Monthly Archives: April 2020

April, 2020

  • 23 April

    Нью-Йорк хотод хоёр муурнаас Covid19-ийн халдвар илэрчээ

    АНУ-ын Нью-Йорк муж улсад хоёр муурнаас шинэ коронавирусний халдвар илэрчээ. Тус улсад гэрийн тэжээмэл амьтнаас халдвар илэрсэн анхны тохиолдлууд бүртгэгдэж буй нь энэ юм. АНУ-ын Хөдөө аж ахуйн яам, Өвчнийг хяналтад авах, урьдчилан сэргийлэх төвөөс лхагва гарагт мэдээлснээр, муурнуудад амьсгалын замын өвчний хөнгөн шинж тэмдгүүд илэрсний дараа шинжилгээ авахад коронавирус илэрчээ. Түүнчлэн муурнууд өөр өөр газарт амьдардаг бөгөөд аль аль …

  • 23 April

    Энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэг үйлдэнэ

    УОК-оос Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгийг энэ сарын 30-нд үйлдэхээр шийдвэрлэсэн байна. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр мэдээлэв. Тэрбээр, “Уг тусгай нислэгээр зөвхөн транзит нислэг үйлдэж байгаа буюу бусад орноос БНСУ-аар дамжин эх орондоо ирж байгаа иргэдийг авах юм. Харин ирэх сарын 1-нд Сөүл, 2-нд Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэж, БНСУ, ХБНГУ-д амьдарч буй …

  • 23 April

    Хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ой хээрийн түймэр 32 хувиар буурчээ

    Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ. Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнжмөл …

  • 23 April

    Ээж аавын ген бус эмчийн ур чадвараар бүтсэн Кайли

    Дэлхийг гоо үзэсгэлэн, мөнгөөрөө байлдан дагуулж байгаа залуу хатагтай бол Кайли Женнэр. Тэрээр эцэг эхээс хөөрхөн төрх, сайхан бие хаа заяагаагүй ч өөрөө тэр бүгдийг бий болгосон гэж хэлж болно. Гэр бүлийн гишүүд дотроосоо Ким эгч шигээ л болно гэж багаасаа мөрөөддөг байсан бяцхан охин Кимээс ч хөөрхөн царайтай, том өгзөгтэй болно гэж хэн төсөөлөх билээ. Чөтгөрийн бага адтай гэж …

  • 23 April

    Д.Нямхүү: Тээврийн жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар л ярьсан, уулзаагүй гэдэг нь батлагдсан

    Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 11 цагт ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Монгол Улсад өнөөдрийн байдлаар ажиглалтад 1240 хүн байна. Үүнээс 32 хүн тусгаарлалтад орж, есөн хүнийг тусгаарлалтаас гаргасан. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д болон бүх орон нутгийн хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Батлагдсан сүүлийн нэг тохиолдлын ойрын хавьтлын 26 хүний шинжилгээнд вирус илрээгүй. ХӨСҮТ-д 159 …

  • 23 April

    М.Энхсайханыг цагдан хорилоо

    Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.04.23/ Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 08.30 цагт болж өндөрлөлөө. Шүүх хуралдаанаас сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08.00 цагт хүртэл хойшлуулав. М.Энхсайханы талаас зарим гэрч, шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт тавьсан ч тэдгээр хүмүүс ирээгүй байна. Тиймээс шүүх хуралдааныг …

  • 23 April

    Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд “Ковид-19” халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах үзүүлэх сургалт хийлээ

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, ХӨСҮТ-тэй хамтран коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. “Халиун толгой”, “Мөнгөн гүүр” эмнэлэгт зохион байгуулагдсан тус үзүүлэх сургалтанд хувийн хэвшлийн амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж буй 40 эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон юм. Энэ хүрээнд коронавируст …

  • 23 April

    Тагнуулын Ерөнхий газар нэр бүхий хүмүүс Хотын дарга С.Амарсайханыг үндэслэлгүйгээр гүтгэн, доромжилсон болохыг тогтоов

    С.Амарсайханг Улаанбаатар хотын даргаар томилогдож байх үед буюу жил орчмын өмнө олон нийтийн сүлжээгээр түүнийг гүтгэн, доромжилсон мэдээллүүд ихээр цацагдаж байсан бөгөөд тэрээр энэхүү мэдээллүүдийг шалгуулж, үнэн, зөвийг тогтоолгох болно гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл Тагнуулын Ерөнхий газар Хотын дарга С.Амарсайханы гомдлын дагуу хяналт, шалгалт хийж өмгөөлөгч Ганхүүгийн Батбаяр, сэтгүүлч Болдын Даваа, АНУ-ын Чикаго хотод оршин суугч, Цэнд-Аюушийн Батмөнх нар …

  • 23 April

    Эдийн засаг нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар “ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, Батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэгтэй, 18 зорилтын хүрээнд 103 …

  • 23 April

    Өдөртөө 14-16 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр  ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, хэм уулархаг нутаг, Тэрэлж, Улз, Халх голын …

  • 23 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын  Билгийн тооллын 1. Буд гараг. Шийдэм одтой, найман цагаан мэнгэтэй улаан бич өдөр. Барилдлага: Хотол чуулганШүтэн барилдлага: Нэр өнгөСуудал:  Ус Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 19 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа …

  • 22 April

    Таван нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлээд байна

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд дөрөвдүгээр сарын 25-наас өмнө хүргүүлэх тухай заасан. Энэ дагуу улс төрийн нам, эвслүүд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өнөөдрөөс хүргүүлж эхэлсэн байна.   Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-нд Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам …

  • 22 April

    Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

    Үндсэн хуулийн цэцийн өнөөдөр /2020-4-22/-ийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт  Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ. Хуралдааны явцад ижил маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 1993 оны 04 дүгээр дүгнэлт, 1996 оны 02 дугаар тогтоол, 2007 оны 11 дүгээр дүгнэлт, 2012 оны 26 дугаар магадлал нь хүчин төгөлдөр хэвээр байна гэж үзээд …

  • 22 April

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэв

      УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд өнөөдөр /2020-04-22/ шинэ гишүүн нэмэгдлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчлсан намын гишүүнчлэлээ сэргээж, намын дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнээс намын батлахаа гардан авлаа. Ингэснээр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд нэг гишүүн нэмэгдэн орж хуулийн дагуу намын бүлэгтэй болох боломжтой боллоо. Тэрбээр намын батлахаа авах үедээ ” Би 1994 онд элсээд 2011 оны нэгдүгээр сард гарсан …

  • 22 April

    Нийслэлд шинээр 122 га талбайд ногоон байгууламж байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэг  хүнд  ногдох  ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг зүлэгжүүлэхээр тусгасан билээ. Энэ хүрээнд хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулахын тулд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж шинээр байгуулах,  сул шороо хөрс ихтэй газруудыг зүлэгжүүлж ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг эрчимжүүлэх үүргийг …