Monthly Archives: December 2020

December, 2020

  • 21 December

    УОК: Зөвшөөрөгдөөгүй салбарын иргэд хувийн машинаар явахыг хориглоно

    Ингэснээр нийслэлд 40-50 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Нийтийн тээврийн автобус, таксиг үйлчилгээнд явуулна. Нэг автобусанд 12-оос дээш хүн суулгахгүй байхаар зохицуулалт хийнэ.  12-р сарын 23-наас 2021 оны 1-р сарын 6-ныг хүртэл иргэдийг хувийн автомашинаар зорчихыг мөн хориглож байна. зөвшөөрсөн салбарын өмнөх QR зөвшөөрөлтэй автомашинуудын зорчих эрх сэргэнэ. 

  • 21 December

    Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбарын ЖАГСААЛТ

    Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлээд Засгийн газар шийдвэрээр УБ хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр шийдвэрлэлээ. 12-р сарын 23-ны 06.00 цагаас 2021 оны 1-р сарын 6-ны 06.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүллээ. Энэ хугацаанд дараах 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явна гэдгийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.  Эрчим хүч дулаан, …

  • 21 December

    Т.Мөнхсайхан:БЗД-ийн эмнэлгээс халдвар аваагүй хүмүүсийг өөр эмнэлэг рүү шилжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ЭМ-ийн сайд Т. Мөнхсайхан “12-р сарын 16-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвартай хүн батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар 62 хүн халдвар авсан нь батлагдлаа. Халдвар авсан иргэдийн найм нь арванхоёрдугаар сарын 8-16 хооронд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан иргэд …

  • 21 December

    Энэ сарын 23-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан хатуу хөл хориог 14 хоног тогтоох саналыг дэмжсэн байна. Засгийн газраас хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна. Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар “Улаанбаатар хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байна. 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ний 06.00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ний 06.00 цаг хүртэл бүх нийтийн …

  • 21 December

    Монгол Улсад 2021 оны эхний улиралд коронавирусийн эсрэг вакцин оруулж ирэхээр ярилцав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Суурин төлөөлөгч Сергей Диордицаг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Ковид-19 вирусийн цар тахлын байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцлоо.  Засгийн газар ДЭМБ-н зөвшөөрсөн, чанартай вакциныг хурдан оруулж ирэх зорилготой байгааг онцолсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх КОВИД-19 цар тахлын үеийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр НҮБ, ялангуяа Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад тусламж, дэмжлэг үргэлжлүүлэн …

  • 21 December

    Н.Ганибал:Үнэ тэглэх шийдвэр эрчим хүчний салбарын үнэнийг ил гаргаж, аваарын байдалд ажиллах нөхцөлд хүргэлээ

    Монгол Улс дотооддоо нийтдээ 1534 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэмээд 20 сая орчим ам.доллар төлж ОХУ-аас эрчим хүч импортоор авдаг. Цахилгааны үнийг тэглэх шийдвэр гарснаас хойш хэрэглээ огцом нэмэгдэж ачаалал 1300 хүрвэл эрчим хүчийг хэсэгчлэн хязгаарлахаас аргагүйд хүрэх юм байна.  Хэт их ачааллаас хамааран, ТЭЦ-IV-ийн нэг эх үүсвэрт гэмтэл гарлаа гэхэд 15 аймаг цахилгаангүй болох эрсдэлтэй юм байна. Тиймээс цахилгааны эх үүсвэрээ …

  • 21 December

    “Хотынхондоо хониор тусалъя” хандивын аяны хүрээнд 55 сая төгрөг, 4089 хонь, 1011 ямаа цуглажээ

    Ардчилсан намаас санаачлан “Хотынхондоо хониор тусалъя” хандивын аяныг зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 19:00 цагаас 22:00 цаг хүртэл гурван цаг үргэлжилсэн тоглолтыг Талын Монгол телевизээр шууд дамжуулан хүргэсэн юм. Гурван цагийн хугацаанд бэлэн мөнгөөр 55 сая төгрөг, 4089 хонь, 1011 ямаа, 20 адуу, есөн үхэр, нэг тэмээ цуглажээ. Дээрх хандивыг 21 аймгийн Ардчилсан …

  • 21 December

    Шуурхай: УОК 14 хоног хатуу хөл хорио тогтоох саналыг дэмжлээ

    Өнөөдөр УОК Баянзүрх дүүрэгт халдварын голомтод сүүлийн 24 цагийн дотор 31 тохиолдол шинээр бүртгэгдсэнтэй холбоотойгоор ээлжит бусаар хуралдлаа. Тус хуралдаанаар хатуу хөл хорио буюу Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаатай тогтоох санал гаргасан байна. Тодруулбал, хатуу хөл хориог 14 хоногийн хугацаатай буюу 2021 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл тогтоох санал гаргажээ. Уг саналыг өнөөдрийн 15.00 цагаас эхлэх Засгийн газрын хуралдаанаар эцэслэн …

  • 21 December

    Тусгаарлан ажиглах байранд 253 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

    Улсын хэмжээнд  өнөөдрийн байдлаар 39 тусгаарлан ажиглах байранд нийт 1420 иргэн байна. Үүнээс нийслэлд 25 байранд  1272 иргэн, орон нутагт 18 байранд 148 иргэн тусгаарлагдаж байгаа юм. Тусгаарлан ажиглах байранд Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 253 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 21 December

    Хөөмийбитийг онлайнаар сурч болно

    Үндэсний урлагаа шинэлэг хэлбэрээр хөгжүүлж яваа авьяаслаг уран бүтээлч Beatbox Ray буюу Бямбаагийн Нарандэлгэр нь үргэлж шинэ содон, гайхмаар зүйлсийг сэдэж, олныг алмайруулдаг нэгэн.  Тэрээр энэ удаа бас нэгэн шинэ санаачилга гарган ажиллаж байгаагийн нэгээхэн жишээ нь ХӨӨМИЙБИТ болон БИТБОКС урлагийг сонирхдог хүүхэд залуучуудад онлайнаар сургалт явуулахаар болж байгаа юм байна. Энэ нь Монголын Үндэсний Битбокс Холбооноос анх удаа онлайнаар явуулж буй сургалт болж байгаагийн зэрэгцээ маш олноор нь нэгэн …

  • 21 December

    С. Ганбаатар:Монголын ард иргэдийг “Оюутолгой” компани нэг сарын орлогоор 100 хувь вакцинжуулах боломжтой

    УИХ-ын гишүүн С. Ганбаатар “Оюутолгой” компанид хандан уриалга гаргаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр “Аюулт цар тахал Монгол оронд нүүрлээд байна. Энэ үед Монголын Төрийн өмчит болон хувийн компаниуд эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа. Эрдэнэт, Тавантойлгой зэрэг компаниуд Монголын айл өрх бүрийн дулаан, цахилгаан, усны төлбөрийг хариуцаж байна. Харин Монгол орноос жилдээ хоёр тэрбум орчим долларын орлого олдог “Оюутолгой” нийгмийн хариуцлагаа үүрэх хэрэгтэй …

  • 21 December

    EducationUSA Mongolia баг дэлхийн хэмжээний 2 нэр хүндтэй шагнал авлаа

    EducationUSA Mongolia баг дэлхийн хэмжээний 2 нэр хүндтэй шагнал авлаа АНУ-ын Төрийн Департаментаас “EducationUSA Мongolia” хөтөлбөрийн хамт олныг  “Global Outstanding Team Project” award-аар шагнасан мэдээг хүлээн авлаа. Энэхүү шагнал нь EducationUSA хөтөлбөр хэрэгжиж буй 5 тивийн, 178 орны 455 салбараас цорын ганц шилдэг төслийн багийг сонгон шалгаруулж өгдөг нэр хүндтэй шагнал юм.  Түүнчлэн MASA-ны Ерөнхийлөгч, EducationUSA Mongolia хөтөлбөрийн захирал Э.Билгүүн …

  • 21 December

    У.Хүрэлсүх: Хөвгүүдийн хүмүүжилд анхаарах цаг болжээ

    Засгийн газраас санаачлан боловсруулж байгаа боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг цахимаар болж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. Тэрбээр “Боловсролын салбарт хэд хэдэн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэж боддог. Нэгдүгээрт, боловсролын зорилгыг хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, хөтөлбөр агуулгыг сургахаас суралцахуй руу чиглүүлэх шаардлагатай байна. Гуравдугаарт, удирдлагын тогтолцоог өөрчлөх, дөрөвдүгээрт цахим шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай гэж бодож …

  • 21 December

    УОК, Засгийн газар хуралдахаар боллоо

    Засгийн газар өнөөдөр  15.00 цагаас ээлжит бус хуралдаан хийхээр боллоо. Харин УОК 12.00 цагаас хуралдаад, үргэлжлүүлээд Засгийн газар хуралдах юм байна.  Хуралдаанаар үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцэх аж. 16 цагаас хойш олон нийтэд мэдээлэл өгнө. БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс шинээр голомт үүсч, нийт тохиолдлын тоо 62 боллоо. Өнөөдрийн эрүүл мэндийн яамнаас тус эмнэлгээс шинээр 31 тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлсэн юм. …

  • 21 December

    А.Амбасэлмаа: Арванхоёрдугаар сарын 9-нөөс хойш эмнэлгийн ажилчид халдварт өртөөгүй

    ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулав.  – Өнөөдрийн байдлаар хэчнээн эмнэлгийн эмч, ажилтан халдвар аваад байна вэ? А.Амбасэлмаа: Эмнэлгийн эмч ажилчид халдварт өртсөн тохиолдлууд байгаа. Сэлэнгэ аймгаас арван хэдэн тохиолдол гарсан. Сэлэнгэ аймгийн хувьд эмнэлэгт нь эхний тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Баянзүрх дүүрэгтэй ойролцоо тохиолдол байсан. Тэр үед хавьтал болсны улмаас эмнэлгийн ажилчид халдварт өртсөн. Таван хүн эмнэлгийн …