Monthly Archives: June 2020

June, 2020

  • 30 June

    “Шударга ёс” кино зохиолын уралдааны шилдгүүд тодорлоо

    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн “Авлигын эсрэг сургалт, сурталчилгааны материал боловсруулах, соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулахад иргэн, төрийн бус байгууллагыг татан оролцуулах” зорилтыг хангах олон төрлийн арга хэмжээг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд “Brosis Pictures” кино компанитай хамтран “Шударга ёс” кино зохиолын уралдааныг 2020 оны 6 дугаар сард зохион …

  • 30 June

    Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчлэгдэж эдгэрсэн жирэмсэн эмэгтэй өнөө өглөө 07:20 цагт төрж охинтой боллоо

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Зургадугаар сарын 29-нд гурван лабораторид нийт 357 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 261 хүнд давтан шинжилгээ хийсэн. Энэ бол Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс голчлон байгаа. Ажиглах байранд байгаа 66 хүний давтан шинжилгээнээс мөн илрээгүй. …

  • 30 June

    Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг 12:00 цагт зарлалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Анхдугаар чуулганы товыг тогтсон талаар мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын найм дахь сонгуулийн үр дүнд дүнгээр байгуулагдсан шинэ парламентын Анхдугаар чуулган өнөөдөр буюу зургадугаар сарын 30-ны 12:00 цагт хуралдахаар болжээ. Анхдугаар чуулганд шинээр сонгогдсон төрийн түшээд УИХ-ын гишүүний тангараг өргөх юм.Мөн УИХ-ын даргыг томилно. АНХДУГААР ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ: УИХ-ын тухай хууль: 14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн …

  • 30 June

    Экологийн цагдаагийн албанаас “Иргэдийн индэр” арга хэмжээг зохион байгуулна

    Экологийн цагдаагийн алба нь энэ оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа юм. Тус албанаас гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхийн зэрэгцээ иргэд, олон нийтэд эрх зүйн мэдлэг олгох, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн дуу хоолойг …

  • 30 June

    “Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс 10 сая төгрөгийг хандивлав

    Монгол-Япон хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу БСШУСЯ-аас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хамт олон, “1000 инженер” төслийн багш, судлаач, оюутан залуус болон гэр бүлийн төлөөлөл өнөөдөр Улсын онцгойй комисст 10 сая төгрөгийг хандивлалаа. Тус төслийн сургалтын хөтөлбөрүүдэд суралцаж байгаа оюутнуудын эцэг, эхээс санаачлан “Сайхан сэтгэлийг түгээе” хандивыг өрнүүлсэн байна. Энэ үеэр цар тахлын энэ цаг …

  • 30 June

    Охидод зориулсан гар утасны аппликейшин нээлтээ хийлээ

    Өсвөр насны охидод сарын тэмдгээ хянах, тэмдэглэл хөтлөх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдээлэл авахад нь туслах зорилгоор бүтээсэн гар утасны ОКИ аппликейшний Монгол дахь цахим нээлт 2020 оны 6 дугаар сарын 29-нд боллоо. Тус аппликейшний нээлтийг КОВИД-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Сарын тэмдэг нь хэдийгээр бүх охид, эмэгтэйчүүдэд ирдэг, энгийн жам ёсны зүйл боловч …

  • 30 June

    Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

    НОБГ-ын  Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Алба хаагчид  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл Туул голын хойд, урд эргийн дагуу  хоёр чиглэлээр  үүрэг гүйцэтгэж байгаа юм.  Үүрэг гүйцэтгэх хугацаанд голын эрэг …

  • 30 June

    МХЕГ: Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй

    Улсын онцгой комиссын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 24 дэх удаагийн хуралдаанаар БНХАУ-аас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд загас далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг түр хугацаагаар хязгаарласан.  Мөн Монгол Улсад импортоор орж ирж буй амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлоос сорьц авч баталгаат лабораторийн шинжилгээнд хамрагдсан эсэхийг шалгаж, аюулгүй байдлыг хангаж ажиллах …

  • 30 June

    Шинэ нөхцөл байдалд зохицуулан харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх хүсэлтээ УИХ-ын дарга илэрхийлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.06.29) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнрүйг  хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгууль амжилттай болж, Улсын Их Хурлын гишүүнээр улиран сонгогдсонд Элчин сайд Чай Вэнрүй баяр хүргэв. Ноён Элчин сайдтай дахин уулзаж буйдаа нэн их баяртай байгаагаа Улсын Их Хурлын дарга …

  • 30 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуульд оролцсон нам, эвслүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Улсын Их Хурал (УИХ)-ын  2020 оны ээлжит сонгуульд оролцсон зарим нам, эвслийн төлөөллийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтад оролцсон нам, эвслүүд “Шударга сонгууль” нэртэй ажлын хэсэг байгуулсан гэдгээ, мөн УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр гарсан хэд, хэдэн хууль бус гэх үйлдлийг шүүх, прокурорын байгууллагаар шалгуулах хүсэлтээ танилцуулж, өргөдөл гомдлоо удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулна …

  • 30 June

    Цагдаа, эрүүл мэндийн салбарынханд туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө

    Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон 90 ширхэг автомашиныг Сүхбаатарын талбайд гардуулан өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Аюул, гамшиг тохиолдоход хамгийн түрүүнд цагдаа, онцгой, эмнэлгээ дууддаг. Эдгээр байгууллагыг ажиллах нөхцөл боломжоор нь сайтар хангасны үр дүнд ард …

  • 30 June

    УОК: Хөл хорионы дэглэмийг сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

    Улсын онцгой комисс өнөөдөр 11:00 цагт хуралдаж коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорионы дэглэмийг сунгах эсэхийг шийднэ.  Өөрөөр хэлбэл Монгол Улс дотооддоо коронавирус алдаагүй тул хилийн хоригийг цуцлахгүйгээр дотоодын хөл хориог сулруулахаар төлөвлөж байгаа аж. 

  • 30 June

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 06 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн ихэнх, төв …

  • 30 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 30. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 10.  Ангараг гараг. Салхины эх одтой, гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр. Барилдлага: Хүчин төгсөхШүтэн барилдлага: Хуран үйлдэхүйСуудал:  Гал Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ …

  • 29 June

    Х.Баттулга: Эв нэгдлийг чухалчилж, сахилга баттай, бүлгийн хэмжээнд нэг хүн шиг ажиллах ёстой

    Улсын Их Хурал (УИХ)-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнгээр тойрог тус бүрт хамгийн олон санал авч, Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Ээлжит сонгуульд бүлэг байгуулах хэмжээнд амжилттай оролцож, сонгогдсон УИХ-ын гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, ард иргэдийн хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллахыг …