Monthly Archives: June 2020

June, 2020

  • 26 June

    Д.Нямхүү: Өчигдөр Москвагаас ирсэн гурван оюутнаас коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр”Зургадугаар сарын 25-нд гурван лабораторид нийт 171 хүнд шинжилгээ хийхэд 168 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Зургадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 21-23 насны, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутнуудад вирус илэрлээ. Өнөөдөр 19 настай цэргийн сургуулийн оюутан эдгэрэн гарч байна. Нийт батлагдсан …

  • 26 June

    “Даншиг наадам-Хүрээ цам 2020” наадмыг энэ сарын 29-нд зохион байгуулна

    Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд “Даншиг наадам-Хүрээ цам 2020” шашин, соёлын наадмын талаар мэдээлэл хийлээ. Зургадугаар сарын 29-ний өдөр Батцагаан дуганы өмнөх талбайд хүрээ цамыг уламжлалын дагуу зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Даншиг наадам-Хүрээ цам 2020” шашин соёлын наадмыг энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулна.  Дэлхий нийтээр тархаад буй КОВИД-19-тэй холбоотойгоор олон улсад олон нийтийг хамарсан үйл явдал хойшлогдож …

  • 26 June

    “The Hu” хамтлагийн тоглолт энэ ням гарагт болно

    “Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн “Гэрэг” нэртэй онлайн тоглолт энэ сарын 28-нд “White Rock Center”-т болно. Уг нь тэд энэ сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдаад байсан юм. Ерөнхий зохион байгуулагчаар “Хүрээ энтертайнмент” ХХК, хамтран зохион байгуулагчаар МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх билээ. Харин ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, Хаан банк ажиллаж байна. “The …

  • 26 June

    Г.Давааням: Хар тамхины хэрэглээг сурталчилсан бүх контентийг устгаж байна

    Нэгдсэн Үндэсний байгууллагын  Ерөнхий асемблейн 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр “06 дугаар сарын 26-ны өдрийг мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” болгохоор шийдвэрлэж, 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн жил бүр тэмдэглэж байна. Жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой Нэгдсэн Үндэсний байгууллагын Хар тамхитай тэмцэх байгууллагаас  уриалга гаргадаг. Энэ жил Мансууруулах бодисын хууль …

  • 26 June

    Сэрэмжлүүлэг: Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 25-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Улиастай, Сэлбэ, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Сэлбэ, Хурх, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-50 см, Балж гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см даван тус …

  • 26 June

    Автомашин дотор байсан хэрэглээний газ дэлбэрч, хоёр хүн түлэгджээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва хороолол”-ын автомашины зогсоолд суудлын автомашинд байсан газ дэлбэрчээ. Энэ тухай мэдээллийг зургадугаар сарын 25-ны өдрийн 20:05 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Т.Цогтсайхан 21:00 цагт очиход иргэн А-ын эзэмшлийн “Сай” загварын суудлын автомашин дотор ахуйн хэрэглээний 220 граммын савлагаатай газ дэлбэрч …

  • 26 June

    Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төсөлд санал авч байна

    Агаарын тухай хуулийн 15.1.-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална” гэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 2019 оны А/433-А/820 дугаар тушаал, захирамжаар “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг баталсан юм.2019 оны агаарын чанарыг …

  • 26 June

    Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн эх орондоо ирлээ

     Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд оролцсон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өнөөдөр 08:33 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. ОХУ-ын Батлан хамгаалах яамны ИЛ-76 цэргийн онгоцоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Зэвсэгт хүчний 75 алба хаагч  эх …

  • 26 June

    УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-нд олгоно

    Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар хэлэлцэн сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргалаа.  Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гардуулсны дараа …

  • 26 June

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.   2020 оны 06 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу …

  • 26 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 5. Сугар гараг. Бага морь одтой, долоон улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 25 June

    Ж.Батзандан: Шинэ эвсэл суудал авч чадаагүй тул намын даргын суудлаа өгч байна

    Шинэ эвсэл УИХ-д нэг ч суудал авч чадаагүй тул тус эвслийн дарга Ж.Батзандан дөнгөж сая мэдээлэл хийж хариуцлагаа хүлээнэ гэдгээ мэдэгдлээ.   ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Шинэ эвслийг дэмжиж санал өгсөн 230 мянган сонгогчдоо талархаж байна. Санал өгөөгүй иргэдийнхээ итгэлийг авахын тулд улам хичээж ажиллана. Миний бие БЗД-ийн 23-р тойрогт нэр дэвшсэн надад 20 гаруй мянган хүн саналаа өглөө. Гурван мандаттай тойрог, …

  • 25 June

    С. Жавхлан: Би дахиж хэзээ ч нутагтаа ирэхгүй, миний дууг битгий сонсоорой

    УИХ-ын найм дахь удаагийн сонгууль өчигдөр /2020.06.24/ болж урьдчилсан байдлаар Монгол ардын нам 62, Ардчилсан нам 11, Та бидний эвсэл 1, Бие даагч 1, Зөв хүн электорат 1 суудал авсан гэсэн дүн гараад байна. Төрөлх нутаг болох Увс аймагтаа нэр дэвшсэн С.Жавхлан саналын тоогоор гүйцэгдэж, мандат авч чадаагүй юм. Тэгвэл өнөөдөр С.Жавхлан  Увс аймгийн ард иргэдэд хандан өөрийн цахим хуудсаараа …

  • 25 June

    “Бурхны авралаар, чи ирлээ!” шоуны ялагчийг үзэгчид тодруулна

    “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болоод хоёр сарын хугацаа өнгөрчээ. Нийт найман дугаарын ард амжилттай гарсан тэд финалын шатны 9, 10-р дугаарыг шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.  Финалын 9-р дугаарт жүжигчин Г.Алтаншагай, У.Цогтбаяр, Б.Барслхагва болон дуучин С.Зоригтбаатар нар оролцож, ялагчийн төлөө өрсөлдөх аж. Тэднээс оногдсон дүрээ чадварлаг бүтээн, өгөгдсөн нөхцөлд хувирч чадсан цор ганц оролцогч ялагч …

  • 25 June

    Зимбабве Улсын АТГ-аас улсынхаа чинээлэг иргэдийг шалгаж эхэллээ

    Зимбабве Улсын хууль сахиулах байгууллагууд шүүхээс авлигын хэргийг нь хэрэгсэхгүй болгосон ч хөрөнгийн эх үүсвэрээ хангалттай тайлбарлаж чадахгүй байгаа иргэдийн хөрөнгийг хураахаар болсныг зарлаад байна. Шинэ ажиллагааг “Баячуудын өдөр тутмын амьдрал дахь шалгалт” гэж нэрлэж байгааг Зимбабвегийн Авлигатай тэмцэх хорооны дарга, шүүгч Матанда Мояа мэдэгдэв. Тус улс сүүлийн арав гаруй жилийн хугацаанд эдийн засгийн хамгийн хүнд хямралтай нүүр тулаад байгаа бөгөөд төрийн үйлчилгээний хүртээмжгүй байдал болон авлига зэргээс болж …