Monthly Archives: October 2020

October, 2020

  • 29 October

    Хүүгээ орцонд нүцгэн гаргаж шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгожээ

    “Алтай” хотхонд бага насны хүүхдээ орцонд нүцгэн гаргаж шийтгэсэн ээжийн асуудлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, хүүхэд хамгааллын байгууллагууд хамтарсан шалгалт хийж, дүгнэлт шийдвэрээ гаргажээ. 2020 оны аравдугаар сарын 18-нд гарсан энэ асуудлыг хянан шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6.20.7-д зааснаар Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж:  Хүүхдээ шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.Мөн хүүхдийн байгууллага, хорооны  хамтарсан багийн хяналтад авч, хүүг …

  • 29 October

    Ким Кардашиан 40 нас хүрлээ

    Америкийн телевизийн од Ким Кардашиан 40 насны төрсөн өдрөө хувийн эзэмшлийн арал дээр тэмдэглэж өнгөрүүлжээ. Тэрбээр “Би хэсэгхэн хугацаанд  хамгийн ойр дотны хүрээллээ хувийн арал руу авч явж тэдэндээ гэнэтийн бэлэг барилаа” хэмээн бичжээ. “COVID-ээс өмнө бидний хэн нь ч аюулгүй нөхцөлд аялж, гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт байх нь хамгийн энгийн тансаглал байсныг мэддэггүй байжээ” гэсэн байна. Арал дээр …

  • 29 October

    “FIFA”-гийн тэргүүн коронавирусний халдвар авчээ

    Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ тэргүүн Жанни Инфантиногийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарлаа гэж “FIFA” мягмар гарагт мэдээлэв. Ж.Инфантиногийн шинжилгээний хариу мягмар гарагт гарчээ. Түүнд халдварын хөнгөн шинж тэмдэг илэрсэн байна. “FIFA”-гийн тэргүүн халдвар авснаа мэдсэн даруйдаа өөрийгөө тусгаарласан бөгөөд хамгийн багадаа 10 хоног тусгаарлагдах ажээ. “Ж.Инфантинотой сүүлийн хэдэн өдрийн хугацаанд ойр байсан бүх хүнд мэдээлэл хүргүүлж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авахыг хүссэн” …

  • 29 October

    Эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулахыг ЗӨСҮТ-ийн хашаанд барихаар шийдвэрлэлээ

    2020 онд дэлхий дахинаа тархаад буй Коронавируст халдварын үед ЗӨСҮТ-ийн 104 ажилтны 92 эмч, мэргэжилтэн шуурхай хариу арга хэмжээний 8 багт хуваагдаж дотоодод халдвар тархахаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна.“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн санхүүжилтээр нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулахын барилгыг ЗӨСҮТ-ийн хашаанд барихаар шийдвэрлэж барилгын зургийн даалгавар хийгдэж байна. Тухайн асуудлын хүрээнд ажлын …

  • 29 October

    “Ятгах тусам нягтал-2” аян эхэллээ

    Санхүүгийн залилан луйврын гэмт хэргээс сэргийлэх “Ятгах тусам нягтал” гурав дахь удаагийн аяныг 2020 оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Мэдээлэл, технологийн хурдацтай хөгжил нь төлбөр тооцооны хэрэгсэлд амжилттай нэвтэрч, хэрэглэгчдийн цаг хугацааг  хэмнэж, хэрэглээг улам бүр хялбарчилж буй сайн талтай ч нөгөө талдаа мэдээллийн аюулгүй, хянамгай байдлыг илүүтэй шаардаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд манай улсад үйлдэгдсэн гэмт …

  • 29 October

    Иргэдийн 59.3 хувь нь амны хаалтаа зөв зүүж байна

    Амны хаалтууд өөр өөрийн гэсэн онцлогтойгоор гадаад орчноос таныг хамгаалдаг. COVID-19-ын халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд амны хаалтыг тогтмол зүүж занших хэрэгтэй. COVID-19 нь агаар дуслын замаар тархдаг тул та ямар ч төрлийн амны хаалтыг хэрэглэж халдварлагдсан буюу өвчтэй хүний агаар дуслаас өөрийгөө урьдчилан сэргийлэх боломжтой. НЭМҮТ-өөс хийгдсэн Коронавируст халдварын талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал, ойлголтыг тогтоох судалгааны …

  • 29 October

    “Дугуйн өдөр-2020” арга хэмжээг зохион байгуулна

    Нийслэл хот үүсч байгуулагдсаны 381 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Спортын хороо, Монголын дугуйн холбоо хамтран Нийслэлийн Засаг даргын 2020 оны оны А/1096 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Дугуйн өдөр”-ийн үйл ажиллагааг 2020 оны энэ сарын 31-ний өдөр дугуйн парад, тэмцээнийг  зохион байгуулах гэж байна.  Энэхүү үйл ажиллагаа нь нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд …

  • 29 October

    Д.Сумъяабазар: Шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн хамтдаа хичээн зүтгэцгээе

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлчүүдэд 381 жилийн ойн мэндийг дэвшүүллээ. Эрхэм хүндэт нийслэлчүүддээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ойн мэндийг дэвшүүлэхийн ялдамд эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе. Тэртээ 1639 онд Халхын сайхан хангай, говь хосолсон Их, Бага Монгол уулсын дунд, эртнээс нааш рашааны увидастай гэгддэг Ширээт цагаан нуурын хөвөөнөө Өндөр …

  • 29 October

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК 90 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо

    2020-2021 оны хичээлийн жилд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар болсон 90 оюутан өчигдөр /2020.10.28/ батламжаа гардан авлаа. Дээрх оюутнуудын 60 нь Өмнөговь аймгийн харьяат бөгөөд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг авч буй. Тэгвэл үлдсэн 30 оюутан нь улсын хэмжээний их, дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын технологи, геологи, уул уурхайн менежмент, маркшейдер, ашигт малтмалын баяжуулалтын технологи, уурхайн машин тоног төхөөрөмж, уурхайн …

  • 29 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 29. Бархасвадь гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 13. Пүрэв гараг. Могойг хүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: ӨтлөхүйСуудал: Шороо Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ …

  • 29 October

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ. 2020 оны 10 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар …

  • 28 October

    Нийслэлийн Цэргийн штабын даргаар хурандаа Ц.Анхбаярыг томиллоо

    Нийслэлийн Цэргийн штабын даргаар хурандаа Ц.Анхбаярыг томилж, өнөөдөр тамгыг нь хүлээлгэн өглөө. Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон батлан хамгаалах салбарын алба хаагчид оролцсон юм. Арга хэмжээний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тус салбарын төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх суурь нь орон нутгийн цэргийн штабын …

  • 28 October

    Элчин сайд М.Клечески Монгол Улс “саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарсанд баяр хүргэлээ

       Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.10.27) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Клечески-г хүлээн авч уулзлаа.  Элчин сайд М.Клечески, Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллага (ФАТФ)-ын “саарал жагсаалт” буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас албан ёсоор гарсанд баяр хүргэлээ. Монгол Улс Санхүүгийн хориг арга …

  • 28 October

    “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ”-ний баг долоо хоногийн хугацаанд 350 орчим хүнд хүрч үйлчилжээ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн”-тэй “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ” зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг аравдугаар сарын 5-ны өдөр байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд “Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн”-гээс эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдийг илрүүлэх, холбон зуучлах, эрсдэлт орчинг илрүүлэх зэрэг нийт 4 зорилтын хүрээнд 9 дүүрэгт хүрч ажиллахаас гадна энэ талаархи мэдээллийг …

  • 28 October

    Б. Болормаа: Орлогын гүйцэтгэлийг хангуулах хүрээнд ЭМДЕГ ажлын хэсэг байгуулан ажиллаж байна

    Сүүлийн үед олны анхааралд ороод буй ЭМДЕГ-ын орлого тасарч байгаа гэх асуудлаар тодруулга мэдээлэл авахаар  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Санхүү төлбөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болормаатай эрүүл ярилцлаа. -Иргэдийн дунд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын талаарх мэдээлэл дутмаг байдаг. Танай байгууллагын үндсэн чиг үүрэг нь юу вэ? -Манай байгууллага нь Монгол хүн бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, …