Monthly Archives: September 2020

September, 2020

  • 15 September

    Ц.Дэнсмаа:Иргэд соёлын биет өвүүдээ бүртгүүлж, эзэмшигч, өмчлөгчийн эрхээ хамгаалах шаардлагатай байна

    Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Дэнсмаатай ярилцлаа. -Завхан аймгийн Проку­рорын байгууллага үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ой боллоо. Аймгийн прокурорын газрын хувьд ойгоо угтаж олон бүтээлч ажлыг хийсэн болов уу? -Тийм ээ, залуу боловсон хүчнийхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэднийг чадавх­жуулах үүднээс илтгэлийн уралдаан зохион байгууллаа. Мөн манай прокурорууд гэмт хэрэг үйлдсэн эзэн холбогдогч нь тодорхойгүй …

  • 15 September

    УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр тусгаарлах байрны үйлчилгээ үзүүлж байгаа зочид буудал, сувилал, амралтын газруудын төлөөлөлтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө

     Гадаад улс орноос эх орондоо ирж байгаа иргэдийг 35 зочид буудал, сувилал, амралтын газарт тусгаарлан ажиглах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2352 иргэн тусгаарлалтад байгаа юм. Тусгаарлан ажиглах үйлчилгээтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тусгаарлах байрны үйлчилгээ үзүүлж байгаа зочид буудал, сувилал, амралтын газруудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг сонсон, шийдвэрлэх арга хэмжээний талаар зарим …

  • 15 September

    УОК-т “Вест Мед” ХХК-ийн хамт олноос хандив өргөв

    Арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч “Вест Мед” ХХК-ийн хамт олноос өнөөдөр Улсын Онцгой комисст хандив өргөлөө.   Тус компаниас сая төгрөгийн өртөг бүхий өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох “Мэри” брендийн 130 ширхэг  гар ариутгагчийг хүлээлгэн өгсөн юм.   Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хандив өргөсөнд талархал …

  • 15 September

    УОК-ын Шуурхай штаб:Цэргийн багийн алба хаагчдыг “Кемпински” зочид буудалд тусгаарлалаа

    ХБНГУ-тай хамтарсан “Шийдвэртэй дэмжлэг” уулын явган сургуульд оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн алба хаагчид өнөөдөр 07:10 цагт эх орондоо ирлээ.  Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн А310 маягийн агаарын хөлгөөр 77 алба хаагч ирсэн бөгөөд алба хаагчдыг “Кемпински” зочид буудалд тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 15 September

    Үерийн улмаас Баянбайгаль амралт руу очих боломжгүй болсон тул иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулахаар болов

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Тус онгоцоор 240 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-12, эрүүл мэндийн шалтгаантай-21, бусад шалтгаантай-167 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлахаар төлөвлөөд байсан. …

  • 15 September

    Ухань хот маргаашнаас олон улсын нислэгээ дахин эхлүүлнэ

    Ухань хотод цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор олон улсын нислэгийг нэлээд хэдэн сарын хугацаанд цуцлаад байсан бол лхагва гарагаас эхлэн үе шаттайгаар сэргээх зөвшөөрлийг тус улсын Иргэний нисэхийн газраас өгсөн байна.   Тодруулбал, маргааш буюу 16-ны өдөр БНСУ-ын T’way Air компанийн Ухань-Сөүл чиглэлийн нислэгээр эхлэх юм.   Ухань хотын Иргэний нисэхийн албаны ажилтан Ли И Жуогийн хэлснээр, одоогоор 10 гаруй орны агаарын тээврийн компани …

  • 15 September

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор 240 иргэн эх орондоо ирлээ

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 06:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн 40, өндөр настан 12, эрүүл мэндийн шалтгаантай 21, бусад шалтгаантай 167 иргэн8 нийт 240 иргэн эх орондоо ирсэн юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 15 September

    НҮБ-ын Хүүхдийн Сангаас 440 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө

    НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдийн хоол тэжээлийн дутлыг илрүүлэхэд шаардлагатай өндөр, жин хэмжигч хэрэгсэл болон хоол тэжээлийн цочмог дуталтай хүүхдийн эмчилгээнд зориулсан тэжээлийн сүү, эмчилгээний хүнс, аминдэм, зайнаас халуун хэмжигч, N95 амны хаалт зэрэг нийт 440 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өглөө. Тус тусламжийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн төв оффис, Азийн Хөгжлийн Банк (АХБ), АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА), Япон улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн …

  • 15 September

    Монголын хөлбөмбөгийн холбооны их хурлаар дэд ерөнхийлөгчөө сонгоно

    Монголын хөлбөмбөгийн холбооны их хурал ирэх аравдугаар сарын 7-нд болно. Уг хурлаар дэд ерөнхийлөгчөө сонгох асуудал хамгийн гол ажил болох юм. Учир нь тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Г.Дашням (МТ группийн гүйцэтгэх захирал, “Улаанбаатар Сити” клубийн эзэн) албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа тул дүрмийн дагуу дэд ерөнхийлөгчийн сонгуулийг тийнхүү хийх гэж байна.   Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалыг …

  • 15 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 28. Ангараг гараг. Их морь одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 15 September

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, сэрүүхэн байхыг анхааруулж байна.2020 оны 09 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.  Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, …

  • 14 September

    “Ногоон зээл”-ийн үйлчилгээг иргэдэд таниулах өдөрлөг боллоо

    Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хас банк хамтран “Ногоон зээл”-ийн үйлчилгээг иргэдэд таниулах өдөрлөгийг өнөөдөр Корпорейт конвеншин центрт зохион байгууллаа. Өдөрлөгт нийслэлийн зургаан дүүргийн 600 гаруй хэсгийн ахлагчид, орон тооны бус ажилчид хамрагдав. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн зургаан дүүргийн хэсгийн ахлагч …

  • 14 September

    Covid19: Дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын нэгдсэн мэдээлэл

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) шинэ коронавирусын халдварын нэг өдрийн өсөлтийг бүртгэхэд 24 цагийн хугацаанд 307,930 хүн бүртгэгдсэн байна. Тус байгууллагаас мэдээлснээр нас баралт 5500 гаруйгаар нэмэгдэж, нийт 917,417 хүн нас баржээ. Халдварын хамгийн их өсөлт Энэтхэг, АНУ, Бразилд бүртгэгдсэн байна. Дэлхий даяар 28 сая гаруй тохиолдол байгаагийн 50 орчим хувь нь Америк тивд бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас энэ сарын 6-ны …

  • 14 September

    Сэлбэ дэд төвийн хүрээнд баригдсан 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын холбогдох албаныхан өнөөдөр Сэлбэ дэд төвийн хүрээнд баригдсан 240 хүүхдийн ортой цэцэрлэгт ажиллалаа. Улаанбаатар хотын “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд нийслэл хотод зургаан дэд төвийг бий болгох суурь инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга байгууламжуудын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Тус төслийн …

  • 14 September

    ЗГ: Есдүгээр сарын 21-нээс Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ

    Өнөөдөр 2020 оны 09 дүгээр сарын 14-ний Даваа гаригт Засгийн газар  ээлжит бусаар хуралдаж УОК-ийн мэдээллийг сонсож,  хэлэлцэн дараах шийдвэрийг гаргалаа. –  2020 оны 09 дүгээр сарын 16-наас Соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр үйлчилгээний газрууд –  2020 оны 09 дүгээр сарын 21-ээс Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг  тус тус хэвийн горимд шилжүүллээ –  Хоёр настай бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна Засаг, …