Үйлдвэрчний эвлэлийн үүрэг уг нь товчхон. Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчны хүрээнд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зорилготой. Бүр энгийндээ бол ажилчдын цалин хөлс зохистой байна уу, цагаараа таатай орчинд ажиллаж чадаж байна уу гэдэгт санаа тавина. Яг энэ хэлбэрээрээ дэлхий нийтэд ойлгогддог. Манайд ч үлгэр жишээ үйлдвэрчний хороод бий. Хувийн хэвшилд өнөөхөндөө төгөлдөржөөгүй ч төрийн мэдлийн байгууллага, …
Monthly Archives: April 2020
April, 2020
-
22 April
Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийг батлав
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр 2014-2019” дууссантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод уялдуулан “Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталж, Үндэсний хөтөлбөрийн жагсаалтад нэмэв. Цагдаагийн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж үр дүнд хүрсээр байна. Гэмт хэргийн хяналтын цогц системийг нэвтрүүлж, телекамер дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь гэмт хэрэг …
-
22 April
Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын онцгой комисст тусгай зориулалтын хувцас хандивлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” компанийн үйлдвэрлэж буй “exMed” брэндийн 5,000 ширхэг вируснаас хамгаалах тусгай зориулалтын хувцсыг худалдан авч, Улсын Онцгой комисст хандивлалаа. Хандивын хамгаалах хувцсыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд өнөөдөр гардууллаа. ЭНЭ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ө.ШИЖИР: “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын халдварыг тогтоон барих, …
-
22 April
“Хайрын будаа клуб” ТББ-ын хамт олон хандивын аянд нэгдлээ
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хайрын будаа клуб” ТББ-ын хамт олон хандивын аянд нэгдлээ. Тус байгууллагаас голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдын хүнсний хэрэгцээнд зориулж 1тн гурилыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн юм. 1991 оноос хойш 29 дэх жилдээ нийгэмд үйлчилсэн сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ жил ард, иргэдийнхээ амь нас, …
-
22 April
А.Ананд:Ипотекийн зээлийг хойшлуулахад орлого буурсан гэх нотлох баримт шаардахгүй
Мөнгөний бодлогын газрын Макро зохистой бодлогын хэлтсийн захирал А.Анандтай ярилцлаа. Ипотекийн зээлийн хугацааг 6 сараар хойшлуулах шийдвэр яг ямар зээлдэгчдэд хамааралтай вэ. 5, 8 хувийн хөнгөлөлттэй зээл авсан зээлдэгчдэд үү, эсвэл банкны эх үүсвэртэй ипотекийн зээлд хамрагдсан хүмүүст үйлчлэх үү? – Энэ хөнгөлөлт маань төрөөс санхүүжүүлж байгаа 5 болон 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хувьд хэрэгжиж байгаа. Банкнаас санхүүжүүлсэн ипотекийн …
-
22 April
УОК-т “Намуун дэлбээ” эмийн сангаас хэрэгцээт бараа материалыг хандивлав
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тухайлбал, өнөөдөр “Намуун дэлбээ” эмийн сангаас 2 500 000 төгрөгийн өртөг бүхий амьсгалын аппарат, өвчтний ор, тэргэнцэр болон 300 ширхэг даавуун амны хаалтыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Энэ үеэр хүнд цаг үед Монгол хүн бүр хариулагатай, эв нэгдэлтэй …
-
22 April
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хуулийн төслүүд өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шинэ коронавируст (COVID-19) халдварын цар тахлын үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээр, хөтөлбөрүүдийг соёрхон батлах тухай болон бусад хуулийн төслүүдийг өргөн барив. Санхүүжилтийн болон зээлийн …
-
22 April
Төр хувийн хэвшлийн түншлэлээр гэр хорооллын ахуйн бохир усны асуудлыг шийдвэрлэнэ
Нийслэлийн ИТХ-аас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр баталсан. Уг дэд хөтөлбөр батлагдсанаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийх боломж бүрдсэн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Төр хувийн хэвшлийн түншлэл гэж цаасан дээр тунхаглаад л орхидог. Хувийн хэвшлийнхний үүрэг …
-
22 April
Зөвшөөрөлгүй гаражуудыг буулгаж, Өрхийн эрүүл мэндийн төв барина
Нийслэлийн Засаг даргын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, зөвшөөрөлгүй эзэмшиж буй газруудыг албадан чөлөөлж, тоглоомын талбай бүхий автомашины давхар зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж барьж тохижуулах А/513 дугаар захирамжын хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба газар чөлөөлөх ажил зохион байгуулж байна. Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр, …
-
22 April
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, С.Бямбацогт, Д.Ганболд, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Хуулийн төслийг өнөөдөр (2020.04.22) УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, С.Бямбацогт, Д.Ганболд, Д.Лүндээжанцан нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, нийгмийн хэрэгцээ, …
-
22 April
Жолоочийг хутгалж машиныг нь дээрэмдэн зугтсан этгээдүүдийг баривчилжээ
Жолоочийн цээжин тус газар хутгалж хэргийн газраас оргон зайлсан гэмт этгээдүүдийг ТЦА-ны алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчиллаа. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны 23:50 цагт үл таних залуус “Toyota Рrius” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн цээжин тус газарт нэг удаа хутгалж, гэмтэл учруулан автомашиныг дээрэмдээд зугтсан хэрэг гарчээ. Тээврийн цагдаагийн алба хаагчид хэргийг үйлдсэн …
-
22 April
Санхүгийн луйвраас сэргийлэхийг уриалсан “Нягтлах тусам аюулгүй” аяныг хэрэгжүүлж эхэллээ
Монголбанкнаас Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 20-ны өдрийг дуустал зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн аяныг хэрэгжүүлэхэд Монголбанк, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах алба, Хаан банк зэрэг байгууллагууд оролцож, бусад холбогдох байгууллагууд хамт зохион байгуулж байна. Монголбанк нь энэхүү аянд “Олон …
-
22 April
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж, дахин төсөл хэрэгжүүлэгчдэд батламж гардууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг …
-
22 April
Д.Нарангэрэл: Ажиглалтад 1,228 хүн байгаа
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээлэл боллоон Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 213 улс оронд бүртгэгдэж, нийт 2.5 сая хүн өвчлөөд байна. Мөн өвчний улмаас 177 мянга гаруй хүн нас барсан бол одоогоор 1.7 сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 5,642 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт өвчлөлийн тоо 53 мянгад хүрээд байна. 51 хүн өчигдөр нас барсан нь энэ …
-
22 April
Д.Нямхүү: Дөрөвдүгээр сарын 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын нэг хүнээс коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас Covid19 халдварын тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.04.22/ ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д 330 хүний шинжилгээ хийгдсэн. 4 дүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай нислэгээр ирсэн 288 зорчигчид давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор Сүхбаатар, СХД-ээс сорьц авч 25 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дөрөвдүгээр сарын 21-нд батлагдсан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл