Monthly Archives: June 2020

June, 2020

  • 16 June

    Улаанбаатар хотод өдөртөө 31 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,  говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. 2020 оны 06 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун …

  • 16 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 26. Ангараг гараг. Шийдэм одтой, найман цагаан мэнгэтэй цагаан бар өдөр. Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 15 June

    “Apple” арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тэгш бус байдалтай тэмцэх төсөл хэрэгжүүлнэ

    Apple компани арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдалтай тэмцэх төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийн хүрээнд 100 сая доллар зарцуулан гэдгийг тус компанийн тэргүүн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Африк гаралтай америк эр Жорж Флойд Миннесота мужийн Миннеаполис хотод нас барсны дараа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөнтэй холбоотойгоор Америкийн “Apple” компани арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах тэгш бус байдалтай тэмцэх шинэ төсөл хэрэгжүүлж, үүндээ 100 …

  • 15 June

    Гачууртын уулзвар болон Яармагийн гүүр орчмоос Налайх хүртэл хоёр байршилд дугуйн зам баригдаж байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг 52 километр дугуйн замын ажил хоёр байршилд хийгдэж байна. Дугуйн замын бүтээн байгуулалт Гачууртын уулзвараас Налайх- Чойрын чиглэлийн уулзвар хүртэлх 16.6 км, Яармагийн гүүр орчмоос Налайх-Чойрын авто зам хүртэлх 17.3 км байршлуудад тус тус эхэлжээ. Шинээр барьж буй дугуйн замуудыг автомашины замаас ангид туузан …

  • 15 June

    “Драгон” төвийн орчныг сайжруулж, зогсоолыг нэмэгдүүлнэ

    Драгон төвд хот хоорондын ачаа, тээвэр, төрөл бүрийн үйлчилгээг 20 гаруй жил иргэдэд үзүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд хот хоорондын зорчигч тээврийн голлох үйлчилгээ үзүүлдэг Драгон төвийн ачаалал нэмэгдэж авто зогсоолын хүрэлцээ хангалтгүй, эмх замбараагүй байдал үүссэн учраас хотын Захирагч С.Амарсайхан газар дээр нь ажиллаж Драгон төвийг дахин төлөвлөж, шинэчлэх, ногоон байгууламж бий болгож, иргэд зорчигчдын ая тухтай байдлыг бүрдүүлэх үүрэг …

  • 15 June

    Шүүгчдийн дунд зарласан нийтлэлийн уралдааны шилдэг бүтээлийг шалгарууллаа

    Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, МУИС-ийн Хууль зүйн сургууль, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон түүний “Эрх зүйн боловсрол” академи хамтран зарласан “Арилжаа (аж ахуй)-ны маргааныг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, шүүхийн практик” нийтлэлийн уралдааны шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа. Уралдаанд ирүүлсэн нийтлэлийг зохион байгуулагч талуудын төлөөлөл болох Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, МУИС-н Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн танхимын …

  • 15 June

    А. Миеэгомбо:“Эхнэрийн Заавраар ” нэвтрүүлэг “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгээс илүү үзэлттэй байгаа

    Кино найруулагч, зохиолч, “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн хөтлөгч А.Миеэгомботой ярилцлаа. -Арван жилдээ их ноомой хүүхэд байсан гэж ярьсан байсан. Ер нь яаж яваад СУИС-ийн жүжигчний ангид орчихов? -Тийм шүү арван жилдээ дуугай, ном уншдаг, хажуугаар нь маш их кино үздэг хүүхэд байсан. Уншсан ном, киногоо найзууддаа ярьж өгнө. Ангийнхан намайг үзсэн киногоо өнгөтөөр ярьж өгдөг гээд л шавчихна. Энэ нь сүүлд …

  • 15 June

    ЭЕШ-д бүртгүүлсэн сурагчид өнөөдрөөс эхлэн суудлын хуваариа хэвлэн авах боломжтой

    ЭЕШ-д шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс цахимаар олгож эхэлсэн талаар БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн Хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. 2020 онд Улсын хэмжээнд 30902 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн.  Тэгвэл шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д нэвтэрч, өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан “Суудлын …

  • 15 June

    Б.Анура: Нэг иргэн өдөрт дунджаар 270-900 грамм хог хаядаг

    ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд – Хогоор Бүү Хорло” аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны талаар ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Б.Ануратай ярилцлаа. -Сайн байна уу. Танд энэ энэ өдрийн мэнд хүргэе. ЦЕГ-ын Экологийн цагдаагийн …

  • 15 June

    ЦЕГ, Экологийн Цагдаагийн албанаас уриалж байна

    Амралт аяллын улирал ирсэнтэй холбогдуулан иргэд орон нутаг, байгаль, усанд амрах нь ихэсч байна. Амралт чөлөөт цагаа байгалийн сайханд өнгөрүүлэхдээ ахуйн хэрэглээний зүйл авч ирсэн шигээ #хогоо_аваад буцдаг, зориулалтын газар хаядаг болж хэвшье, авто машин болгон аяллын #хогийн_уутай #үнсний_савтай зорчихыг ЦЕГ Экологийн Цагдаагийн албанаас уриалж байна. Байгаль Хогийн Сав биш | Байгаль эн тэргүүнд | Хогоор бүү хорло http://credit-n.ru/blog-single-tg.html http://credit-n.ru/business-kredit.html http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html

  • 15 June

    С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

    С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ганболд нь УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн, Хөвсгөл аймагт ажиллаж байгаа, мөн шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан …

  • 15 June

    “Хогоор бүү хорло” аянд нэгдээрэй

    ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг …

  • 15 June

    Л.Мөнхтүшиг: Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авах транзит нислэгийг Сөүл-УБ чиглэлд 06.20-ны өдөр хийхээр боллоо

    Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.  Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өнөөдийн байдлаар 10020 иргэнээ татан аваад байна. Энэ сард нийт 8 тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Тусгаарлах байрны нөөц боломжийг аль болох нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авах транзит нислэгийг Сөүл-УБ чиглэлд 06.20-ны өдөр хийхээр боллоо. Ийнхүү энэ сард хийх 9 удаагийн нислэгээр …

  • 15 June

    Ж.Чинбат: Сонгогчдод хууль бусаар мөнгө, эд зүйл тараахтай холбоотой 18 гомдол бүртгэгдсэний дийлэнх нь худал, үндэслэлгүй мэдээлэл болох нь тогтоогдсон

    Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллагас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үед хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэдгээ мэдээллийн эхэнд дуулгасан юм.  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагад сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй, гэмт …

  • 15 June

    ТЦА: Хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна

    Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 284 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтсэнээс 3 нь хүүхэд байна. Харин орон нутагт 2 хүний амь нас хохирчээ. Хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: Явган зорчигч мөргөх хэлбэрээр-6Мөргөлдөх хэлбэрээр-2Онхолдох хэлбэрээр-2Унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна. Ноцтой зам тээврийн ослоос …