Monthly Archives: October 2020

October, 2020

  • 28 October

    Ашиглалтад ороход бэлэн болсон 315 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн анхааралд

    Ашиглалтад ороход бэлэн болсон 315 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сугалаа ирэх долоо хоногт явагдана. Тодруулбал, 10 сарын 31, 11-р сарын 1,2-ны өдрүүдэд явагдах юм. Сугалаа хэрхэн ямар хуваарийн дагуу зохион байгуулагдах талаар аймгийн Засаг даргын орлогч, түрээсийн орон сууцны ажлын хэсгийн ахлагч А.Түвшинжаргал дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан “Уурхайчин” соёлын ордонд 10-р сарын 31-ний …

  • 28 October

    Нийслэлийн 2020 оны шилдэг дүүргээр Налайх дүүрэг тодорлоо

    2020 оныг “Нэг хот-нэг стандарт” зорилтот жил болгон зарлах тухай нийслэлийн Засга даргын А/02 дугаар захирамж гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Тус аяныг өнгөрсөн долдугаар сарын 01-нээс энэ сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан бөгөөд зургаан чиглэлийн 132 шалгуур үзүүлэлтээр дүгнэжээ. Нийслэлийн 381 жилийн ойн баярын хүрээнд 2020 …

  • 28 October

    Монгол улсаас 128 хүнийг албадан гаргажээ

    Монгол улсад орж ирсэн гадаадын иргэн визийн зориулалтыг зөрчсөн, визний хугацаа хэтэрсэн зэрэг шалтгаанаар албадан гаргах эрх зүйн зохицуулалттай. 2020 он гарсаар 08-р сарын байдлаар Монгол улсаас гадаадын 127 иргэнийг албадан гаргажээ.  Үүнээс гадна өнгөрсөн сард БНХАУ-ын хоёр, Солонгос улсын хоёр, Филиппин улсын нэг иргэнийг тус тус албадан гаргажээ. Тэдний араас 48 хүнийг албадан гаргахаар төлөвлөөд байгаа аж. Дэлхий нийтийг хамарсан   цар тахлын улмаас БНХАУ-ын зүгээс …

  • 28 October

    УЗГ: Их тэнгэр цогцолборт хадгалагдаж байсан орчин цагийн уран зургийн нэрт төлөөлөгчдийн 17 ширхэг бүтээлийг шилжүүлэн авлаа

    Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ажлын айлчлал, Соёлын яамтай болсны үр шим гарч эхэллээ. Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 09 сарын 30-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлийг үндэслэн Монголын Уран Зургийн Галерей 2020 оны 10 сарын 27-ны өдөр 1986 оноос хойш Их тэнгэр цогцолборт хадгалагдаж байсан Монголын орчин цагийн уран зургийн нэрт төлөөлөгчдийн 17 ширхэг бүтээлийг шилжүүлэн авчирлаа. Эдгээр бүтээл нь …

  • 28 October

    Ц.Цолмон:Сайжруулсан шахмал түлшний 483 борлуулалтын цэг ажиллаж байна

    Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул “Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний есөн сарын байдлаар 19465 гэмт хэргийн дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс 12350 буюу 63.4 хувь нь …

  • 28 October

    Тусгаарлах байранд ажилласан резидент эмч нарт мөнгөн урамшуулал олголоо

    Өнөөдөр Эрүүл мэндийн сайдын тушаалаар цар тахлын үед Тусгаарлах ажиглалтын байранд ажилласан Резидент эмч нарт мөнгөн урамшуулал гардуулах үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа болон резидент эмч нарын төлөөлөл оролцлоо. Энэ удаад гэр бүлээрээ ажилласан, хэд хэдэн удаа тусгаарлалтад ажиллсан гэх мэт хүмүүст мөнгөн урамшуулал олголоо. Энэхүү үйл ажиллагааг үе шаттайгаар хийх …

  • 28 October

    Мисс Б.Баттогтох “Эх дэлхийн мисс”-д Монгол улсаа төлөөлөн оролцож байна

    Монголын мисс Б.Баттогтох дэлхийн топ гурван тэмцээний нэг “Miss Eart-2020” буюу “Эх дэлхийн мисс” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.Тэмцээний финалын шалгаруулалт ирэх арваннэгдүгээр сарын 29-нд Филиппин Улсад болно. Б.Баттогтох улсын нэгдүгээр сургуулийг төгсч, Шанхай хот руу их сургуульд явснаасаа хойш гадаадын олон орноор ажиллаж, амьдарч байна. Одоо Итали Улсад тогооч мэргэжлээр суралцаж байна. Англи, хятад, итали хэлтэй бөгөөд сэргээгдэх …

  • 28 October

    Ухаалаг утсыг 5 секундэд цэнэглэх технологи бүтээжээ

    Калифорнийн их сургуулийн судлаачид ухаалаг утаснаас авахуулаад цахилгаан автомашиныг ч 5-хан секундэд цэнэглэх чадвартай шинэ төрлийн батерейн технологи бүтээсэн байна. Микро хэмжээст графенд суурилсан супер багтаамж хэмээн нэрлэгдэх шинэ батерей уламжлалт батерейтэй харьцуулахад хэдэн зуугаас мянга дахин хурдан цэнэглэгдэх чадвартай. Графен нь нүүрстөрөгчийн нано хоолойтой адил цахилгаан болон бусад шинж чанараар гайхалтай материал бөгөөд нүүрстөрөгчийн хоёр хэмжээст ялтас хэлбэрийн бүтэцтэй юм. …

  • 28 October

    Гадаадад суралцахыг хүсэж буй хүн бүрт тулгардаг 7 асуултууд

    Гадаад улсад суралцахыг зорьж буй хүмүүсийн хувьд хамгийн завгүй улирал ирж байна. Сургуулиудын элсэлт, тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагддаг хаврын саруудад хэлний шалтгалтад бэлдэх, сургуульдаа өргөдөл илгээх, эссэ бичих, тэтгэлэг судлах гэх мэт олон чухал үйл явцууд давхацдаг билээ. Иймээс бид гадаадад боловсрол эзэмшихээр зорьж буй хүмүүст тулгардаг түгээмэл бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх талаар “Ногоон Жэйд” боловсролын төвийн захирал, профессор Жое Чунгийн зөвлөгөөг …

  • 28 October

    Дуучин Б.Алтанжаргалын “Тэнгэрийн салхи” тоглолт болно

    Аялгуут тансаг ардын дуу нь хүмүүний бие, дотоод сэтгэлийг ариусгах шидтэй бол өөрийн дуулах донж маяг, намба төрх, хоолойн нарийн торгон нугалаа цохилго, мэдрэмжээрээ ардын дуугаа аргадан, амилуулан  дуулдаг Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, дуучин Б.Алтанжаргал  уран бүтээлийн хоёр дахь бие даасан тоглолтоо үзэгч түмэндээ толилуулах гэж байна. Урт түүхийн домогт дуунууд Уяхан хөгжмийн зөөлөн аялгуу Уран хоолойн ганган шаглааг Зөвхөн дэргэдээс нь …

  • 28 October

    Бидний мэддэггүй ч хугацаа нь дуусдаг бүтээгдэхүүнүүд

    Бараг бүх зүйл хугацаатай байдаг. Заримдаа бид үүнийг мэдэхгүй хэрэглэдэг зүйлс бий. Гэвч энэ нь аюултай байж болно гэдгийг мартаж болохгүй.  Уртасгагч- 2 жил Уртасгагч нь тодорхой нэг жоулыг өөрөөрөө дамжуулахаар хийгдсэн байдаг. Үүний дараа муудаж эхэлдэг. Тэгээд ч хямд уртасгагчид их ачаалал өгөхөөр амархан халж, харлаж, хайлдаг. Устөрөгчийн хэт исэл- 2 сар Нээгээгүй үед жил гаруй, нээсэн бол ойролцоогоор …

  • 28 October

    Б.Батдаваа:Есдүгээр сард 100 мянга орчим иргэн ипотекийн зээл авсан

    Монголбанкны сар тутмын ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр болж,  есдүгээр сарын эдийн засгийн статистик мэдээллийгтанилцууллаа. Энэ үеэр Монголбанкны судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа “Инфляци улсын хэмжээнд 1.7, улсын хэмжээнд 1.4 байна. Есдүгээр сард банкууд 1052 зээлдэгчдэд 77.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон.  Үндсэндээ нийт зээлдэгчийн тоо 99.5 мянгад хүрсний 73.6 хувь нь хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээл авсан байна. Түүнчлэн ипотекийн зээлийн 3.1 хувийг чанаргүй зээл эзэлж байна” гэж ярилаа.

  • 28 October

    УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан хувийн тэтгэврийн тухай хууль дэмжигдсэнгүй

    УИХ-ын гишүүн Н.Учрал нарын санаачилсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар олонхийн дэмжлэг аваагүй тул төсөл санаачлагчид буцаалаа. Төсөл санаачлагч “Өнөөдөр 30 настай залуу шударга хөдөлмөрөөрөө 30-40 жил ажилласан ч одоогийн системээр тэтгэвэрт гараад үр хүүхдээсээ хараат өөрийнхөө ойрын хүсэл хэрэгцээг хангаж чадахгүй байдал үргэлжилсээр байх болно. Тиймээс өөрчлөлтийг өрнүүлэх, эхлэлийн цэг болж чадахуйц тэтгэврийн системийг бий …

  • 28 October

    У.Хүрэлсүх:Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй, үйлдэгдэж байгаа айл өрхийг олж тогтоон хатуу хяналт тавьж ажилла

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр хуульзүйн салбарын зарим байгууллагад зочиллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ЦЕГ-т ирэхэд Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги,байгууллагын албан хаагчдын төлөөлөл жагсан угтав. Уулзалтын эхэнд ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд байгууллагын үйл ажиллагааны талаар товч танилцуулга мэдээлэл хийв.Монгол Улсын Ерөнхий сайд улсын хэмжээн дэхь гэмт хэргийн гаралт, илрүүлэлт нөхцөл байдлын …

  • 28 October

    Ж.Бат-Эрдэнэ: Зорчигч тээврийн үйлчилгээг цахимжуулах ажил үргэлжилж байна

    Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр /2020.10.28/ зам тээврийн салбарын цахим үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ. Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Авто замын төлбөр хураамжид суурилсан асуудалд хяналтын механизмыг бүрдүүлэх зэрэг чиглэлээр ажил хийгдэнэ. Хоёрдугаарт, байгаль орчинд ээлтэй технологийг зам тээврийн салбарт нэвтрүүлнэ.Зам тээврийн салбарт нийт 90 гаруй үйлчилгээг цахимжуулах шаардлагатай байна. Зарим хэсэг нь цахимжсан. Үлдсэн хэсгийг нь …