“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагт нээлттэй хуралдлаа. Дэлхий дахинаа шинэ коронавируст халдварын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Биржээс хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар хийх зөвлөмж гарган мөрдүүлж байгааг үндэслэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн энэ жилийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг ЦАХИМ хэлбэрээр …
Monthly Archives: April 2020
April, 2020
-
24 April
Хятадын Гуйжөү муж дахь байгалийн үзэсгэлэн
БНХАУ-ын Гуйжөү мужийн Люупаншуй дахь Вумен цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэгт хөндий нь цэцэгт модон ой, үзэсгэлэнт нуур цөөрөм, мөн “Буддагийн гэрэл” хэмээх агаар мандлын үзэгдэлээрээ алдартай тосгон юм. Вумэн үндэсний геологийн цэцэрлэгт хүрээлэн бүхий тосгон нь 78 км хавтгай дөрвөлжин талбайг хамардаг. Хамгийн өндөрлөг газар нь 2,857 метр, хамгийн нам дор газар нь 740 метр ажээ. Дөрвөн улирлын дунаж температур 11.1 …
-
24 April
Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2020.04.24) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулжээ. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль нь 38 зүйлтэй …
-
24 April
НОБГ:Соёмботой ууланд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Соёмботой ууланд гал түймэр гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:26 цагт ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан 32 албан хаагч, 6 автомашин, техник хэрэгсэлтэйгээр гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. http://credit-n.ru/vklady.html http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html
-
24 April
Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг энэ сарын 27-нд нээнэ
Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хааж, гүүрний гурван холбоосын засварын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд ирэх даваа гарагт уг замыг нээхээр ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, холбогдох мэргэжилтнүүдтэй хамт замын засварын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа. Зам засварын ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх …
-
24 April
ХХААХҮЯ:Худал мэдээлэл түгээсэн иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Олон нийтийн дунд цахим хуудас ашиглан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “үхсэн малын махыг өнгө оруулж байна” гэсэн тайлбар бүхий хэзээ хаана хийгдсэн нь тодорхой бус бичлэгийг байршуулан нөөцийн мах бэлтгэлтэй холбох зорилго бүхий мэдээлэл байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээллийг түгээсэн байна. Энэхүү худал мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн, айдас түгшүүр төрүүлэх …
-
24 April
Өөртөө итгэх итгэл хүүхэд насаа хэрхэн өнгөрөөснөөс хамаардаг
Өөртөө итгэлгүй байх нь бидний төсөөлснөөс л их хор уршиг учруулдаг. Яг одооноос л өөртөө итгэх итгэлээ улам нэмэгдүүлж эхлэх хэрэгтэй. Эрдэмтэн, судлаачдын олон жилийн туршлагаас харахад хүний бүхий л насны дотоод эрч хүч, өөртөө итгэлтэй байдал нь хүүхэд насандаа олж авсан, бас бэхжүүлж, батжуулж чадсан өөртөө итгэлтэй байдлаас хамгийн ихээр шалтгаалдаг байна. ДАСГАЛ 1: Толины өмнө ярилц Энэ дасгал намайг …
-
24 April
Оюутнууд алба хаагчдад сэтгэлийн дэм үзүүллээ
ШУТИС-ийн Хоол үйлдвэрлэлийн III дугаар курсын оюутнууд Улсын онцгой комиссын Шуурхай штабад үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад өдрийн хоолны үйлчилгээ үзүүллээ. Оюутнууд өөрсдийн гэр бүлийнхээ хүрээнд сайн үйлсийн аян өрнүүлж нийт 417 000 төгрөгийг цуглуулан, ийнхүү сэтгэлийн хандив өргөсөн юм. Энэ үеэр улс эх орныхоо аюулгүй байдал, ард, иргэдийнхээ амь насыг хамгаалахын төлөө цаг наргүй ажиллаж байгаа бүх ах, …
-
24 April
У.Хүрэлсүх: МАН нийгмийн чиг баримжаатай, зах зээлийг хөгжүүлэх зорилттой улс төрийн хүчин
МАН-ын удирдлагууд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж, баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -МАН сонгуульд оролцохоо СЕХ-д илэрхийллээ. Танай намын мөрийн хөтөлбөрийг ҮАГ-аас буцаасан. Мөрийн хөтөлбөртөө ямар засвар оруулсан бэ? -МАН сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж СЕХ-д баримт бичгээ гардуулж өглөө. УИХ-ын сонгууль цаг, хугацаандаа …
-
24 April
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын дээд бүтцийг угсарч байна
Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний 4.5 километр замын дээд бүтцийг 2019 онд угсарсан бол энэ жилийн төлөвлөгөөний дагуу ажлыг 2020.04.20-ны өдөр эхлүүллээ. УБТЗ ХНН-ийн Зам засварын машинт станцын 4 бригад Зүүнбаян багийн хэсгээс эхлэн эхний өдөр 1500 метр замыг бариад байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух 30 километрийн бүсэд ашиглалтын тусгай …
-
24 April
Хэнтий аймгийн Батноровыг жишиг сум болгож хөгжүүлнэ
Засгийн газраас хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулж тус хөтөлбөрт хамруулах таван сумыг ЗГХЭГ-аас тодорхой болзол, шалгуурын дагуу шалгаруулаад холбогдох яамдад танилцуулаад байгаа юм. Улсын хэмжээнд жишиг байдлаар хөгжүүлэхээр эхний ээлжинд Архангай аймгийн Эрдэнэмандал, Завхан аймгийн Отгон, Хэнтий аймгийн Батноров, Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан гэсэн таван сум шалгараад байгаа юм. …
-
24 April
Нөөцийн мах бэлтгэх ажлыг Монгол улсад албан ёсны бүртгэлтэй аж ахуй нэгжүүд гүйцэтгэдэг
Олон нийтийн сүлжээнд “Монголчууд биднийг маш дорд үзэж, гол хүнс болох махыг маань Хужаа нараар бэлтгүүлж аюулгүй байдалд заналхийлж байна. Мах бол Монголчуудын гол хүнс. Гэвч тэрхүү гол хүнсийг нь Хужаа нар бэлтгэж, бидэнд худалдаж байна.” ….. гэсэн мэдээлэл гарчээ. ХХААХҮЯ нь үйлдвэрлэгчийг төлөөлж мах, махан бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах зорилгоор үйлдвэрлэх, экспортлох, импортлох нэр төрөл, тоо хэмжээг тогтоож зөвшөөрөл …
-
24 April
Монгол Улсад COVID-19 халдварын 36 дахь тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг талаар мэдээлэв. Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээг буюу нийт 49 хүний шинжилгээг Дархан-Уул аймагт нээсэн лабораторид хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторийн мэргэжилтэн тэнд ажиллаж байгааг дуулгаж байсан. Ингэснээр хойд хилээр орж ирж байгаа хүмүүсийг тэнд шинжилж эхэллээ. Дархан-Уул аймагт нээсэн …
-
24 April
С.Аригуун: Энэ жилийн бүх нийтийн цэвэрлэгээг мэргэжлийн байгууллагууд хийнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ хийгдэх талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун, “Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж нар хүргэв. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил болгон бүх нийтийн цэвэрлэгээний 90 …
-
24 April
Нэгдсэн Үндэстний байгууллага цахим сургалтад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Ё.Баатарбилэг тус яамнаас донор байгууллагуудын оролцоо, дэмжлэгээр “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулан баталсныг онцлоод, энэхүү төлөвлөгөөг боловсруулахад НҮБ-ын Хүүхдийн сан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл