Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын Билгийн тооллын 27. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой одтой, есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …
Monthly Archives: May 2020
May, 2020
-
18 May
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш 10.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн хуралдаанаар “Монгол наадам цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дэмжих, Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, “Орлогод нийцсэн орон сууцны төсөл” хэрэгжүүлэхээр сонгогдсон Нийслэлийн ИТХ-ын эзэмшил бүхий газрын эрхийг шилжүүлэх, “Налайх олон улсын ачаа тээврийн парк байгуулах” тухай болон нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах зэрэг есөн асуудал хэлэлцэнэ. …
-
18 May
Нийслэлийн эрүүл мэндийн төвүүд суурин дижитал рентген аппараттай боллоо
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын үед бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай суурин дижитал рентген аппаратуудыг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад өнөөдөр хүлээлгэн өглөө. Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөр тус бүр нь 256.3 сая төгрөгийн өртөг бүхий нийт нэг тэрбум 794.5 сая төгрөгийн үнэтэй дижитал рентген аппаратыг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв …
-
18 May
Орон нутгийн нисэх буудлууд шинэ техниктэй боллоо
Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар нар орон нутгийн хатуу хучилттай зурвастай нисэх буудлуудад шаардлагатай техникийг хүлээлгэн өглөө. Тухайлбал Өмнөговь аймгийн Гурвансайхан, Говь-Алтай аймгийн Алтай, Завхан аймгийн Доной, Дорнод аймгийн Чойбалсан зэрэг нисэх буудалд аэродром арчлалт, цэвэрлэгээний МАЗ-490843 маркийн тус бүр нэг автомашиныг хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү техник …
-
18 May
Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрсаг харилцаатай хотууд хооронд “Ковид-19” цар тахлын цаг үеийн асуудлаар 7 хоног бүр харилцан мэдээлэл солилцож байгаа талаар товч дурдаад, нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байгаа болон иргэдийн …
-
18 May
Н.Энхболд: Зэвсэгт хүчинд КИБЕР аюулгүй байдлын тусгай хүчний цэрэг нэмэгдлээ
Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хаврын чуулганы төгсгөлд эцэслэн батлагдлаа. Монгол Улсын зэвсэгт хүчний хувьд томоохон шинэчлэл, эрх зүйн орчныг авчирсан гэж үзэж буй хуулийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа. – Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн онцлог юунд оршиж байгаа талаар Та мэдээлэл өгнө үү? Зэвсэгт хүчний тухай …
-
18 May
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторын сургалтын 2020 оны төгсөгчид хандив өргөлөө
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторын сургалтын 2020 оны төгсөгчид ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв 113 дугаар ангид 10 ширхэг мини хөргөгч, Хөвсгөл аймаг дахь Гүний усны сургалтын төвд 10 ширхэг телевизийн антенныг хандивлалаа. Хандивыг өнөөдөр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторант, хурандаа Д.Жаргалмөнх гардуулан өгсөн юм. Энэ үеэр Онцгой байдлын албаны …
-
18 May
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн цуцлагдлаа
Монгол Улсад гүйлтийн спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2014 оноос эхлэн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг жил бүрийн 05 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагт зохион байгуулдаг уламжлал тогтсон. “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд хамрагдах гүйгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гүйлт сонирхогч олон мянган …
-
18 May
Төрийн үйлчилгээг цахимаар авах олон боломжууд нээгдлээ
Иргэн та үйлчилгээ авах гэж төрийн байгууллагууд руу заавал биечлэн очихоос илүү мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглан цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимаар олон хувилбараар авах боломжтой болжээ. Тухайлбал, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хэрхэн авах талаарх зөвлөмж, мэдээллийг “Хотын дарга сонсож байна 1800-1200” лавлагаа, мэдээлийн утсаар ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авч болохоос гадна дээрх тусгай …
-
18 May
Английн сургуулиуд ирэх сараас нээгдэнэ
Ирэх сараас Английн сургуулиудын үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөө гарсан байна. Сургуулиуд 6 дугаар сарын 1-ний өдрөөс хичээлээ эхлүүлэх бэлтгэлээ хийж эхлэх ёстой гэж Английн Боловсролын сайд мэдэгджээ. Уг төлөвлөгөөний дагуу 6 дугаар сарын 1-ний өдрөөс ясли, цэцэрлэг, бага сургуулийн бэлтгэл, 1 болон 6 дугаар анги, дунд сургуулийн 10, 12 дугаар ангийн сурагчид хичээлдээ явж эхэлнэ. …
-
18 May
“Ноён зууч” 1900-1950 иргэдэд ташаа мэдээлэл өгч байна гэлээ
Брокер, дилер, андеррайтерийн үйлчилгээ үзүүлдэг “Бумбат Алтай ҮЦК” ХХК 1991 онд байгуулагдсан, үйлчилгээгээрээ тэргүүлэгч “ТОП 5” компанийн нэг юм. Тус компанид данс нээлгэхдээ харилцагчид өөрийн биеэр очиж бүртгүүлж болохоос гадна бүх төрлөөр онлайнаар данс нээлгэж, арилжаанд оролцох боломжтой. Гэвч дөрөвдүгээр сараас хойш мэдээллийн “Ноён зууч” 1900-1950 лавлах нь холбогдсон харилцагчдад “Бумбат Алтай ҮЦК” ХХК-ийг ажиллахгүй, үйл ажиллагаагаа зогсоосон гэх мэдээллийг …
-
18 May
Д.Эрдэнэбат: Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын бүлэг маш санаачилгатай ажилласан
2016-2020 оны парламентын сүүлийн хаврын чуулган өнгөрсөн долоо хоногт завсарласантай холбогдуулан Ардчилсан намаас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ, Засгийн газарт өгсөн дүгнэлтээ өнөөдөр /2020.05.18/ танилцууллаа. Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн дөрвөн жилийн үйл явцад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. АН-ын бүлэг маш санаачилгатай ажилласан. Нэмэлт өөрчлөлтөөр далимдуулан ардчилал, ардчилсан парламентыг үгүй болгох вий гэсэн болгоомжлол байсан …
-
18 May
Ж. Батзандан: МАНАН бүлэглэлийн гар хөлүүд зүсээ хувирган нэр дэвшлээ
“ШИНЭ ЭВСЭЛ”-ээс өнөөдөр /2020.05.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ШИНЭ эвслийн дарга Ж.Батзандан“ШИНЭ эвсэл ээлжит хурлаа хийж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулган завсарласан байгаа тул иргэдээ доорх дөрвөн зүйлд анхаарлаа хандуулахыг хүсье. Нэгдүгээрт, УИХ-ын Цэцийн дээд суудлын хуралдаан удахгүй болно. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг дээрэмдэж, хулгайлж авсан бүлэглэл ҮХЦ-д нөлөөлөх гэж оролдож байна. “Эрдэнэт үйлдвэр”-д онц дэглэм …
-
18 May
ХӨСҮТ: Дөрвөн хүнээс коронавирус илэрлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч гарлаа. Дараагийн хяналт руу шилжиж байгаа иргэд 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг иргэн юм. Эдгээр иргэд 34, 30, 45 хоног эмчлэгдсэн.Гурван лабораторид 87 хүний шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторид 43 хүнд давтан …
-
18 May
Д.Нарангэрэл: Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод, Увс, Хэнтий аймгийн иргэд бэлэн байдлаа ханган, сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулъя
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл тойм мэдээллийг өгөв. Тэрбээр “Коронавирусийн халдварын тохиолдол дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 4.8 сая гаруй хүн өвчилснөөс 316 мянган хүн нас барлаа. Түүнчлэн 1.8 сая хүн эдгэрч, 2.6 сая хүн одоогоор эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 95 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барсан. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл