Monthly Archives: October 2020

October, 2020

  • 26 October

    Алтанбулагийн боомтоор жолооч нарыг нэвтрүүлэхгүй

    Өнөөдөр /2020.10.26/  Улсын Онцгой комиссын хуралдаан болж, улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын талаар хэлэлцлээ. Шадар сайд Я.Содбаатар “Улс хоорондын дамжин өнгөрөх тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа жолооч нараас коронавирусний халдвар илрэх нь нэмэгдэж байгаа учраас Улсын Онцгой комисс тээврийн асуудлыг хэлэлцлээ. Дамжин өнгөрөх ачаа тээврийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 1 гэхэд шинэ горимд оруулна. Улс хоорондын дамжин өнгөрөх тээвэр …

  • 26 October

    Тэмээгээр 720 км замыг 24 хоногт туулах “GOBI CHALLENGE 2020” эхэллээ

    “Эрхэт Монгол” медиа групп, ТВ8 телевиз, “Тэмээн жинчин” сангийн хамтын санаачилгаар “Gobi challenge” олон өдрийн тэмээн аяллын төслийг өнөөдрөөс /2020.10.26/ эхлүүлж байна. Реалити шоуны оролцогчид Өмнөговь аймгийн Ноён сумаас Баянзаг сум хүртэл 720 км замыг 24 хоногт багтаан тэмээгээр туулна. Энэ талаар төслийн санаачлагч, “Эрхэт Монгол” медиа группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр дараах мэдээллийг өгч байна. Дэлхийн тэмээн сүргийн 90 хувийг …

  • 26 October

    Я.Содбаатар: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгах саналыг Засгийн газарт хүргүүлж байна

    Улсын онцгой комисс өнөөдөр (2020.10.26) хуралдаж, Ковид-19-ын цар тахлын нөхцөл байдлыг хэлэлцээд, дараах шийдвэрийг гаргалаа. Хуралдаанаар аравдугаар сарын 31-нд дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргав. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр“Дэлхий нийтэд коронавирусийн цар тахлын хоёр дахь давлагаа хүчтэй болж, дэлхийн 216 улсыг хамарч, 1,1 сая хүн …

  • 26 October

    Өндөржүүлсэн бэлэн байдлыг он дуустал үргэлжлүүлэхээр боллоо

    Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар энэ сарын 31-нд дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31 хүртэл буюу он дуустал сунгах шийдвэр гаргажээ.  Үүнээс гадна хуралдаанаар улс хоорондын ачаа тээврийн зохицуулалтын талаар хэлэлцэж байгаа юм. 

  • 26 October

    А. Сэргэлэнбаатар: Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон цагдаагийн алба хаагчийн нэг болсондоо сэтгэл дүүрэн байна

    Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс Тавантолгой уурхай хүртэл 414,6 километр үргэлжлэх шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөсөн. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам нь өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан босгож буй түүхэн бүтээн байгуулалт юм. Энэхүү үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагаас Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай албаны шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Амартүвшин, цагдаагийн ахмад Г.Сэргэлэнбаатар нар анхлан оролцож, үүрэг гүйцэтгэсэн талаар …

  • 26 October

    “Зүрх Судасны Үндэсний Төв”-ийн барилгын зураг төслийг эрүүл мэндийн яам хүлээн авлаа

    Монгол улсын хүн амын эрүүл мэндийн нэн тэргүүний тулгамдсан асуудал болох зүрх судасны өвчний оношилгоо эмчилгээг чанар хүртээмжийн хувьд олон улсын түвшинд хүргэх замаар иргэдийнхээ эрүүл мэндийг дээшлүүлэх нь төр засгийн онцгой анхаарал хандуулж буй асуудал мөн.  Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д тусгасан зүрх судасны өвчний шалтгаант нас баралтыг 10 000 хүн амд 14 болгон бууруулах чиглэлд Засгийн газраас …

  • 26 October

    Ховсчин Девлин Вайлд:”Би өдөрт 5000 эмэгтэйг биед нь хүрэлгүйгээр дур тавиулж чаддаг”

    Ховсчин Девлин Вайлд (Devlin Wylde) хүмүүст зорилгодоо хүрэхэд нь туслахаар ажилладаг байжээ. Тэр өөрийн эротик аудио бичлэгний тусламжтайгаар эмэгтэйчүүдэд амьдралдаа мэдэрч байсан хамгийн гайхалтай дур тавилтыг мэдрүүлэх болно гэж амладаг байна. Зөвхөн дуу хоолойгоо ашиглан эсрэг хүйстнээ “жаргааж” чаддаг энэ эр өдгөө 49 настай бөгөөд 10 жилийн өмнө одоо хийж буй зүйлийнхээ талаарх яриаг сонссон бол чихэндээ ч итгэхгүй байх байсан гэнэ.  “Би …

  • 26 October

    Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжиж ажиллана

    Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Ингэснээр мэдээллийн технологийн салбарын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт чанарын баталгаажуулалтыг хангах, хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шаардлагад нийцсэн ур чадвар бүхий мэргэжилтнийг бэлтгэх, оролцогч байгууллагуудын идэвхийг нэмэгдүүлэх зорилготой юм. Үүний хүрээнд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв мэдээллийн технологийн салбарын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж багшийн ур чадварыг …

  • 26 October

    Самсунг Электроникс компанийг үүсгэн байгуулагч Ли Кун Хи таалал төгслөө

    Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компанийг дэлхийн хэмжээний бизнесийн байгууллага болгосон Ли Кун Хи өчигдөр буюу ням гарагт 78 насандаа таалал төгсжээ. Тэрбээр зүрхний шигдээс өвчний улмаас сүүлийн зургаан жил гаруй хугацаанд хэвтэрт байсан юм. Өмнөд Солонгосын хамгийн баян хүн Ли Кун Хи группийнхээ хоёрдугаар үеийн удирдагч бөгөөд үүсгэн байгуулагч эцэг Ли Бюн Чулын үед гоймонгийн худалдаа эрхэлдэг байсан Самсунгийг дэлхийн …

  • 26 October

    Турах хүсэл огцом таргалалтыг бий болгодог

    Туранхай гоё байх гэсэн хэт их шунал хүнийг улам гундуулдаг” гэж бялдаржуулах төвийн багш эгч маань ярьсан юм. Түүний ажигласнаар жингийн илүүдэлтэй хүмүүс гоолиг сайхан биетэй болох гэж хэт их шунаснаас улам л бүдүүрээд байдаг гэнэ. Учир нь тийм хүмүүс хоолоо ч үнэн сэтгэлээсээ дурлаж идэж чадахаа больдог ажээ. “Ийм их хоол идчихлээ. Одоо нэмж таргална даа” гэх юм уу …

  • 26 October

    Замын-Үүд боомтоор нэвтрэх зорчигчийн урсгалыг 4 дахин нэмнэ

     Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гадаад худалдааны гол боомт болох Замын-Үүд боомтын ажилтай энэ сарын 25-нд танилцлаа. Энэ үеэр Замын-Үүд боомтын шинэчлэлийн ажил, боомтын ачаа тээврийн терминалын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн удирдлагуудтай уулзав. 2021 оны IV улиралд бүрэн дуусах энэхүү шинэчлэлийн төсөл хэрэгжсэнээр зорчигчдын болон бараа дамжин өнгөрөх хугацаа багасч, худалдаа эрхлэгчдийн зардал багасах юм. Ингэснээр …

  • 26 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргаД.А.Медведевтэй цахим уулзалт хийв

    Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга бөгөөд “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведевтэй 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цахим уулзалт хийв. Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Талууд Монгол, Оросын харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг …

  • 26 October

    УИХ-ын дарга Г.Занданшатар аймаг, сумын Нутгийн зөвлөлийнхнийг малчид иргэддээ дэмжлэг үзүүлэхийг уриаллаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар /2020.10.23/ Баянхонгор аймгийн Улаанбаатар хот дахь аймаг, сумдын Нутгийн зөвлөлийнхөнтэй уулзлаа. Энэ зун  Баянхонгор аймагт хур тунадас бага орсноос өвс ногооны гарц муу, зуншлага тааруу байсан. Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гарч гангийн эрсдэлийн судалгааг нийтдээ 6 аймагт хийснээс Баянхонгор аймаг “маш эрсдэлтэй” гэсэн ангилалд орсон.  Эрсдэлийн судалгаагаар нийт газар нутгийн 55 хувь гантай, 45 хувь нь …

  • 26 October

    Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Хөл бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

    Монгол улсад хууль зүйн салбар үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүссэний 100 жилийн ойг угтан зохион байгуулагдаж буй Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны аварга шалгаруулах Тээврийн цагдаагийн албаны нэрэмжит цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын 2020 оны “Хөл бөмбөг”-ийн тэмцээнд 29 багийн 435 тамирчид хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээний тэргүүн байрт Тээврийн цагдаагийн алба, дэд …

  • 26 October

    “Монголын мистер-2020” УАШТ-ээс Б.Жамбалдорж хүрэл медаль хүртлээ

    ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин Б.Жамбалдорж энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан  “Монголын мистер-2020” улсын аварга шалгаруулах тэмцээний мастер ангилалд хүрэл медаль хүртэж,  75 кг-ийн жинд шилдэг зургаад шалгарлаа.  Ингэснээр олон улсын бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад байна. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд бодибилдингийн спортоор долоо дахь жилдээ хичээллэж байгаа …