Monthly Archives: October 2020

October, 2020

  • 28 October

    “Эрдэнэт үйлдвэр” эхний гурван улиралд 353 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2020.10.28/ боллоо. Хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоосон хугацаанд гарсан үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Онцгой дэглэм тогтоосон 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш өнөөг хүртэл үйлдвэрлэлийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулан, цэвэр ашиг, татвар, …

  • 28 October

    Сэтгүүлч Н.Өнөрцэцэг тусламж хүсч ил захидал илгээв

    Хэн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй, өрх бүхэн ажилтай орлоготой, үрс бүхэн минь аз жаргалтай халуун дулаан нийгмийг мөөрөөддөг энгийн л нэгэн сэтгүүлчээ би. Иим л нийгмийг үр хүүхдэдээ үлдээх гэгээхэн зорилготой жирийн л нэгэн сэтгүүлүч ээж би Zarig.mn мэдээллийн сайты үүсгэн байгуулж, редакци толгойлж, арав гаруй хүнийг ажлын байраар хангаж, шударга хариуцлагатай нийгмийг бүтээх зорилготой ажиллаж явна.

  • 28 October

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгав

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2020.10.28/ боллоо. Энэхүү хуралдаанаар Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах Улсын онцгой комиссын саналыг дэмжив. 2020 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд 339 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 312 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байна. Долоон хүний бие хүндэвтэр, 20 хүнийх хөнгөн байгаа тухай …

  • 28 October

    Ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш 221 иргэн хамрагджээ

    Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны 10 дугаар сарын 1 –ний өдрөөс өмнө авсан зээлийн жилийн хүүг 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авах зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон. Уг шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш 10 дугаар сарын 22–ны өдрийн байдлаар  нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод …

  • 28 October

    Судалгаа: Монгол улс Япон улсаас хамгийн олон хуучин машин импортлогч улсаар эрэмблэгдэв

    Өчигдөр НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр (Unep) байгууллага хуучин автомашины экспортын талаар дэлхий дахинд хийсэн томоохон судалгааныхаа тайланг танилцуулжээ. Судалгааны онцлох дүгнэлтүүдийг нэгтвэл, Хуучин автомашин АНУ, Европ, Японоос буурай хөгжилтэй улс орнуудад худалдаалагдаж байгаа нь агаар бохирдуулах нэг шалтгаан болжээ. 2015-аас 2018 оны хооронд өндөр хөгжилтэй орнуудаас нийтдээ 14 сая орчим хуучин автомашин дундаас доош орлоготой орнуудад нийлүүлэгдсэний 80 хувь нь …

  • 28 October

    Т.Мөнхсайхан:Эмч, мэргэжилтнүүдэд чиглэсэн зөв бодлогыг хэрэгжүүлээд явна

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Аравдугаар сарын 27-ны уулзалтаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал, АУ-ны доктор, Б.Нарантуяа 2021-2024 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа. Хамтарсан уулзалтаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Өнөөдөр байгууллагынхаа хөгжлийн хөтөлбөрийг танилцуулсан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олондоо баярлалаа. …

  • 28 October

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Канадын элчин сайдтай уулзав

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ  Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзав. Гуравдагч хөрш, хамгийн том хөрөнгө оруулагч Канад Улстай уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.  Мөн төрийн албан хаагчдыг чадавхжуулах, жендерийн оролцоо, эрх тэгш байдлыг хангах зэрэг олон чиглэлээр хамтран …

  • 28 October

    Г.Энхбат:Соёлын өвүүд дунджаар 1000 жилийн настай

    Удахгүй ашиглалтад орох Соёлын өвийн үндэсний төвийн барилгын ажилтай танилцах үеэр тус төвийн дарга Г.Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа. -Шинэ байр ашиглалтад орох гэж байна. Ямар зохион байгуулалттай байх бол? -2008 онд анх санаачилж, 2010 онд Хан-Уул дүүргийн Х хорооны нутагт дэвсгэрт нэг га газар олгосон байдаг. 2012 онд барилгын зураг төслийг зохиосон. 2014 онд шав тавилаа. Гэвч 2019 он хүртэл …

  • 28 October

    Соёлын өвийн үндэсний төв олон улсын стандартад нийцсэн байртай боллоо

    Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа хорооллын урд, Үндэсний Архивын Ерөнхий газрын баруун талд баригдсан Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн барилга 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр нээлтээ хийнэ. Соёлын өвийн үндэсний төв нь анх 1988 онд тухайн үеийн Соёлын яамны харьяа “Музейн үзмэр сэргээн засварлах урлан” нэртэйгээр анх байгуулагджээ. Тус …

  • 28 October

    Улсын тусгай хамгаалалттай 16 сум иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинтай боллоо

    Монгол Улс, ХБНГУ–ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчны салбарт сүүлийн 20 жилийн хугацаанд техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Үүний нэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы сэргээн босголт, зээлийн банк (KFW)-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл юм. Төслийн хүрээнд монгол орны Тусгай …

  • 28 October

    Сургуулиуд сүнсний баярыг тэмдэглэхүй

    “Сүнсний баяр”-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх чиглэлийг 2018 онд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн. Энэхүү чиглэл хүчинтэй хэвээр бөгөөд дагаж мөрдөхийг сануулж байна хэмээн БШУЯ-наас мэдээллээ. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4, 5 дугаар зүйлд “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” болон “нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр”-ийн нэр, сар өдрийг …

  • 28 October

    Амны хаалтгүй иргэдэд нийтийн тээврийг үйлчлэхгүй байхыг үүрэг болголоо

    Нийслэлийн Онцгой комиссын 14 дүгээр хуралдаан өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийтийн тээврийн үйлчилгээнд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх шаардлага тавьж, иргэдийг коронавируст цар тахал, томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалан, урьдчилан сэргийлж иргэний үүргээ биелүүлэхэд холбогдох байгууллагууд зөвлөж ажиллах шаардлагатай байгааг холбогдох удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө. Хуралдааны эхэнд Коронавируст цар тахлын …

  • 28 October

    Хойд эцэгтэй толгойгоо хагалуулсан охины бие хүнд байна

    ЧД-т хойд эцэг нь дөрвөн настай охины толгойг хоолоо идэж байсан аягаараа цохиж хагалжээ. Охины биеийн байдал хүнд гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.

  • 28 October

    Монголын балетчин Р.Булган Пермийн тайзнаа балетын хаан гэгдэх В.Васильевтэй хамтран тоглолоо

    ОХУ-ын Пермь хотноо тоглогдсон “Анюта” балетын гол дүрд Монголын балетчин Р.Булган тогложээ. “Анюта”-гийн эцэгт балетчин, багш, театрын найруулагч, ЗХУ-ын Ардын жүжигчин, Лениний одонт, ЗХУ-ын болон ОХУ-ын Төрийн шагналт В.Васильев бүжиглэсэн байна. Ази хүн Владимер Васильевийн “Анюта”-гийн дүрд тоглосон тохиолдол өдийг хүртэл байгаагүй бөгөөд ийнхүү Монголын балетчин Р.Булган нь “Анюта”-гийн дүрийг бүтээсэн анхны Монгол, Ази балетчин болсон байна. Р.Булган бага наснаасаа …