Monthly Archives: July 2020

July, 2020

  • 16 July

    Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр  өнөөдөр буюу долоодугаар сарын 16-нд  төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг,  говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Баяр наадмын амралтын өдрүүд дуусч байгаа ч амралт зугаалгын улирал …

  • 16 July

    Ээлжит бус чуулганаар 2020 оны төсөв тодотгоно

    УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент анхдугаар чуулганаа зохион байгуулж, гишүүд тангаргаа өргөж, Засгийн газраа бүрдүүлснээр өндөрлөсөн. Шинэ парламент ирэх наймдугаар сард ээлжит бус чуулган зарлаж, 2020 оны төсөвт тодотгол хийхээр төлөвлөж байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өмнөх жилүүдэд 2020 оны төсөвт тодотгол хийхгүй гэж байсан ч дэлхий нийтээр цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого тасарч, гүйцэтгэл хангалтгүй байгаа учраас шинэ …

  • 16 July

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: 16-17-нд нутгийн төв хэсгээр, 18-19-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр …

  • 16 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 26. Бархасвадь гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй цагаан бич өдөр. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 15 July

    Я.Содбаатар: Ард түмний амь нас, аюулгүй байдлыг бид нэгт тавьж байна

    Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан онцгой, цагдаа, сангийн яамны холбогдох албаныхнаас бүрдсэн Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн эрүүл мэндийн салбарын бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа. Манай улсад КОВИД-19 халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 10-нд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэнээр бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар КОВИД-19 халдварын батлагдсан 261 тохиолдол, эмчлэгдэн гарсан 207 тохиолдол байна. ХӨСҮТ-д 54 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Манай улс ДЭМБ …

  • 15 July

    “The Hu” “Яараад яахав дээ” аянд нэгдлээ

    Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог, дэлхийд танигдсан “The Hu” хамтлаг “Яараад яахав дээ” аянд нэгдлээ. Мөн тус аянд иргэдийг нэгдэхийг уриаллаа. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг уриалсан “Яараад яахав дээ” аяныг Цагдаагийн ерөнхий газраас хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ  оны  эхний  хагас  жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний  аюулгүй  байдал, …

  • 15 July

    Д.Нямхүү: Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчдын 18-аас нь коронавирус илэрлээ

    Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө.  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны долоодугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори, Зооноз өвчин судлалын лабораторит нийт 408 хүний сорьцод шинжилгээ хийхэд 390 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ нь Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчид юм.  …

  • 15 July

    Хоёр удаагийн нислэгээр 428 иргэн эх орондоо ирнэ

    Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд өнөөдөр  хоёр удаагийн транзит нислэг үйлдэж, АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан иргэдээ авчирна. Эхний онгоцоор 261 иргэн ирэх бөгөөд 17.00 цагт, хоёрдахь онгоцоор 167 иргэн ирэх бөгөөд 20:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд  газардах хуваарьтай байна.  Транзит нислэгээр гадаад улсын хоёр дипломат ажилтан ирэх бөгөөд тэднийг ч мөн тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаасмэдээллээ.

  • 15 July

    Ж.Батбаясгалан: Ард иргэд өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, хариуцлагатай амарч зугаалах шаардлагатай байна

    Баяр наадмын өдрүүдээр иргэд агаар салхинд гарах, голын эрэг дагуу амарч зугаалах тохиолдол нэмэгддэг. Тэгвэл иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмжийг өгөх, нөхцөл байдлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НОБГ-ын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн тэргүүтэй, онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид шалгаж Туул голын эрэг дагуу ажиллалаа. Энэ жил нийслэлийн хэмжээнд 18 хүн …

  • 15 July

    Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

    Наадамчид, иргэдийн анхааралд:Өнөөдөр нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар …

  • 15 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 25. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг …

  • 14 July

    51 энхийг сахиулагч эх орондоо ирлээ

    Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай үүргийн хоёр дахь нислэг өнөөдөр /2020.07.14/ Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 18.20 цагт газардлаа. “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоцоор 51 энхийг сахиулагч эх орондоо ирээд байна. Ингэснээр долдугаар сарын 12, 14-нд хоёр удаагийн тусгай үүргийн онгоцоор нийт 113 энхийг сахиулагч эх орондоо ирлээ.Эхний ээлжид ирсэн 62 энхийг сахиулагчаас 10-ийнх нь сорьцод коронавирус илрээд байгаа …

  • 14 July

    Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрлээ

    Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө.  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 13-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораториудад 168 хүний сорьцод шинжилгээ хийхэд 155 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Харин 13 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тэдний 10 нь Афганиас ирсэн Зэвсэгт хүчний дайчид бол ажиглалтын байранд тусгаарлагдаж байсан гурван хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Долдугаар …

  • 13 July

    Улсын аварга П.Бүрэнтөгсөд NISSAN PATROL Y62 автомашин гардууллаа

    Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсөд өнөөдөр “Моннис моторс” компани Nissan Patrol Y62 автомашиныг гардуулан өглөө. Энэхүү үйл ажиллагаанд НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, нийслэлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, “Увс нуур” бөхийн галын тэргүүн Н.Цэрэнбат, “Моннис Моторс” компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнхбаатар, …

  • 13 July

    Улсын аварга П.Бүрэнтөгс түрүү бөхийн нэрэмжит “ТОЁОТА HIACE” машиныг НЭМГ-т гардууллаа

    Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж буй “Тоёота мотор корпорац”-иас хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит “Тоёота” маркийн “HIACE” автомашиныг өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэж өглөө. Энэхүү  арга хэмжээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо …