Monthly Archives: October 2020

October, 2020

  • 27 October

    ШУА-ийн биологийн хүрээлэн 11 төрлийн органик саван үйлдвэрлэж байна

     ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Микробын Нийлэгжлийн лаборатори 2017 оноос органик саван үйлдвэрлэх, найрлагыг баяжуулах туршилт судалгааг явуулж эхэлсэн.Өдгөө  бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэн сэвх нөсөө толбо бүдгэрүүлэх, цайруулах үйлчилгээ бүхий барагшунтай, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тостой, зөөлрүүлж, чийгшүүлэх сүүлний тостой, тэжээл өгөх, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй шар тостой, шоколадны анхилам үнэртэй гуужуулагч скрабтай гэх мэт олон төрлийн орц, найрлагатай  органик саван үйлдвэрлэж байна.  …

  • 27 October

    Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалтад урьж байна

    Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх ажилд хамрагдах хүсэлтэй махны үйлдвэрүүдэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтАрилжааны банкны зээлийн эх үүсвэрээр, стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн, нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажлын хүрээнд дотоодын нөөцөд нэмэлтээр мал, мах бэлтгэх сонгон шалгаруулалтад аж …

  • 27 October

    Монгол улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийг худалдан борлуулж байжээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 01/75 дугаартай “Зах зээлд худалдаалагдаж буй хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд СБД-т үйл ажиллагаа явуулж буй эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Монгол улсын эмийн бүртгэлийн загвараас …

  • 27 October

    Шилэн Цогоо:Намайг хасна уу. Би хэзээ ч биш

     МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд буй. Тиймээс Ерөнхий захирлын үүргийн дэд захирал Г.Гэрэл түр орлон гүйцэтгэхээр болсон.  Улмаар дараагийн Ерөнхий захиралд Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл, Н.Дэмбэрэл, Х.Мандахбаяр нарын нэрс яригдаж байгаа гэх мэдээлэл сошиалд цацагдаад байна.  Харин Шилэн Цогоо уг асуудалд “Намайг хасна уу. Би хэзээ ч биш” гэсэн хариулт өгчээ. 

  • 27 October

    Ой таван сартай хүү төрсөн эцгийнхээ гарт амь алджээ

    Өчигдөр буюу энэ сарын 25-ны өдөр дөнгөж ой таван сартай бяцхан хүү хойд эцэгтээ шийтгэх нэрийдлээр саваа модоор зодуулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл энэ аймшигт хэргийг хойд биш төрсөн эцэг нь үйлдсэн талаар албаныхан мэдээллээ.  Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд хүний амь насыг хохироосон гэмт хэргийн хоёр дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.  Хэргүүдийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн …

  • 27 October

    Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

    Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдөр энэ сарын 29-нд тохиож байгаа билээ. Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд энэ сарын 28-нд буюу маргааш “Манай хороо-Миний гудамж” шалгаруулна. Энэ сарын 29-нд Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдад зориулсан “Өнөөдөр нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана. Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх …

  • 27 October

    Орон сууцны 6 хувийн хүүтэй зээлд 221 иргэн хамрагджээ

    Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны аравдугаар сарын 1 –ний өдрөөс өмнө авсан зээлийн жилийн хүүг 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авах зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон.  Уг шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод байна. Тус …

  • 27 October

    Дахин нэг хүн COVID-19-өөр өвчилж, батлагдсан тохиолдлын тоо 340 боллоо 18 Tweet

    Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээгээр коронавирусийн халдвар авсан хүний тоо нэгээр нэмэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 340 болжээ. Үүнээс 312 хүн эдгэрч, 28 хүн эмчилгээнд байгаагаас найман хүний бие хүндэвтэр байна. 

  • 27 October

    У.Хүрэлсүх: Гэр бүлийн хүчирхийлэл газар авч, ард түмэн маш их бухимдаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж, алба хаагчидтай цахим уулзалт хийж байна. Энэ үеэр тэрбээр цагдаагийн байгууллагын ажилтнуудад хандан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн хороо дүүргийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай байнга хамтран ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй эсвэл үйлдэж байгаа айл өрхийг олж …

  • 27 October

    “Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд шалгарлаа

    Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа. 2020  оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан есөн өрхийн шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, …

  • 27 October

    Гэр хорооллын худгийн ус нянгийн бохирдолтой байна

    Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн лаборатори гэр хорооллын 40 айлаас усны дээж авч 300 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд химийн шинжилгээний 95%, нян судлалын шинжилгээний 20% нь эрүүл ахуй стандартын шаардлага хангаагүй байна. Тухайлбал шинжилгээнд хамруулсан худгийн усанд фторын агууламж их, бага, төмөр, хатуулаг кальци, магни, аммони зөвшөөрөгдөх хэмжээнээс их, нянгийн бохирдолттой гэдэсний савханцар бактериар бохирлогдсон байжээ. Гэр хорооллын худгийн усны …

  • 27 October

    Баян-Өлгий аймгийн “Цагааннуур” боомтод ЗӨСҮТ-ийн лабораторийн баг коронавирусийн шинжилгээ хийж байна

    ЗӨСҮТ-ийн авто лаборатори бүхий явуулын баг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших хилийн авто замын “Цагааннуур” боомтоор дамжин орж ирж буй ачаа тээврийн жолооч нараас коронавируст халдвар (COVID-19) илрүүлэх шинжилгээг газар дээр нь хийж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Тус явуулын авто лабораторийн баг нь 2020 оны 10-р сарын 24-өөс 11-р сарын 07-ыг хүртлэх хугацаанд Цагаануур авто …

  • 27 October

    Эмнэлгүүд томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангажээ

    Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үеийг угтаж Эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газар, харьяа байгууллагууд хамтран өнгөрсөн 7-р сард хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг гаргасан. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын биелэлт болон эмнэлгүүдийн бэлэн байдал хэрхэн хангагдсантай холбогдох албаны хүмүүс танилцлаа. СХД нэгдсэн эмнэлэг нь нийслэлийн хамгийн их хүн амд үйлчилдэг эмнэлгийн нэг. Томуугийн ид дэгдэлтийн үед энэ эмнэлэг маш …

  • 27 October

    “Шилүүс” богино хэмжээний кино “Таллин” олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарлаа

    Залуу найруулагч, продюсер П.Лхагвадуламын эдгэрэл хайсан залуу бүсгүй болон өвөг дээдсийн сонголтоор идэр насаа зольсон залуу хоёрын нэгэн өдрийн түүхийг харуулсан “Шилүүс” богино хэмжээний кино “Таллин” Олон Улсын Кино наадмын уралдаант хэсэгт шалгарлаа. ЗОчир Филмз, Гуру Медиа студи болон Их Британийн Poisson Rouge Pictures-ийн дэмжлэгтэйгээр бүтээсэн уг бүтээлийн гол дүрд “Fill” студийн найруулагч М.Аззаяа, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Г.Дөлгөөн нар тоглосон …

  • 27 October

    Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалтад үг хэлэв

     Нью-Йорк хотноо 10 дугаар сарын 26-ны өдөр НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалт болов. Уулзалтад нийт 180 гаруй улсын төр, засгийн өндөр түвшний төлөөлөгчид оролцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, хүний эрхийг хамгаалахад НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, КОВИД-19 цар тахалтай тэмцэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал, зөрчилдөөн мөргөлдөөн, үл итгэлцэл, уур …