ТЕГ, ЦЕГ-аас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш ЦЕГ, ТЕГ-т 776 дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд үүний 308 нь нийслэлд, 368 орон нутагт харьяалагдаж байгаа аж. Гомдол мэдээлэлд сурталчилгааны самбарыг сүйтгсэн, байршил өөрчилсөн зэрэг гомдол эзэлж байгаа юм байна. Мөн хууль зөрчсөн 71 сошиал хуудсыг Монгол Улсаас хандах хандалтыг нь хязгаарлуулахаар Харилцаа …
Monthly Archives: June 2020
June, 2020
-
15 June
Өвөр Монголын өнгөө хувилдаг нуур
ӨМӨЗО-ны Алшаа баруун хошууны “Бадайн жаран” хэмээх элсэн цөлд байгалийн этгээд тогтоцтой өвөрмөц сонин нуур бүрдүүд олон байдаг гэнэ. Тэдгээрийн нэг нь “Зүүн жигд” нэртэй нуур ажээ. Тус нуур давс, шүлтлэг эрдсийн агууламж, усны хэмжээ, температур зэрэг хүчин зүйлээсээ шалтгаалж нил ягаан болон хөх хоёр өнгөтөй болон хувирдаг аж. http://credit-n.ru/offers-zaim/bistrodengi-zaymi-online-nalichnymi.html http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html http://credit-n.ru/informacija.html
-
15 June
Ангела Меркел: Хятад улс COVID19-ийн эсрэг вакциныг олон улсын хамтын бүтээл болгох гэж буйг Германы тал сайшаалтай дэмжиж байна
Энэ сарын 11-ний өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян Бээжингээс Германы канцлер Ангела Меркелтэй видео уулзалт хийсэн байна. Ли Кэчян хэлэхдээ: “COVID-19 өвчин халдвар Хятад, Германы харилцаа хийгээд хамтын ажиллагаанд тодорхой хугацаанд нөлөөлсөн ч хоёр талын хамтын ажиллагаа үргэлжлэн урагш хөгжих болно. Германтай өвчин халдварын эсрэг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хоёр …
-
15 June
Зуслангийн бүсээс тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүллээ
Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монгол тарваганы /Marmota sibirica/ тархац нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна. Иймд нийслэлийн Байгаль орчны газраас анх 2017 онд Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шарга морьтын амны зуслангийн бүсээс нийт 102 бодгаль тарвагыг ЗӨСҮТ, ан амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Амьтныг …
-
15 June
Газар тариалангийн хөнгөлттэй зээлийн нөхцөл батлагдлаа
Дэлхий нийтийг хамарсан Covid-19 халдварт цар тахал тархалтын улмаас олон улс хилийн хорио тогтоож, дэлхий нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжилж, онцгой дэглэм мөрдөн ажиллаж байгаа энэ цаг үед Монгол Улсын Засгийн газраас үр тариа болон хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлэх, газар тариалангийн ургац алдахаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд тариалан эрхлэгчдэд хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр болсон. Үүний үр дүнд Монгол Улсын …
-
15 June
ХӨСҮТ: Элэгний хавдартай 64 настай эмэгтэй 45 хоног эмчлэгдээд эдгэрлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Зургадугаар сарын 14-нд гурван лабораторид нийт 258 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжиж байгаа. Тэдний 8 нь оюутан, хоёр нь 49-65 настай иргэн. Эдгэрсэн хүмүүсийн эмчилгээ 17-55 хоног үргэлжилсэн. Оюутнуудын …
-
15 June
Багдад дахь АНУ-ын ЭСЯ-ны ойролцоо пуужин унажээ
Иракийн нийслэл Багдад хотын ногоон бүс пуужингийн халдлагад өртсөн тухай мэдээллээ. Ирак, АНУ-ын стратегийн яриа хэлэлцээрийн эхний үе шат эхлэхийн өмнөхөн энэхүү халдлага болжээ. Иракийн нийслэл Багдад хотын “ногоон бүс” өнгөрсөн лхагва гарагийн орой пуужингийн халдлагад өртсөн тухай “Al-Hadath” телевиз мэдээлжээ. Пуужин харвасан даруйд аюулгүй байдлын албаныхан харвасан газрыг хайж, “Ард түмний цэнгэлдэх хүрээлэн”-гийн ойролцоогоос харвасан болохыг тогтоожээ. Пуужин “ногоон бүс” дотор АНУ-ын ЭСЯ-ны ойролцоо унаж, дэлбэрсэн …
-
15 June
Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгоно
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар жил бүр хамтран зохион байгуулдаг “Үндэсний инновацийн шагнал”-д шинэ мэдлэг, технологийг зах зээлд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан, шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчдийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Шагналыг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн төрлөөр шалгаруулж байна. …
-
15 June
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Шадивлангийн зуслангийн 12 байршилд орц гарц чөлөөлөх ажлыг зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Ногоон бүсийн зусланд газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай “ А/454 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Тэгвэл Зуслангийн бүсэд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Шадивлан орчмын зуслангийн бүсэд ажиллав. 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн …
-
15 June
“САЙРА” нэрийн нөөшилсөн загаснаас шимэгч хорхой илэрчээ
Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Өрнөх гариг ХХК-ийн ОХУ-аас импортолсон 2020 оны хоёрдугаар сарын 10, 18-ний өдөр үйлдвэрлэсэн 308 13 4 P цувралын дугаарт “Сайра” нэрийн нөөшилсөн загаснаас дээж авчээ. Ингээд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна. Иймд нийт 985 ширхэг 2561.0 мянган төгрөгийн “Сайра” нөөшилсөн загасыг улсын байцаагчийн …
-
15 June
СЕХ:Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж түгээх ажил үргэлжилж байна
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж болон сонгуулийн зохион байгуулалтад шаардлагатай бусад зүйлсийг орон нутагт хүргэх ажил үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар сонгуулийн 12 тойргийн материалыг аймгийн сонгуулийн хороодод хүлээлгэн өгч, орон нутаг руу хүргээд байгаа бөгөөд 6 дугаар сарын 20-ны өдөр гэхэд нийт сонгуулийн хороодод хүргүүлсэн байхаар ажиллаж байгаа юм. Түүнчлэн сонгуулийн санал авах өдөр сонгогчдыг КОВИД-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай …
-
15 June
Нийслэлийн бүх дүүрэгт “Олон нийтийн хөгжлийн төв” байгуулна
Нийслэлийн бүх дүүрэгт хүүхэд, залуучууд, ахмадуудад зориулсан спортын талбай, соёлын төв, бүжгийн танхим, номын сан, амралтын өрөө, ресторан бүхий “Олон нийтийн хөгжлийн төв”, 20 айлын жишиг орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдөж, зураг төсөл нь батлагдан, хөрөнгө төсөв нь шийдэгдэж ажил нь эхлэхээр болсныг хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр холбогдох албаны хүмүүсийн хамтаар олон нийтэд танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …
-
15 June
“The Voice of Mongolia” шоуны ялагчаар Х.Ядам тодорлоо
Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон телевизийн алдартай “The Voice” шоуг “Монгол НD ” телевиз хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Шоуны хагас шигшээ шатнаас ялагчийн төлөө дөрвөн шүүгчийн багаас тус бүр нэг оролцогч тунаж үлдсэн. Тодруулбал,Шүүгч Д.Отгонбаярын багаас Б.Оюу, С.Ононбатын багаас Г.Эрмүүн, Төрийн соёрхолт Л.Болдын багаас Х.Ядам, Д.Уламбаярын багаас Э.Дашням нар шалгарсан юм. Тэгвэл шоуны финалын шалгаруулалт /2020.06.14/өчигдөр болж …
-
15 June
Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт 60 хувьтай байна
Шадар сайд Ө.Энхтүвшин ЗТХЯ, УУХҮЯ-ны төлөөлөгчидтэй хамт Оюу толгойн төслийн ажилтай танилцаж байна. Оюу толгой ордын нийт нөөцийн 80 хувь нь гүний уурхайд агуулагддаг. Өнөөдрийн байдлаар далд уурхайн бүтээн байгуулалт 60 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж. Далд уурхайг 2023 онд ашиглалтад оруулж, олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар далд уурхайн хөндлөн малталтыг хийж байгаа бөгөөд өдөрт 1800 метр газар малтаж …
-
15 June
Өнөөдрөөс эхлэн ЭЕШ-ын суудлын хуваариа хэвлэн авах боломжтой
Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид өнөөдрөөс эхлэн суудлын хуваариа хэвлэн авах боломжтой болж байна. Ингэхдээ Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудасны “Шалгуулагчийн булан“-д өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч суудлын хуваариа авах юм. Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар урьдчилан төлөвлөөд байгаа. 2020 онд короновируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл