Monthly Archives: September 2020

September, 2020

  • 29 September

    А.Даваажаргал: Барилгын норм стандартыг мөрдөөгүй учраас барилгын үйл ажиллагааг зогсоож байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Үндэсний төв номын сангийн барилга угсралтын ажлын явцтай танилцах үеэр  Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а, 12б байрны 240 гаруй өрхийн 1000 гаруй оршин суугчийн төлөөлөлтэй уулзсан юм. Үндэсний төв номын сангийн барилга, болон дээрхи 12а, 12б орон сууцны байрны дунд 16 давхар бүхий орон сууцны барилгыг өнгөрсөн долдугаар сараас барьж, дөрөвдүгээр давхар хүртэл угсралт хийж байгаа …

  • 29 September

    Сэлэнгэ аймгийн 382 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь гардуулж, баяр хүргэлээ. Энэ жил Сэлэнгэ аймгийн 382 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 38, Хоёрдугаар зэргийн одонг 344 ээжид тус тус хүртээлээ. Эдгээр ээжүүдийн дотор одонгоо зэрэг гардан авч буй эгч дүүс Шаамар сумын иргэн Хүрлээгийн Ариунжаргал, Хүрлээгийн …

  • 29 September

    “Газар тариалангийн техникийн шинэчлэл” хөтөлбөрийн III үе шатыг хэрэгжүүлнэ

    ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Оросын холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзлаа. Элчин сайд И.К.Азизов хоёр орны хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг ярианыхаа эхэнд онцолсон бөгөөд “Газар тариалангийн техникийн шинэчлэл” хөтөлбөрийн III үе шатыг хэрэгжүүлэх, ОХУ-тай хил залгаа хорио цээрийн бүст хамтарсан махны үйлдвэр байгуулах, “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хөтөлбөрийн …

  • 29 September

    О.Чимэдсүрэн: Томуу, томуу төст өвчлөлөөс ӨЭМТ-ийг үйлчилгээг өргөтгөх замаар сэргийлж лавлагаа шатлалын ачааллыг бууруулна

    Эрүүл мэндийн сайдын Зөвлөх, АУ-ны Доктор, Профессор О.Чимэдсүрэнтэй ярилцлаа. Улирлын томуугаас урьтаж ямар ажлууд хийгдэж байгаа вэ?-ЭМЯ-аас цар тахлын үеийн томуу, томуу төст өвчний бэлтгэл ажлыг энэ жил эрт эхлүүлэн хийж байна. Томуу, томуу төст өвчин нь хүн амын дунд  жилийн турш гардаг бөгөөд эд идэвхжлийн үе нь 11 дүгээр сараас дараа оны хоёрдугаар сарыг дуустал үргэлжилдэг.ТТӨ-ийн эрсдэлийг улирал хоорондын, идэвхжлийн, алаг цоог дэгдэлтийн, улсын хэмжээний дэгдэлтийн болон тархалт гэсэн 5 үе шатаар гаргадаг. Энэ үзүүлэлттэй харьцуулан харахад …

  • 29 September

    Р.Булгамаа: Хүүхдүүд ээж аавтайгаа элэг бүтэн байх нь хамгийн эрхэм

     Хуульч Р.Булгамаа өөрийн фэйсбүүкдээ нэгэн ноцтой мэдээлэл бичин оруулжээ. Тэрбээр бусдын гарт амиа алдсан гурван охин, хүчирхийлэлд өртсөн 6 охины хэрэг дээр ажиллаж байхад сэтгэл эмзэглүүлсэн асуудал их байлаа хэмээн бичихдээ КОВИД-19 цар тахлын хөл хорионы үед гэртээ өвөө эмээтэйгээ байсан бяцхан охин таван сарын турш өвөөдөө хүчиндүүлж байсан тухай ноцтой мэдээлэл бичжээ. Тэрбээр “Өнөөдөр хүнд өдөр байлаа… Бусдын гарт …

  • 29 September

    Гавьяат нисгэгч Д.Баярсайханд хүндэтгэл үзүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат нисгэгч цол хүртсэн МИАТ компанийн агаарын хөлгийн дарга Д.Баярсайханыг Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа  нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Шинэхэн гавьяат Д.Баярсайхан 20 настайдаа нисгэгч болж 38 жил “мөнгөн цагаан хөлөг” жолоодож …

  • 29 September

    Ерөнхийлөгч Х. Баттулга Орхон аймгийн 266 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Эрдэнэт хотод ажиллах үеэрээ Орхон аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав. Энэ жил Орхон аймгаас нийт 266 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 14, Хоёрдугаар зэргийн одонг 252 ээжид тус тус хүртээлээ. Эдгээр ээжүүдийн дотор гурван ихэр хүүхэд төрүүлж Хоёрдугаар зэргийн одонгоо хүртэж буй Баян-Өндөр сумын иргэн Байгалмаагийн Цэрэннадмид байгаа юм. МОНГОЛ УЛСЫН …

  • 29 September

    Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд

    Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орж,  2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.9, 15.1.11, 15.1.13-д заасны дагуу төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгүүдийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичиж, бүх эмийн сангуудад олгохоор болсон билээ. Иймд  хуулийн хэрэгжилтийг …

  • 29 September

    Гэрийнхээ үүдэнд тоглож байсан хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

    Гэрийнхээ гадаа байсан хоёр настай хүүхэд автомашинд мөргүүлж, амь насаа алдсан хэрэг өчигдөр (2020.09.28) гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн “Цагаан Даравгай” гэх газарт Kia Fronter маркийн автомашины жолооч Л нь урагш хөдлөх үйлдэл хийх үедээ хоёр настай эмэгтэй С-г мөргө,ж амь насыг нь хохироосон байна. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр он гарснаас хойш автомашин хөдөлгөөн эхлэх үед жолоочийн буруутай үйлдлээс болж 22 …

  • 29 September

    Тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг урьж байна

    Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл/CDRI/ нь дэд бүтцийн системийг уур амьсгалын болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй болгох замаар тогтвортой хөгжлийг хангах зорилготой улс орнуудын Засгийн газрууд, НҮБ-ын агентлаг, хөтөлбөрүүд, Олон улсын банк, санхүүжилтийн байгууллагууд, хувийн хэвшил болон боловсролын байгууллагуудын түншлэл юм. CDRI-ийн инноваци, гамшигт тэсвэртэй дэд бүтцийн (DRI) талаарх судалгааны энэхүү хөтөлбөр нь гамшигт тэсвэртэй дэд бүтцийн (DRI)-ийн бодит асуудлуудыг шийдвэрлэх, …

  • 29 September

    XVIT хамтлаг “Амьдрал хааяа” дуугаа зохиогчийн эрхтэй нь ХНХЯ-нд хүлээлгэн өглөө

    XVIT хамтлаг нийгмийн сайн сайхны төлөөх хүчирхийллийн эсрэг шинэ уран бүтээлээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зохиогчийн эрхтэй нь хүлээлгэн өглөө. Нийгэмд тулгамдаж байгаа асуудал, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэх хүчирхийлэл, мөн хөвгүүдийн хүмүүжил, эрчүүдийн сэтгэл гутралын тухай ярилцсан юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа олон нийтийн хандлага, уламжлалт сэтгэлгээг өөрчлөх, залуусыг уриалан дуу хоолойгоо хүргэж, уран бүтээлээрээ илэрхийлж байгаад …

  • 29 September

    Ж.Чинбүрэн: “КОВИД-19-ын эсрэг вакцин гармагц яаралтай авч иргэдээ вакцинжуулан

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүс болон Зүүн Өмнөд Азийн бүсийн мэргэжил арга зүйн удирдлага дор Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын Парламентын гишүүд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах асуудал болон КОВИД-19 цар тахал”-ын асуудлаар өчигдөр (2020.09.28) цахим хурал хийлээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас манай бүс нутаг төдийгүй дэлхий дахины хэмжээнд эрүүл мэндийн …

  • 29 September

    Г.Занданшатар: Халамжаас бүтээмжид шилжих нь улсаа өөд татах зорилгын чухал хүчин зүйл байх болно

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тус аймагт энэ жил зун сайхан болжээ. Бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, 2020 онд л гэхэд 155 тэрбум төгрөгийн ажил хийгджээ. Сүүлийн 4 жилд 80 км авто зам, 12 сургууль, 7 дотуур байр, 5 соёлын төв, төрийн үйлчилгээний 6 байр, 73 гүүр, 20 км гэрэлтүүлэг зэрэг 327 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт …

  • 29 September

    Х.Баттулга: Хөдөө аж ахуй, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын бодлого дээр хатуу зогсоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.28/ Орхон аймагт ажиллах үеэрээ тус аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна. Орхон аймгийн иргэн Д.Энхбат: “…Монгол Улсад боловсролын салбар, ялангуяа иргэний боловсролын асуудал хүндхэн байгааг олон удаагийн сонгуулийн үр дүн, нийгмийн хандлага, нийгмийн хөгжлийн чиг баримжаа хаашаа явж байгаагаас эхлэн бодох ёстой болжээ. Тийм учраас Эрдэнэт хотод иргэдийн дунд …

  • 29 September

    Европын Холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг хойшлуулжээ

    Европын Холбооны /ЕХ/ удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг “COVID-19” халдварын улмаас ирэх аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ. Хамгаалах албаны нэгэн ажилтнаас коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор өнгөрсөн пүрэв гаригт эхлэх байсан хоёр өдрийн  уулзалтыг ийнхүү хойшлуулсан байна. “Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель тусгаарлагдах шаардлагатай болсон. Түүнтэй өнгөрсөн долоо хоногийн эхээр ойр байсан хамгаалагчаас халдвар илэрсэн” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Баренд Лейтс “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Ш.Мишелийн шинжилгээний хариу …