Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа “Vandebo” хамтлаг тун ч богино хугацаанд амжилтад хүрч буй хамтлагуудын нэг яахын аргагүй мөн. Тэдний гаргасан дуу бүр залуусын дунд хит болж сүүлийн үед ихэд эрэлттэй байх болжээ. Тэгвэл тус хамтлагтай Төрийн соёрхолт дуучин Д.Болд хамтран уран бүтээл туурвисан байна. Энэ талаар дуучин залуу өөрийн цахим хуудсаараа дамжуулан өчигдөр /2019.10.10/ мэдэгдлээ. Одоохондоо ямар жанрын …
Yearly Archives: 2019
October, 2019
-
11 October
Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын тохижилттой талбай байгууллаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэн С.Нямдаваатай хамтран Төр хувийн хэвшлийн түншлэлээр ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын иж бүрэн тохижилттой талбайг байгууллаа. Өмнө нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба СБД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завьяа” дэлгүүрийн өмнөх нүхэн гарцыг “Элит констракшн” ХХК-тай хамтран Төр, хувийн хэвшлийн хамтын хөрөнгө …
-
11 October
У.Хүрэлсүх: Монгол, Казахстаны харилцаанд шинэ хуудас нээлээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр тус улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Маминтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Мөн тус улсын анхны Ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаевт бараалхав. Монгол Улс, Бүгд Найрамдах казахстан Улс 1992 онд дипломат харилцаа тогтоож, 1993 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ …
-
11 October
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Мамин нар албан ёсны хэлэлцээ хийв.Харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө бүх салбарт идэвхийлэн ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. Казахстаны тал хөдөө аж ахуй, боловсрол, дэд бүтцийн салбар дахь худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тээвэр, ложистикийн сүлжээг өргөтгөх, хүнс, хөдөө аж ахуй, …
-
11 October
Өнөөдөр хоёр дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 11-ний Баасан гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:00-17:30 цагт: 16, 17, 18-р хороо Сурагч, Зүрх уул, Баянхайрханы гудамжууд, МОНЦАМЭ, Яргайтын зуслан, 140-р сургууль, 174-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Үйлс нэгтгэн өрхийн эмнэлэг, 182-р шугамаар ус хангах алба, Дэлхийн зөн ОУББ, Тэргэл …
-
11 October
Б.Уянга: Хөгжлийн банк санхүүжүүлсэн төслүүдээ бойжуулахад дэмжин ажиллаж байна
Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн зээлийн газрын Зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Уянгатай ярилцлаа. -Банкныхаа үйл ажиллагаа, зорилтыг товч танилцуулна уу? -Монгол Улсын Хөгжлийн банк нь 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Улсын хэмжээнд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, бойжуулж үр дүнг үзэж төслүүдийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль 2017 онд шинэчлэгдсэн. Хуулиар зохицуулсан гол санаа нь Хөгжлийн банкнаас …
-
11 October
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 10 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. …
-
10 October
Оны “Бүтээгч залуу багш” шалгаруулах ёслолын ажиллагаа боллоо
МЗХ-ноос дөрөв дэх удаа зохион байгуулагдаж байгаа “Бүтээгч залуу багш” шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр Багш Хөгжлийн Ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ нь МЗХ-ноос 2018-2044 он хүртэл “Залуусаа бүтээе” уриан дор төлөвлөгдсөн олон ажлуудын нэг бөгөөд Бүтээлч залуу багшийн хөдөлмөрч чанар, бүтээлч байдлыг үнэлэх, нийт залуу багш нарт үлгэр жишээ авах, туршлага судлах боломж олгож буйгаараа онцлог боллоо. Ёслолын ажиллагааг МЗХ-ны ерөнхий …
-
10 October
Г.Нэргүй:Гурван иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас өдөрт хоёр удаа мэдээлэл хийж байгаа юм. Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр 16.00 цагаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн …
-
10 October
CHARLES & KEITH OAMUL LU ХАМТАРСАН БҮТЭЭЛ
CHARLES & KEITH нь тансаг, сэтгэл хөдөлгөм зургуудаараа алдартай нэрт уран бүтээлч Оамул Лу-тай хамтран гаргасан бүтээлээ дэлхий нийтэд танилцуулж байна. Энэхүү цөөн тоогоор үйлдвэрлэгдэх дахин давтагдашгүй цуглуулгын хувьд, Оамул нь босоо цүнх, жижиг гар цүнх, пасспортны гэр, нэрийн хуудасны мөн энгийн түрийвч гэсэн 5 өөр төрлийн бүтээгдэхүүнд зориулан сонин содон бүтээлүүдийг онцгойлон урлажээ. Уран зургууд нь салхины элементүүд болон …
-
10 October
“Дураараа биш дүрмээрээ” урьдчилан сэргийлэх арга хэмжээ эхэллээ
Монгол Улсад тээврийн хэрэгслийн тоо сүүлийн 10 жилд дөрөв дахин нэмэгдэж, 970 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хирээр ослын тохиолдол жил бүр ихсэж байна. Тухайлбал, сүүлийн гурван жилд буюу 2016-2018 онуудад хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4539 бүртгэгдэж, 3380 хүн гэмтэж, 1548 хүний амь нас хохирсоноос 150 нь насанд хүрээгүй хүүхэд …
-
10 October
Сайншанд Алтанширээт чиглэлийн дэд бүтцийн ажлыг улсын комисст хүлээлгэн өглөө
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг барьж байгуулах төслийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас авто замын болон төмөр замын барилгын ажил, 110 квт-ын хаалттай хуваарилах байгууламж бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамын анкер барих зэрэг дэд бүтцийн ажлуудад шаардлагатай санхүүжилтийг олгосон. Энэ сарын 08-ны өдөр дээрх дэд бүтцийн ажлуудыг улсын комисст хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж, уг арга хэмжээнд МУХБ-ны …
-
10 October
Хилээр зэвсэг нэвтрүүлэхийг завдсан этгээдийг саатууллаа
Сэлэнгэ аймаг дахь “Алтанбулаг” авто замын боомтын орох чиглэлд аравдугаар сарын 8-ны өдрийн 19.25 цагт Монгол Улсын иргэн Ч, А нарын зорчин явсан “88-88” УНА улсын дугаартай гурван дугуйт мотоцикльд үзлэг хийхэд, 7,62 мм-ийн “АК-103” маркийн автомат буу нэг ширхэг, “Ф-1” маркийн гар гранат нэг ширхэг, “Denix made in spain” маркийн гар гранат нэг, 7,62 мм-ийн хоосон сум 89 ширхэгийг арын …
-
10 October
Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, бригадын генерал Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо. Зарлигийг танилцуулж, цол олгох ёслол Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт болж, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож буй цэргийн байгууллагын ажилтан, алба хаагчид оролцлоо. “Генерал цолыг Зүүнбаянд олгосон нь та бүхэнд …
-
10 October
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын рейльс угсарч эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 8-9-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций /Тавантолгой/ сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл баригдаж буй 414.6 км төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийн удирдах албан тушаалтнууд ажиллав. Өмнөговь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл