Monthly Archives: October 2020

October, 2020

  • 28 October

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 210 иргэн эх орондоо ирнэ

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:35 цагт  “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 21:20 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 210 иргэн ирнэ. Иргэдийг ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн Онцгой Жаргалант сувилал, Наранбулаг амралтын газар, Тэмүжин, Новотел, Туушин, Зүчи, Эрхэс, Кемпински зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 28 October

    Элчин сайд А.Төмөр Тайландын цог жавхлант хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А. Төмөр 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Тайландын Хаант Улсын Цог жавхлант хаан Маха Вачиралонгкорн Пра Вачираклаочаоюхуа-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Тайландын Цог жавхлант хаан Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Монгол Улс нь үзэсгэлэнт байгаль, өргөн уудам тал нутгаараа алдартай бөгөөд монголчууд зочломтгой, найрсаг ард түмэн болохыг дурдав. Мөн хоёр улсын нийслэл болох Улаанбаатар, Бангкок хот …

  • 28 October

    Түүхий нүүрс түлсэн, агаар бохирдуулсан таван зөрчлийг илрүүлэн 13 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

    Нийслэлийн Онцгой комиссын 14 дүгээр хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хүргэв. Тэрбээр “Монгол улсад зөөвөрлөгдсөн тохиолдол 340, эдгэрэлт 312, эмчлүүлж байгаа 28 өвчтөн байна. Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь коронавируст халдварын үед ажиллах 10 багийг томилгоожуулж, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд тусгай үүргийн 68 удаагийн нислэгээр ирсэн …

  • 28 October

    Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зургаан орлогчтой ажиллана

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хурал өчигдөр боллоо. Хурлаар нийслэлийн Засаг даргын орлогчийг томилох тухай асуудлыг зөвшилцлөө. 2020-2024 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зургаан орлогчтой ажиллах юм. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэн, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан төслүүдийн удирдагчаар Н.Баярчимэг, нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Ихбаяр, нийслэлийн Агаар орчны …

  • 28 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 28. Буд гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 12. Лхагва гараг. Могойг хүлэгч одтой, есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр. Барилдлага: РашаанШүтэн барилдлага: Авахуй  Суудал: Гал Өдрийн наран 7 цаг 31 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ …

  • 28 October

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2020 оны 10 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн …

  • 27 October

    Вакцин хийлгэсэн 59 хүн нас барсан ч вакцинжуулалт зогссонгүй

    Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томуугийн эсрэг вакцинжуулалтын аян энэ сарын 13-нд эхэлснээс хойш нийт 59 хүн вакцин тариулсныхаа дараа нас барсан ч тус улсын Засгийн газар вакцинжуулалтын аянаа зогсоохгүйгээ мэдэгдсээр байна. Энэ улсын тэргүүлэх эмч нар вакцинжуулалтыг зогсоохыг шаардсаар байгаа бөгөөд Засгийн газраас вакцин хийлгэсэн хүмүүс нас барсан шалтгааныг мөрдөн шалгах шийдвэр гаргасан юм. Урьдчилсан шатны дүгнэлтээр дээрх хүмүүсийн …

  • 27 October

    ЮНЕСКО-ийн дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах Дэлхийн өдөр тохиож байна

    Анх 2005 онд Парис хотод болсон ЮНЕСКО-гийн Нэгдсэн чуулганы 33-р хэсэг дээр 10 дугаар сарын 27-ны өдрийг дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр болгохоор зарласан байдаг. Архивын ерөнхий газар 7 дахь жилдээ буюу 2013 оноос хойш уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивд 35мм-ийн хальсны уран сайхны кино, гэрэл зураг, дуу авианы …

  • 27 October

    Бурхан Халдун хайрханыг тахив

    Үндэсний бахархалт хайрхан Бурхан Халдун уулыг тахих тахилга 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын нэр бүхий гишүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд зэрэг байгууллагын төлөөлөл, Хэнтий аймгийн удирдлага, иргэд оролцов. “Монгол туургатны эх түүхийн голомт нутаг Бурхан Халдун хайрхан нь их эзэн Чингис …

  • 27 October

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд манлайллын арга барил сэдвээр туршлага судаллаа

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд “Оюу Толгой” ХХК-ийн ажилтнуудын манлайллын арга барилаас суралцлаа. Тодруулбал, компанийн “Жендэрийн орон тооны бус салбар хороо”-ны  санаачилгаар “Оюу Толгой” компанийн ажилтнууддаа болон бусад аж ахуйн нэгжүүдэд туршлага болгон хуваалцдаг “Хамтдаа” семнарийг 2020 оны 10-р сарын 27-нд зохион байгуулсан юм.  Уг семинараар өөрийн манлайллын хэв маягийг тодорхойлж, өөр хэв маягийн хүмүүстэй хэрхэн харилцах, баг хэрхэн өөрчлөгддөг, багийн хөгжлийн үе …

  • 27 October

    Асашёорюү Д.Дагвадорж өөрийн хүсэлтээр ЕТГ-ын ажлаа өглөө

    Мэргэжлийн сумо бөхийн  их аварга Асашёорюү Д.Дагвадорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улс хариуцсан бие төлөөлөгчөөс өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ. Тэрбээр энэ тухайгаа сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэн ерөөсөн байна.

  • 27 October

    Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

    Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдөр энэ сарын 29-нд тохиож байгаа билээ. Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд энэ сарын 28-нд буюу маргааш “Манай хороо-Миний гудамж” шалгаруулна. Энэ сарын 29-нд Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдад зориулсан “Өнөөдөр нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана. Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх …

  • 27 October

    Зургийн файлын форматыг ойлгох нь

    Зургийн файлын формат нь дижитал зургийг зохион байгуулах, хадгалах стандартчилагдсан хэрэгсэл юм. Зургийн файлын формат нь өгөгдлийг нягтруулаагүй формат, нягтруулсан формат (алдагдалгүй, алдагдах боломжтой) эсвэл вектор форматаар хадгалах боломжтой. Зургийн файлууд нь эдгээр форматын аль нэгэнд дижитал өгөгдлүүдээс бүрдэх бөгөөд ингэснээр өгөгдлийг компьютерийн дэлгэц эсвэл хэвлэгч дээр ашиглахаар тохируулж болно. Файлын форматад агуулагдах мэдээлэл, төрлөөс хамаарч хэрэглээ нь өөрчлөгддөг. Зургийн төхөөрөмж нь файлыг RAW хэлбэрээр бүртгэж, нягтруулан стандартчилагдсан …

  • 27 October

    Р.Рэгдэл: Шинжлэх ухааны парк, инновацийн дэд бүтцүүдийг бий болгоно

    -НАС БОЛ ТОО ГЭДЭГТЭЙ БИ САНАА НИЙЛДЭГГҮЙ. ТООНООС ГАДНА АГУУЛГА ЧУХАЛ- Монгол Улсын ШУА-ийн ээлжит их чуулган өчигдөр болж, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг улираан сонголоо. Сонгуулийн дүн дөнгөж гарсны дараахан, нөхдийнх нь баяр хүргэх, цэцэгт мөчтэй зэрэгцэн шинэхэн ерөнхийлөгчийг хэдэн хором “байцааж” амжлаа. -Улиран сонгогдсонд баяр хүргэе. Ирэх дөрвөн жилд та юу хийхээр төлөвлөж байна вэ? -Ирэх дөрвөн жил Монгол …

  • 27 October

    АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

    Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх болсон гэх мэдээлэл гарсан. Уг мэдээллийн талаар АТГ-аас тайлбар өгчээ. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “Энэ бол худал ташаа мэдээлэл. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 80 гомдол, мэдээллийг шалгаж, 13 гомдолд хэрэг …