Monthly Archives: September 2020

September, 2020

  • 28 September

    Дуучин Г.Тулга, Ж. Бямбадэлгэр нар хамтран “Намрын дурсамж” дууг шинэчлэн дуулжээ

    Намираа цэнхэр бороо шивэрсэн Намрын хонгор үдшээ дурсдаа чи Ариухан үерхлээ санахын жаргалаа Алс нутгаас дуулж сууна даа би хэмээх  үгтэй  “Намрын дурсамж ”дууг МУГЖ Н.Төмөрхуяг агсны дуулснаар хүмүүс сайн мэднэ. Тэгвэл “Намрын дурсамж” дууг гавьяат жүжигчин Д.Гүрсэдийн хүү Дуурь, бүжгийн эрдмийн театрын залуу дуучин Г.Тулга, дуучин Ж.Бямбадэлгэртэй хамтран дуулжээ. Ард түмний сэтгэлд хоногшсон Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөгжим, Яруу найрагч Н.Сүхбатын шүлэг “Намрын дурсамж” дууг МУГЖ Н.Төмөрхуяг агсаны  дуулснаас хойш “Sweetymotion” хамтлаг, дуучин Б.Октябрь, МУГЖ С.Батсүх, Н.Оюунцэцэг нар дуулсан юм. “Намрын дурсамж” дууны …

  • 28 September

    Монгол улс Олон Улсын Математикийн олимпиадаас 4 дэх алтан медалиа авлаа

    Олон Улсын Математикийн 61 дэх удаагийн Олимпиад есдүгээр сарын 21-нээс 22-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулагджээ. Энэ удаагийн олимпиадаас Шинэ Монгол сургуулийн 12-р ангийн сурагч Отгонбаярын Мишээл алтан медаль авч өндөр амжилт үзүүллээ. Уг алтан медаль нь Монгол Улсын түүхэн дэх 4 дэх алтан медаль юм. Энэ жил Монгол Улсаас М. Өнөболд, УБ-1-р сургууль О. Мишээл, Шинэ-Монгол сургууль А. Нямдаваа, Сант сургууль Б. Хантүшиг, УБ-11-р сургууль Д. Энэрэлт, Сант …

  • 28 September

    Ард түмнээрээ ийм болчихвол хэнд хайрлагдах юм бэ?

    Оросын нэрт зураач Репиний “Ижил мөрний барлагууд” (Бурлаки на Волге) хэмээх алдарт зургийг зориг гарган эшлэж байгаадаа юуны өмнө хүлцэл өчье. Өнөөгийн монголчуудын олонхи нь зурагт гардаг шиг барлагууд болчих вий гэсэн миний эмзэглэл явж байгаа юм шүү. Хүлцэн хүлээн аваарай! 2020 оны УИХ-ын сонгуулийн чимээ, хэл ам намжаагүй байна. Сонгогчдын байдал төрх, хүсэл, нэр дэвшигчдэд тавьж буй шаардлага нэг …

  • 28 September

    Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын түүхт 80 жилийн ой тохиолоо

    Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулга түүхт 80 жилийн ойгоо энэ сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус чуулга нь Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалж буй хилчид, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, хил орчмын ард иргэдэд соёл, урлагаар үйлчлэх, хилийн анги, салбарт соёл, урлагийн ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг …

  • 28 September

    МҮОХ-ны ерөнхийлөгч U17 насны анхдугаар ур чадварын тэмцээний аварга болсон тамирчдад баяр хүргэлээ

    Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр сагсан бөмбөгийн U17 насны анхдугаар ур чадварын тэмцээний аварга Монгол Улсын залуучуудын шигшээ багийн сагсан бөмбөгчдийг хүлээн авч уулзаж, баяр хүргэв. Энэ өдөр Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-гаас МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт ил захидал илгээсэн бөгөөд анх удаагаа цахим хэлбэрээр зохион байгуулагдсан “Skill Challenge – 2020” тэмцээний аваргын цом дурсгалын зүйлийг илгээжээ.

  • 28 September

    Буугаар тоглож байгаад 8 настай хүүхэд 6 настай дүүгийнхээ аминд хүрчээ

    Хөвсгөл аймгийн нэгэн сумын эмнэлэгт зургаан настай эмэгтэй Д гэгч нь буудуулсан шархтай хүргэгдэн ирээд нас барсан байна. Мэдээллийн мөрөөр эрэн сурвалжилбал, есдүгээр сарын 26-нд ах дүүс болох эрэгтэй 8 настай Б, эмэгтэй 6 настай Д нар тоглож байхдаа ТОЗ-8 маркийн галт зэвсгээр оролдож байгаад буу алдсан байна.  Улмаар ах 8 настай Б эрэгтэй нь төрсөн дүү зургаан настай эмэгтэй …

  • 28 September

    БНСУ-д түр оршин суугаа иргэд сунгалт хийлгүүлэх боломжтой

    БНСУ-ын Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штабын 8 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит хуралдааны шийдвэрийн дагуу 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 06-ны ѳдѳр хүртэл 8 хоногийн хугацаанд нийслэл Сөүл хот орчмын нутаг дэвсгэрт нийгэмд зай барих 2 дугаар шатлалтай хамт халдварын эрсдэл ѳндѳр газруудад халдвар хамгааллын чангатгасан (2.5) дэглэмийг хэрэгжүүлж байна. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаадын …

  • 28 September

    БНСУ-д визийн зөрчилтэй иргэд дараах зүйлсийг анхаарна уу

    БНСУ-д оршин суух визийн хугацаа хэтрүүлсэн иргэд жагсаалтын дагуу тусгай үүргийн нислэгт багтсан ч БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газарт сайн дураар нутаг буцах хүсэлтээ бүртгүүлээгүйгээс Инчон ОУНБ-аас нутаг буцаж чадалгүй буцаагдах тохиолдол гарсаар байна. Иймд визийн зөрчилтэй иргэд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд: 1. Сайн дураар нутаг буцах хүсэлт /자진출국/-ийг харьяа ГИХГ /immigration/-т ажлын 4-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. Сайн …

  • 28 September

    Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр “Шинос” мюзиклээр намар цагийн тоглолтоо нээлээ

    Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр орон нутгийн дэмжлэгтэйгээр тус театрын найруулагч МУСТА С.Тогоомөнхийн зохиол, найруулга, МУГЖ Ц.Алтанцэцэгийн дэглэлт, продюсер Б.Пүрэвдагвын санаачилгаар ШИНОС мюзиклийн уран бүтээл туурвин, энэ сарын 24, 25-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болголоо. Уран бүтээл нь хүн үүслийн овог, отгийн амьдрал, эртний омгуудын хоорондох зөрчил, хайр сэтгэлийн холбоог бүжгийн мюзикл хэлбэрээр найруулсан, 80 гаруй уран бүтээлчид оролцсон бүрэн хэмжээний бүтээл болсон юм. Шинос мюзиклд бүжиг, драм, цирк, дууны урлагийн бүхий л төрлийг багтаан …

  • 28 September

    Унгарын Пушкаш академийг зорих өсвөрийн хөл бөмбөгчдийг зарлалаа

    Монголын Хөл Бөмбөгийн Холбоо Унгарын алдарт Пушкаш академитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу жил бүр Монгол хөвгүүдийг шилдэг академид суралцуулсаар байгаа билээ. Ирэх жил “Би Си Эйч Лионс” клубийн тамирчин Х.Чингүүн , “Дэрэн” клубийн тамирчин Г.Дөлгөөн нар Унгарын Пушкаш академид суралцах болсныг дуулгахад таатай байна.  Х.Чингүүн, Г.Дөлгөөн нарыг Пушкаш академид суралцах болсныг футзалын дээд лигийн хаалтын үйл ажиллагаан дээр албан ёсоор зарлалаа. Уг тамирчдыг танилцуулах ёслолд Унгар улсаас Монгол улсад суугаа элчид сайдын яамны Консулл Киш Киеэж Чилла оролцлоо.  …

  • 28 September

    Х.Баттулга: Хүний төлөө гэсэн сайхан сэтгэл, эрэмгий зориг тэвчээр чинь хүн бүрт үлгэр дуурайл болно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн сурагч Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарыг “Шударга журам” медалиар шагналаа. Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нар нь үерийн аюулаас бага насны хоёр хүүхдийг хамгаалсан гавьяа байгуулжээ. Тодруулбал, 2020 оны долдугаар сарын хоёрны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3 дугаар багийн нутагт орсон хүчтэй мөндөр, аадар борооны …

  • 28 September

    Сургуульгүй байсан хороо 648 хүүхдийн суудал бүхий шинэ сургуультай боллоо

    “Би хуучин 50 дугаар сургуульд сурч байгаад энэ хичээлийн жилээс шинэ сургуульд шилжиж суралцсан. Хуучин сургууль руугаа 30-45 минутад очдог байсан бол одоо 15 минутын дотор хичээлдээ ирж байна” гэж 12 дугаар ангийн М.Анужин ярилаа. “Ийм гоё сургуультай болгож өгсөн ах, эгч нартаа маш их баярлалаа, Аав, ээжийнхээ ачийг хариулахын тулд би энэ гоё сургуульдаа маш их онц сурна аа…” …

  • 28 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдтэй уулзана. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОН НУТГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ: 2020 оны есдүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд 15:00 цагаас,2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд 12:30 цагаас,2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт 17:30 …

  • 28 September

    Улаанбаатарт 11 хэм дулаан байна

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи  баруун  аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 …

  • 27 September

    Хамгийн хэл ам ихтэй, амархан уурладаг зурхайн ордууд

    Учир зүйгээ ололцоход хамгийн хэцүү ордууд аль нь вэ? Хумх Чанга дуутай Хумхууд эсэргүүцэгч эсвэл тэмцэгчийн аль алиных нь үүргийг гүйцэтгэдэг. Тэд сэтгэл ханамжгүй байдлаа ил тодоор илэрхийлж гаргах бөгөөд Хумхуудын чанга дууг сонсох хэнд ч сайхан байхгүй. Уурлахдаа үсэрч, цовхчих нь энүүхэнд. Заримдаа тэдний уурнаас болж, хэн нэгний сэтгэлд хурц мэсээр зүссэн юм шиг шарх үлддэг. Харин тэд юу …