Monthly Archives: April 2020

April, 2020

  • 22 April

    Шалан дээр зайдас хийж байсан цехийн үйл ажиллагааг түр зогсоожээ

    Иргэдийн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын 12-35 тоотод байрлах “Зочин хүнс” ХХК-ийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй, засварын ажил хийгдэж байгаа гэх тайлбарыг өгч улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд саад учруулсан. Иймд мэдэгдэл хүргүүлж, тус байгууллагад зөрчлийн …

  • 22 April

    Энэ жилийн боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгт болно

    Энэтхэг улсад боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авахаар болсныг Энэтхэгийн боксын холбооны ерөнхийлөгч Ажай Сингх саяхан зарлалаа. Харин аль хотод тэмцээн явуулахаа хараахан шийдээгүй ч 2020 оны сүүлчээр 11-р юм уу 12-р сард товложээ. Коронавируст халдвараас сэргийлэхийн тулд Энэтхэг улс даяар хөл хориод байгаа билээ. “Одоогийн нөхцөл байдал хэцүүхэн байгаа ч зургадугаар сар гэхэд хяналтад орно гэсэн итгэлтэй” …

  • 22 April

    Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаантай

    УИХ-ын 3 байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон 11.00 цагт хуралдаж, Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй …

  • 22 April

    Налайхын Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө

    Улсын Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нар болон холбогдох албаны хүмүүс өчигдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин болон олон улсын стандарт шаардлага хангасан аврах ажиллагааны иж бүрэн тоноглол бүхий машиныг хүлээлгэн өглөө. Нийслэлийн Засаг дарга …

  • 22 April

    9412 иргэн нутаг буцах хүсэлтээ өгчээ

    Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр 2020 оны 4 дүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл, 5 дугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авах бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ удаагийн тусгай үүргийн нислэгүүдээр ирэх иргэдийг шинээр бүртгэхгүй бөгөөд Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдаар дамжуулан Улсын онцгой комисст өнөөдрийг хүртэл ирүүлсэн нутаг буцах тухай 9412 …

  • 22 April

    Өнөөдрөөс гурвалжингийн гүүрийг хэсэгчлэн хаана

    Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Гурвалжингийн гүүрийн зүүн талын урсгалд хэв гажилтын заадсын гэмтэл гарсан тул өнөөдрөөс эхлэн хэсэгчлэн түр хаахаар болжээ. Тодруулбал, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хөдөлгөөнийг түр хааж, засварын ажлыг гүйцэтгэхээр болсон талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.Засварын ажлын хугацаанд …

  • 22 April

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдэгдэл хийнэ

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү даваа гаригт МАХН-аасаа гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Ардчилсан намд элсэхээр болсон тухайгаа 12.00 цагт мэдээлэл хийх гэнэ. Тэрбээр өмнө нь мэдэгдэхдээ “МАХН-ын үе үеийн ахмадууддаа баярлалаа. Залуу гишүүддээ амжилт хүсье. Намаасаа гарсан ч намынхаа жирийн гишүүд, одоогийн удирдлагууддаа амжилт хүсье. Нам бүрт авлигачид бий. Авлигачид төрийн эрх мэдэлд байгаа цагт хөгжинө гэж байхгүй. Би …

  • 22 April

    УОК-ын шуурхай штабын ажлын хэсэг “Замын-Үүд” хилийн боомтод ажиллалаа

    ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга,  Улсын онцгой комиссын шуурхай штабын орлогч дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан “Ажлын хэсэг”  Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Замын-Үүд” боомтын үйл ажиллагаатай танилцаж, орж гарч буй ачаа тээврийн автомашины халдваргүйжүүлэлт, жолооч нарын хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу зөв зохион байгуулах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн юм. Мөн тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн …

  • 22 April

    Засгийн газар хуралдаж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.22/ 08.00 цагт хуралдаж эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэх юм байна. Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хэд хэдэн санал нэгтгэж, боловсруулж хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Мөн Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Ашигт малтмалын талбайн солбицол батлах тухай, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох …

  • 22 April

    Соёлын өв бүхий барилга байгууламжуудыг сэргээн засварлана

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Улаанбаатар хотод байрлах соёлын өв бүхий барилга байгууламж болох дараах газрууд дээр нь ажиллалаа. Дарь Эхийн сүм /Жанжин Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буйр/, Монголорын хоёр давхар барилга /”Монг-Эм” ХХК-ийн барилга/, “Гоожингийн өндөр” хэмээх хоёр давхар барилга /Ерөнхий сайд Ц.Намнандоржийн амьдарч байсан байшин/, “Дамбадаржаалин” хийдийн цогцолбор газар. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт …

  • 22 April

    Улаанбаатар-Дархан-Уул-Сэлэнгэ хоорондын орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл түр хаалаа

    Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар яаралтай хуралдсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын шуурхай хуралдаан өчигдөр 21:30 цагт боллоо. Шуурхай хуралдааны дараа хуралдаанаас гарсан шийдвэрийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга, хурандаа И.Баттөгс, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга …

  • 22 April

    Хишиг даллага дуудуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын битүүн. Буд гараг. Шийдэм одтой, есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: МунхрахуйСуудал:  Төмөр Өдрийн наран 5 цаг 49 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг …

  • 22 April

    Улаанбаатарт өдөртөө 6 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын …

  • 21 April

    БГДЭМТ-ийн салбар хүүхдийн эмнэлгийн дарга Л.Дашиймаагийн мэдэгдэл

    Миний бие хүүхэд, хүүхдийн бөөрний эмч мэргэжилтэй. Анагаах ухааны Доктор, клиникийн Профессор, хүүхдийн эмчийн тэргүүлэх зэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил  тасралтгүй  ажиллаж байна. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт (Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв) ажиллаж байгаад БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар БГДЭМТ-ийн салбар Хүүхдийн эмнэлэгт ирж ажиллах санал тавьсны дагуу  2019 оны 12 дугаар сараас ирж ажилласан. Тухайн үед томуугийн дэгдэлт ихтэй, маш их ачаалалтай хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо 340 хүрч байсан үе. …

  • 21 April

    Б.Баярдаваа: Бодлогын хүү буурснаар банкуудын зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, хүү буурах өрсөлдөөнийг дэмжинэ

    Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа. Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг дахин буурууллаа. Энэхүү шийдвэрийг гаргах болсон гол үндэслэл юу байв гэдгээс ярилцлагаа эхэлье.  Гуравдугаар сарын 11-нд мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгосон. Үүнээс сарын дараа буюу дөрөвдүгээр сарын 13-нд Мөнгөний бодлогын хороо дахин хуралдаж, бодлогын хүүг 10 хувиас 9 хувь …