Monthly Archives: June 2020

June, 2020

  • 29 June

    Шинэ парламентын анхдугаар чуулганыг УИХ-ын гишүүн Х.Баделхан даргална

    СЕХ-ноос  шинээр бүрдэх парламентын 76 гишүүнд үнэмлэхийг нь өнөөдөр гардууллаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд сонгуулийн санал авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг хуралдуулах зарлиг гаргана хэмээн заасан байдаг.  Анхдугаар чуулганы дэгийн талаар УИХ-ын дэгийн тухай хуулийн нарийвчлан заажээ. Тус хуулийн 11.1.1-д Ерөнхийлөгч чуулганы хуралдааныг даргалж түүнийг нээж үг хэлнэ гэсэн байна. Түүний дараа 11.1.2-т зааснаар …

  • 29 June

    Г.Дамдинням: Хамгийн түрүүнд Дарханы замын засварыг дуусгана

    Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2020.06.29/ Төрийн ордонд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 гишүүнд үнэмлэхийг нь гардуулан өглөө.  Энэ үеэр Дархан-Уул аймгийн  19 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшиж, ард түмний итгэлийг аван УИХ-ын гишүүн болж буй Гонгорын Дамдиннямаас байр суурийг сонслоо. УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Шударга, зарчимтай багаар ажиллана. Нийтийн үнэт зүйлийн төлөө нэгдэж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна. Гишүүн болоод хийх эхний ажил хамгийн түрүүнд …

  • 29 June

    МЭХ:13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг асуудалд анхаарч ажиллахыг хүсье

    УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуулийн дүн гарч, үнэмлэхүй ялалт байгуулсан нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд МАН 62 суудал авснаас 11 эмэгтэй гишүүнтэй болсон бол АН-аас хоёр эмэгтэй гишүүнтэй болсноор энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн ажиллахаар боллоо. Ирэх дөрвөн жилд төр түшилцэж, түмэн олныхоо төлөө ажиллахаар сонгогдсон 13 эмэгтэй нэр дэвшигчдээ баяр хүргэж, хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллийн …

  • 29 June

    Казахстанаас ирсэн нэг иргэний гурав дахь давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Зургадугаар сарын 28-нд гурван лабораторид нийт 216 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 215-д нь коронавирус илрээгүй. Харин зургадугаар сарын 10-нд Нур Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэнээс зургадугаар сарын 10-нд эхний, 22-нд хоёр дахь, өчигдөр гурав дахь шинжилгээг хийхэд вирус илэрсэн байна. Тус …

  • 29 June

    Жүжигчин Г.Алтаншагай “Бурхны авралаар, чи ирлээ!”шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорлоо

    Австралийн “FremantleMedia” компанийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” суваг телевиз “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болоод хоёр сарын хугацаа өнгөрч байна. Тэгвэл өчигдөр/2020.06.28/ “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийн финалын шатны 9 дахь дугаар 20:00 цагт “Боловсрол” суваг телевизээр шууд үзэгчдийн хүртээл боллоо. Финалын шатны 9 дахь дугаарт жүжигчин Г.Алтаншагай, У.Цогтбаяр, Б.Барслхагва болон дуучин С.Зоригтбаатар нар оролцож, ялагчийн …

  • 29 June

    УИХ-д шинээр сонгогдсон 76 гишүүн үнэмлэхээ гардан авлаа

    Сонгуулийн ерөнхий хорооны зургадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар хэлэлцэн сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргасан билээ. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2020.06.29/ УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт …

  • 29 June

    ​Ч.Содномцэрэн: 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд нэг ч зөрүү гараагүй

    Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын талаар өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн ” Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн гомдол шаардлага, СЕХ-ны гишүүдэд өгсөн Ерөнхийлөгчийн үүрэг даалгаврын биелэлтийн талаар …

  • 29 June

    Ахмадын холбооны байрны газрыг ногоон байгууламж болгон тохижуулж байна

    “Газар эзэмших эрхээ эзэмшээд 15 жил болсон ч зориулалтын дагуу ашиглаагүй Ахмадын холбооны нэртэй ухаад хаячихсан газар Гадаад харилцааны яамны баруун тал, Блью Скай зочид буудлын зүүн талд бий. Сүүлдээ барилга барих биш самбарын бизнес хийдэг хэдэн хүмүүсийн бизнес болсон. Тэр газрын эзэмшлийг нь цуцалж, нийтийн эзэмшилд буцаан авч ногоон байгууламж болгон тохижуулж, ээжүүд, эхчүүдийн нэрэмжит талбай болгоно” гэж Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан …

  • 29 June

    Стандартын шаардлага хангасан “ХОТ ТАКСИ” үйлчилгээнд гарч эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх үндсэн зорилготойгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дэргэд “Улаанбаатар такси каб” ХХК -г байгуулсан бөгөөд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү ажлыг хийж …

  • 29 June

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 06 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг.  Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв, зүүн …

  • 29 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 9. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 28 June

    Д.Нямхүү: ХӨСҮТ-д 44 хүн эмчилгээнд байгаагаас 35-ынх нь биеийн байдал нь хөнгөн, 9 хүнийн биеийн байдал хүндэвтэр байна

    ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 27-ны өдөр нийт 308 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ,Ажиглах байранд тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ,ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан 3 хүний шинжилгээ,Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Манай улсад …

  • 28 June

    Дорнод аймагт хийсэн хяналтын тооллогод зөрүү гарсангүй

    УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 7-р тойрог буюу Дорнод аймгийн гурван хэсгийн хороонд хийсэн хяналтын тооллогод зөрүү гараагүй болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон СЕХ-д хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдолд дурдагдсан хэд хэдэн тойрогт хяналтын тооллогыг …

  • 28 June

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 06 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, …

  • 28 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 28. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 8. Адъяа гараг. Тугчин одтой, таван шар мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. …