Monthly Archives: April 2020

April, 2020

  • 24 April

    Шар өвс шатаасны улмаас гал түймрийн гаралт буурахгүй байна

     Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан шар өвс шатаасны улмаас гарах гал түймрийн дуудлага ихсэж байна. Тухайлбал,   Өчигдөр буюу 04 дүгээр сарын 23-нд  нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны “Хужирбулан”-гийн 15 дугаар гудамжинд иргэн Б-ын хашааны банз, шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн …

  • 24 April

    Гарал үүсэл тодорхойгүй, чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй 2.5 тн даршилсан ногоог хураалаа

    Энэ сарын 21-ний өдөр Замын-Үүд боомтоор экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй 2,5 тн даршилсан ногоог хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар илрүүлэн хурааж аваад байна.  Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар http://credit-n.ru/offers-zaim/oneclickmoney-zaim-na-kartu.html http://credit-n.ru/offers-zaim/4slovo-bystrye-zaymi-online.html

  • 24 April

    Гурван нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт хүргүүллээ

    Улс төрийн гурван нам, нэг эвсэл УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд өчигдөр хүргүүлжээ. Тодруулбал, Үндсэн хуулийн 19 эвсэл, Ард түмний нам, Ардчилсан нам, Хөгжлийн Хөтөлбөр нам сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. СЕХ энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж буй нам, эвслээс баримт бичгийг нь хүлээн авахдаа олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд …

  • 24 April

    Шүүхийн тухай багц хуулийн төсөл өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн тухай багц хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг үзэл санаа, зорилгынх нь дагуу хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудыг оновчтой шийдвэрлэх үр нөлөө бүхий хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх …

  • 24 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас ахар болно

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын Билгийн давхарласан тооллын 1. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Дашнямтай өдөр. Барилдлага: ТүлэхШүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал:  Уул Өдрийн наран 5 цаг 46 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 24 April

    Улаанбаатарт өдөртөө 17 хэмийн дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхи салхилж,  шороон шуурга шуурахыг  анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, Халх голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.  Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал хээрийн …

  • 23 April

    Фантастик-ийн залуусын дараагийн уран бүтээл юу байх вэ

    Өнгөрсөн оны 9 сард “Фантастик” продакшний үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож, энэ баярт үйл явдалдаа зориулан Скайтел компанитай хамтран “37-р Точка” олон ангит уран сайхны кино гаргасан билээ.  Хоёр бүлэг 21 ангитай энэ бүтээл нь жил дамнан гарч үзэгч олныг ёстой л байлдан дагуулалт гээчийг мэдрүүлж, 4 сарын эхээр уран бүтээлийн төсгөлийн ангиа үзэгч олны хүртээл болгосон. Тэдний энэ …

  • 23 April

    Коронавирусийн халдвар авсан дуучин Пинк СOVID-19-тэй тэмцэх ажилд сая доллар хандивлав

    BERLIN, GERMANY – DECEMBER 10: Pink performs during the ‘The Voice of Germany’ semi-finals at Studio Berlin Adlershof on December 10, 2017 in Berlin, Germany. The finals will be aired on December 17 on ProSieben. (Photo by Adam Berry/Getty Images) Америкийн дуучин Пинк гурван настай хүү Жеймсийн хамт тусгаарлагдан коронавирусийн шинжилгээ өгчээ. Эхний шинжилгээ сөрөг гарсан ч дараагийн хариу эерэг …

  • 23 April

    Стивен Спилбергийн охин порно од болно

    Өргөмөл охин Михайла нь порно од болохоор шийдсэнээ зарласанд Холливудын алдарт найруулагч Стивен Спилберг ичгүүрт байдалд оржээ. Өдгөө 23 настай Михайла нярай байхдаа Стивений гэр бүлд үрчлэгдсэн юм. Михайла саяхан “The Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа ярьжээ. Тэрбээр аль хэдийн өөрийн хэд хэдэн бичлэгээ “PornHub” сайтад цацаж, Нашвилл хотод тайчигчаар ажиллах мэргэжлийн лицензээ авсан гэнэ. Михайлагийн эцэг, эх түүний …

  • 23 April

    Хэнтий аймгийн Баян-Адарга-Дадал сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орно

    Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын авто замын сүлжээний гол хэсгүүдийн нэг, Баян-Адарга-Дадал сумдыг заагладаг Онон гол дээр барьж буй 150 метрийн урттай төмөр бетон гүүрийн бүтээн байгуулалтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаатай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь очиж танилцлаа. Өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар Хэнтий аймагт ажиллах …

  • 23 April

    Олон жил дуншсан “Их тойрог” төслийн дэд станцыг ирэх долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Их тойрог 220кВ-ын Сонгино дэд станцаас 110кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110кВ-ын 44км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын танилцуулгыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ хүргэлээ. Тэрбээр “Их тойрог төслийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВА чадалтай дэд станц, 220 кВ-ын 5.8 км …

  • 23 April

    Нийслэлийн захын хүнсний дэлгүүрт хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдах зөрчил их байна

    Нийслэлийн захын хүнсний дэлгүүрүүдэд хугацаа дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалтын горим алдагдсан, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах зөрчил дутагдлууд нийтлэг байгааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.ШӨХТГ-ын шуурхай ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо, Улаанчулуутын орчмын зарим хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт явуулсан байна. Тус дүүргийн 5 хүнсний дэлгүүр хяналт шалгалтад хамрагдсан бөгөөд тухайн дэлгүүрүүдэд худалдан борлуулж буй …

  • 23 April

    “Мөнхийн тун” ХХК өдөрт 150 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд амны хаалт, хамгаалах хувцас хэрэглэл үйлдвэрлэж буй “Мөнхийн тун” ХХК-ийн ажлын явцад хяналт тавьж, ажиллалаа. “Шинэ төрлийн коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 30 дугаар тогтоолын дагуу эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерт …

  • 23 April

    Үндэсний оношлогоо эмчилгээний төвд иргэд даатгалаар харьяалал харгалзахгүй үзүүлэх боломжтой

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношлогоо эмчилгээний төвийн үйл ажиллагаа болон “COVID-19” халдварын бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгааг шалгаж ажиллалаа. Шинэ төрлийн коронавирусын халдварын үеийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй эмнэлгийн нэг бол Улсын хоёрдугаар төв эмнэлэг юм. Тус …

  • 23 April

    “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК Петровис Групптэй хамтран “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийг хэрэгжүүлнэ

    Нийслэлийн ИТХ-аас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр баталсан. Уг дэд хөтөлбөр батлагдсанаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийх боломж бүрдсэн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Төр хувийн хэвшлийн түншлэл гэж цаасан дээр тунхаглаад л орхидог. Хувийн хэвшлийнхний үүрэг …