Monthly Archives: July 2020

July, 2020

  • 28 July

    Өдөр бүр нэг цаг бодибилдингээр хичээллэдэг 74 настай эмэгтэй

    Хойд Хятадын Тяньжины иргэн Бай Жинкин одоо 74 настай. Тэрбээр сүүлийн 14 жилийн турш бодибилдингээр хичээллэж байгаа гэнэ. Хичээллэхдээ хоолны дэглэм сахиулдаг бөгөөд тасралтгүй хичээллэсний үр дүнд залуу сайхан бие бялдараа эргүүлэн авчээ.

  • 28 July

    Он гарсаар 119 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна

    Он гарсаар улсын хэмжээнд 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Увс зэрэг 14 аймгийн 69 суманд нийт 119 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 10158 /га/, хээрийн 215.715 /га/ нийт 225.874 /га/ талбай өртөж, 2 гэр, 4 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж нийт 1.6  тэр бум төгрөгийн …

  • 28 July

    Газар уснаа явагч AG600 онгоц

    БНХАУ-ын өөрсдийн үйлдвэрлэсэн “Күнлүн” нэртэй AG600 онгоцны анхны туршилт энэ сарын 26-нд болж, Шаньдүн мужийн Чиндаогийн ойролцоох далайн мандлаас амжилттай хөөрчээ. AG600 онгоц нь 2017 онд эх газраас амжилттай хөөрч байсан юм. Энэхүү туршилтын нислэг нь тухайн онгоцонд нэмэлтээр хийгдэх судалгаа болон  чадварыг хөгжүүлэхэл чухал алхам болжээ.   Эх сурвалж: CCTV

  • 28 July

    Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг эртнээс сайтар хангаж ажиллахаар тохиров.

    Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын шинэ Засгийн газар гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, дээд …

  • 28 July

    БНСУ-аас өнөөдөр 262 иргэн эх орондоо ирнэ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:40 цагт Улаанбаатараас хөөрлөө.  Тус нислэгээр 262  иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 28 July

    Улиастайд гарсан тарваган тахлын шинжилгээний хариу сөрөг гарчээ

    Улиастай сумд тарваган тахлын сэжигтэй тохиолдол хэмээн 07-р сарын 25-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаад байсан өвчтөний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.  Шинжилгээний хариу 48 цагийн дараа буюу өчигдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдолд хийсэн нян судлалын болон биологийн шинжилгээгээр тарваган тахлын халдварыг үгүйсгэсэн байна. Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораторийн молекул генетикийн шинжилгээгээр …

  • 28 July

    Азийн хөгжлийн банк Монгол Улсад 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

    Азийн хөгжлийн банк “COVID-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсад 1 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон. Үүн дээр нэмж 1.5 сая ам.долларын тусламжийг өгч буйг АХБ-ны Монгол улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай уулзах үеэр мэдэгдлээ.  Тусламжийг Ази, Номхон далайн гамшгаас хамгаалах сангаас олгох болсныг ноён Павит Рамачандран дуулгав. Мөн Монгол Улсын Засгийн газарт олгохоор …

  • 28 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд:Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн …

  • 28 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 8. Ангараг гараг. Хонгорцог одтой, хоёр хар мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 27 July

    Дундговь аймгийн цагаан суварга орчмын байгаль орчныг хамгаалах ажил эхэллээ

    Сүүлийн жилүүдэд гадаад дотоодын жуулчид, аялагчид олноор очих болсон Дундговийн Цагаан суварга орчмын унаган байгаль эко системийг яаралтай хамгаалалтад авах талаар аймаг, сум орон нутгийн холбогдох албаныхан анхаарлаа хандуулж байгаа. Байгаль орчны мэргэжлийн хүмүүс Цагаан суваргын үзэсгэлэнт газрыг Монголд төдийгүй төв азийн бүс нутагт ховорд тооцогдох тогтоц тул нэн яаралтай Улсын тусгай хамгаалалтад авах, аялал жуулчлалыг эхнээс нь зүй зохистой …

  • 27 July

    ЭМЯ: Азийн хөгжлийн банкнаас 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд ноён Павит Рамачандран Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ. “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас монгол улсын эрүүл мэндийн салбарт нэг сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Үүн дээр нэмээд 1.5 сая …

  • 27 July

    Казахстанаас нутаг буцах хүсэлтэй иргэдээ татан авах талаар үргэлжлүүлэн нягт хамтран ажиллана

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд  Жалгас Адылбаевыг энэ 27-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Жалгас Адылбаев Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд сайд Н.Энхтайванд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Сайд Н.Энхтайван Казахстаны Гадаад хэргийн сайд Мухтар Бескененулы Тлеуберди-гаас баяр хүргэж, халуун дотно үгтэй захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Казахстаны найрсаг …

  • 27 July

    Л.Цэдэвсүрэн: Чанарт суурилсан боловсролын шинэчлэл эхлүүлнэ

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнтэй салбарын шинэчлэл, хэрэгжүүлэх бодлогынх нь талаар ярилцлаа. -Боловсролын салбарт шинэчлэл хийх шаардлагатайг иргэд ярьж байна. УИХ-ын гишүүд ч үүнийг эхлүүлээрэй гэж танд захисан. -Аливаа улс хөгжлийн үе шатлалдаа нийцүүлэн боловсролын шинэчлэлийг зайлшгүй хийдэг. Боловсрол үе шаттай шинэчлэл, тасралтгүй сайжруулахыг шаарддаг, онцлог салбар. Монгол Улсын боловсролын салбар уналтад орлоо, шинэчлэл хийх ёстой гэдэгтэй би санал нийлдэггүй. …

  • 27 July

    Шадар сайд хадлан тэжээл бэлтгэх ажлыг 10-р сараас өмнө дуусгах үүрэг өгөв

    Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэн яаралтай шийдвэрлэх ажлын нэг нь Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах явдал болоод байна. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай 19 тоот тогтоол гарсан. Энэхүү тогтоолд бүх шатны Засаг дарга нарт Хөдөө аж ахуйн салбарыг өвөлжилт, хаваржилтанд бэлтгэх тодорхой үүрэг, …

  • 27 July

    Эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн болгоход чиглүүлж ажиллахаар тохиролцов

    Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Чай Вэньруй Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Дэд сайд, Элчин сайд нар уулзалтын үеэр хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны олон асуудлаар …