноос Монгол Улсад ажилласан дүгнэлтээ 2019 оны есдүгээр сарын 6-нд …

  • 10 October

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг МАНАН-гийн толгойлогч нарыг олон нийтэд зарлалаа

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр /2010.10.10/ сэтгүүлчдэд хандан төрд үүсээд байгаа МАНАН бүлэглэлд ямар хүмүүс байдгийг зарлалаа. Тэрбээр “2016 оны дөрөвдүгээр сарын 4-нд МАНАН бүлэглэлийг би зарлаж байсан. 2016 сонгуулиар хуйвалдааны төрийг зохион байгуулах гэж байна хэмээн мэдэгдэж байсан. МАНАН-гийн цаана Ц.Элбэгдорж байгаа. Ерөнхийлөгчийн албан тушаал дээрээс МАН, АН-ыг холбосон өөрийн үгэнд ордог, “бөлтөгддөг” хүмүүсээр Монголын төрийг самарч эхэлсэн. Хүчний …

  • 10 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казакстан Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн орон нутгийн цагаар 09:00 цагт БНКаУ-ын нийслэл Нурсултан хотын “Нурсултан Назарбаев” Олон улсын нисэх буудалд газардлаа.  Монгол Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсаас БНКаУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга, БНКаУ-ын Худалдааны сайд …

  • 10 October

    Х.Баделхан, Д.Сарангэрэл, Б.Наранхүү нарыг Ёс зүйн дэд хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжив

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн (2019.10.09) хуралдаанаараа “Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хороодын гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний …

  • 10 October

    Маргааш “Цахим сэтгүүл зүй ба Мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалт болно

    Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох  Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Цахим сэтгүүл зүй ба Мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалтыг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монгол Улсын Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим, Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулах гэж байна. Сургалтыг : -Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, -Сэтгүүлч ба мэргэжлийн ёс …

  • 10 October

    С.Даваасүрэн: Сайжруулсан шахмал түлшний зөв галлагааны талаарх зөвлөгөө мэдээллийг айл өрхүүдэд өгч байна

    Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаар  болон угаарын хордлогын үед авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. “Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөр бүр 10.00, 16.00 цагуудад холбогдох байгууллагуудаас тогтмол албан ёсны мэдээллийг хүргэж байна. 2019 оны аравдугаар сарын 09-ний өдрийн 09.00 цагаас аравдугаар …

  • 10 October

    П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг албадан буулгаагүй

    Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас өчигдөр ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай барилгыг буулгаж, шинээр барилгажуулах төслийн шинэ байршлууд, сонгон шалгаруулалтын ажлын явцын талаар болон П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг буулгаж, дахин барилгажуулахтай холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн газар зохион байгуулагч А.Золжаргал “Улаанбаатар хотод 3.895 орчим орон сууцны барилга …

  • 10 October

    АТГ-аас Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тост, Тосон бумбын нурууны хамгаалалтын бүсэд багтсан “Улаансайр-1” талбайн тусгай зөвшөөрлийг цуцалж, “Улаан сайр-2 ” талбайд шинээр зөвшөөрөл олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.

  • 10 October

    “БИДНИЙ ХОТ” нийтлэл, нэвтрүүлэг, цахим контентын уралдааны шилдгүүд тодорлоо

    Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг  даргын Тамгын газраас олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор “БИДНИЙ ХОТ” сэдэвт Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг, цахим контентын уралдаан зарлаж, өнөөдөр шилдгүүдэд шагналыг нь  гардууллаа. “БИДНИЙ ХОТ” уралдааныг 1 сарын хугацаанд Телевиз радиогийн, Сонин сэтгүүлийн, Сайтын, Цахим контентын …

  • 10 October

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөрт хоёр удаа тогтмол мэдээлнэ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хийнд иргэд хордоод байгаа цаг үеийн асуудлаар өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөр бүр 10:00, 16:00 цагуудад холбогдох байгууллагуудаас тогтмол албан ёсны мэдээллийг хүргэж байна. Өнөөдрийн 16:00 цагийн мэдээллийг та бүхэнд …

  • 10 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин эмгэг ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 12.  Бархасвадь гараг. Чөдөр одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан луу өдөр. Барилдлага: Үл тохирохШүтэн барилдлага: ХурьцахуйСуудал: Гал Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа  үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, …

  • 10 October

    Өнөөдөр хоёр дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны Пүрэв гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:00-17:30 цагт: 16, 17, 18-р хороо Сурагч, Зүрх уул, Баянхайрханы гудамжууд, МОНЦАМЭ, Яргайтын зуслан, 140-р сургууль, 174-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Үйлс нэгтгэн өрхийн эмнэлэг, 182-р шугамаар ус хангах алба, Дэлхийн зөн ОУББ, Тэргэл …

  • 10 October

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр  нутгийн төв хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн …