Monthly Archives: June 2020

June, 2020

  • 29 June

    Т. Доржханд: Хувцсанд бус эх орноо хөгжүүлэх, бодлого шийдэлд түлхүү анхаарна

    Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2020.06.29/ Төрийн ордонд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 гишүүнд үнэмлэхийг нь гардуулан өглөө. Тэгвэл УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүргийн 29-р тойрогт Зөв хүн Электорат эвсэлээс нэр дэвшиж, ард түмний итгэлийг аван УИХ-ын гишүүн болж буй Т.Доржханд өнөөдөр үнэмлэхээ гардаж авахдаа пүүзтэй ирсэн нь цахим сүлжээнд олны анхааралд өртөөд байна. Энэ талаар …

  • 29 June

    Хүрээ цам ёслол Батцагаан дуганы өмнөх талбайд болж байна

    “Хүрээ цам-2020” шашин соёлын ёслолын гол үйл ажиллагаа цам харайх ёслол Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы өмнөх талбайд эхэллээ.  “Хүрээ цам-2020” энэ сарын 26-28-нд Жахар цамын хурал хурж, дотоод цам харайсан. Харин өнөөдөр Хүрээ цам харайж буй юм. Энэ удаагийн Хүрээ цам нь Батцагаан дуганд бясалгал бүтээл үйлдэн, гадаах талбайд цам цамнаж байгаагаараа онцлог юм. Мөн цар …

  • 29 June

    Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн хуралдааныг хойшлууллаа

    Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 70 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. 2020 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар болон тэдгээрийн өмгөөлөгч Г.Орхон, Н.Ууганцэцэг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч Л.Машбат, шүүгдэгч Ё.Гэрэлчулууны өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул татгалзал шийдвэрлэх хүртэл …

  • 29 June

    УИХ-ын Тамгын газраас шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтыг зохион байгууллаа

    Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтыг өнөөдөр (2020.06.29) Төрийн ордонд зохион байгууллаа. Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээ төлөөлөхөөр шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газраас анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Уг үйл ажиллагааг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий …

  • 29 June

    Эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд орон сууцны батламж гардууллаа

    Дэлхий нийтэд тархаад буй КОВИД-19 халдвар цар тахлын энэ хүнд үед хүн амын дунд халдварыг тархаалгүй онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд өнөөдөр түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны батламжийг гардууллаа. Батламжийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар тэргүүтэй холбогдох албаны …

  • 29 June

    Фото: “Хогоор бүү хорло” аяны хүрээнд хийгдэж буй ажлууд

    Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд” төслийг зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа …

  • 29 June

    Зам тээврийн салбарынхан орон сууцанд орох эрхээ гардан авлаа

    Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албан хаагчид Түрээслээд өмчлөх орон сууцтай болох боломжийг Монгол Улсын Засгийн газар олгосон. Өнөөдөр зам тээврийн салбарын 24 албан хаагчдад Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжийг нь гардуулан өглөө. Эдгээр албан хаагчдын тухайд тусгаарлах байранд ажилласан, ачаа тээврийн тээврийн нислэгт үүрэг гүйцэтгэсэн, анхны захиалгат нислэгийг ахалсан, мөн …

  • 29 June

    Үндэсний бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор”-т зохион байгуулна

    Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. “Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Үндэсний Их баяр наадамтай нэгэн зэрэг хийхээр товлосон. Нийслэлд зохион байгуулдаг Үндэсний их баяр наадмыг хүн …

  • 29 June

    Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнг Улсын Их Хурлын даргад өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийг зохион байгуулж явуулсан талаарх дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.06.29) өргөн барив. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудын дагуу хуулийн хүрээнд амжилттай зохион …

  • 29 June

    Фото: Шинээр сонгогдсон 76 гишүүн үнэмлэхээ гардан авлаа

    Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигч өнөөдөр (2020.06.29) Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авлаа. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Энэ удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай,  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудад нийцүүлэн амжилттай зохион байгууллаа. …

  • 29 June

    Энэ жилийн Луут завины уралдаан Тайваны нийслэл Тайпэйд болов

    Тайпэй дахь Луут завины наадамд 80 орчим баг өрсөлдсөн байна. Тайванийн арал дээр хоёр сарын хугацаанд коронавирусын халдвар тархаагүй учир завины уралдаан зохион байгуулах цөөхөн газруудын нэг болжээ. Царт тахлын дэгдэлтийн улмаас Хонконг болон Бээжин дахь уламжлалт луут завины уралдаан цуцлахад хүрчээ. Тайпэй хотын Dajia Riverside Park-д 80 орчим баг хоёр өдрийн турш уралджээ. Уралдаанд зөвхөн оролцогчид байсан бөгөөд хөгжөөн …

  • 29 June

    Үерийн улмаас орон гэргүй болсон таван өрхөд гэр олгожээ

    Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумдад  энэ сарын 19,21-ний өдөр орсон усархаг борооны улмаас үер бууж, 380 гаруй айлын гэр, найман орон сууцны барилгын зоорь усанд автаж, 16 өрхийн гэр болон 80 гаруй хашаа урсаж, гэр оронгүй болсон. Гэр оронгүй болсон таван өрхөд “Түшиг, говь хангай” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэр олголоо. Тодруулбал үерийн  улмаас орон гэргүй болсон Зуунмод …

  • 29 June

    Б.Халиун:Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулна

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр Үндэсний их баяр наадмын үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллах ажлын хүрээнд ямар ажлыг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 …

  • 29 June

    Польшийн Ерөнхийлөгчийн сонгууль болж байна

    Ковид-19-ийн цар тахал гарсны улмаас, Польшийн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эхний шатны санал хураалт нэг сар хойшлогдоод 6-р сарын 28-нд боллоо. Урьд нь 5-р сарын 10-нд сонгууль болохоор төлөвлөж байсан боловч товлосон хугацаандаа зохион байгуулж чадаагүй юм. Энэ сарын эхээр хүчинтэй болсон хуулийн дагуу цар тахлын үед болж буй сонгуулийн үйл ажиллагааг баталгаажуулахын тулд иргэд олон нийтийн санал авах замаар …

  • 29 June

    Н.Учрал: Монголын ард түмний итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой

    Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2020.06.29/ Төрийн ордонд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 гишүүнд үнэмлэхийг нь гардуулан өглөө. Энэ үеэр  Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж, ард түмний итгэлийг хоёр дахь удаагаа аван УИХ-ын гишүүн болж буй Ням-Осорын Учралын байр суурийг сонслоо. УИХ-ын гишүүн Н.Учрал“Монгол Ардын Намд Монголын Ард түмэн итгэл үзүүллээ. Энэ итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой. СХД-ийнхээ иргэдийн 65 хувийн итгэл дэмжлэгийг авч УИХ-д хоёр дахь …