Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: 11, 12-нд газар тариалангийн бүс нутгаар хур тунадас орж, 13-наас ихэнх нутгаар сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн …
Yearly Archives: 2020
September, 2020
-
10 September
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 23. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой,гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн наран 6 цаг 23 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …
-
9 September
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Хөшөөтийн чулуун нүүрсний ордыг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах асуудлаар санал солилцов
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлгийн ахлагч Ш.Адьшаа /2020.09.07/ Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголия Энержи Корпорэйшн Лимитэд буюу “МоЭнКо” компанийн удирдлагуудтай санал солилцох уулзалт зохион байгууллаа. “МоЭнКо” компани нь Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн чулуун нүүрсний ордод хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Уулзалтын эхэнд Улсын Их …
-
9 September
Н.Учрал:Гарааны бизнес эрхэлдэг компаниудыг тустай статустайгаар бүртгэж чадвал татвараас чөлөөлөх боломжтой болно
“Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж, гарц шийдэл-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, БШУ-ны яамны Инновац, технологийн газрын дарга Д.Одгэрэл, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, гарааны бизнес эрхэлж буй компани болон хамтын оффисын /share office/ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн …
-
9 September
Ж.Мягмар: Бэлтгэл ажлыг хангасны дараа хүүхэд харах үйлчилгээг эхлүүлнэ
2020 оны улсын төсвийн тодотголд УИХ дахь эмэгтэйчүүдийн лобби бүлгээс “Хүүхэд харах үйлчилгээ”-нд 2 тэрбум төгрөгийн төсвийг батлуулсан билээ. Тэгвэл уг үйл ажиллагааг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар Боловсрол, шинжлэх Ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмартай ярилцлаа. -Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2015 батлагдсан. Тэгвэл энэ үйлчилгээний цэцэрлэгээс ялгарах давуу тал юу вэ? -Хүүхэд харах үйлчилгээний хуулийн төслийг боловсруулах …
-
9 September
Монголын сайн чанарын махны экспортыг нэмэгдүүлж, тогтмолжуулах талаар анхаарахыг Кувейтийн Элчин сайдаас хүсэв
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа. Ноён Элчин сайд уулзалтын эхэнд УИХ-ын даргаар дахин сонгогдсонд нь Г.Занданшатарт баяр хүргээд, Кувейтийн Үндэсний ассамблейн (парламент) дарга, ноён Марзук Али Аль-Ханимийн мэндчилгээг дэвшүүлэв. Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд …
-
9 September
Ц.Алтансор: Хүчирхийлэлгүй нийгмийг бүтээхийн тулд хүүхдэд багаас нь биеийн болон сэтгэл зүйн аюулгүй байдлын боловсрол олгох ёстой
Бид сошиалаар медиагаар шуураад өнгөрдөг атлаа амьдрал дээр дорвитой шийдэл хүрч чаддаггүй, тэр бүр нээлттэй ярьдаггүй сэдэв бол хүүхдийн хүчирхийлэл билээ. Бидний ойр дотны хэн нэгэн хүчирхийлэлд өртөөгүй л бол хайхардаггүй, дуу хоолойгоо зоригтой илэрхийлдэггүйгээс хүчирхийллийн үндэс болох бүдүүлэг үйлдлүүд зүсээ хувирган нийгэмд оршсоор л… Эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид биеийн аюулгүй байдлын болоод сэтгэл зүйн боловсролыг хүүхдүүддээ багаас нь олгож, …
-
9 September
Улсын гуравдугаар төв эмнэлэг иргэд үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийн ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөөнийхөө нээлтийг хийлээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг иргэд, үйлчлүүлэгчдийн тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэндийг дэмжигч байгууллага “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн дэмжлэг, дотоод нөөц бололцоогоор эмчлүүлэгчдийн ар гэрийнхэнд зориулсан 91,96м2 талбай бүхий 3, 4 дүгээр хүлээлгийн өрөөг шинээр засварлан тохижуулан ашиглалтанд оруулж байна. Уг өрөөнд ар гэрийнхэнд тусгайлан зориулсан эд зүйлсээ хадгалах, байршуулах шүүгээ, номын тавиур, буйдан сандал, ширээ, эмчлүүлэгчдийн …
-
9 September
Ebarimt-аар хүсэлтээ илгээсэн иргэдийн ногдол ашиг дансанд нь орж эхэллээ
Ebarimt-аар хүсэлтээ илгээсэн иргэдийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ . “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэлсэн. Үнэт цаасны компанид арилжааны банкны дансаа бүртгүүлсэн иргэд хамгийн түрүүнд ногдол ашгаа хүлээн аваад байгаа юм.Харин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг аваагүй иргэд хүсэлтээ ebarimt сайт болон аппликейшн ашиглан баталжуулалтаа хийх юм. Ингэснээр ногдол ашгийг иргэн таны …
-
9 September
Э.Анар:E-Mongolia цахим порталаар төрийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхэд Засгийн газар, Монголбанк хамтарна
Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд Монголбанк болон ХХМТГ хамран ажиллах талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай ярилцлаа. Төлбөрийн системийг хөгжүүлэх талаар Монголбанкнаас хэрэгжүүлж буй ажлын талаар товч танилцуулна уу. Монголбанкны үндсэн үйл ажиллагааны нэг чухал хэсэг бол үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүрэг юм. Тиймээс шинэ тутамд хөгжиж …
-
9 September
Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдаар ахлуулан байгуулахаар болов. Ойн хүрээнд жилийн турш улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтарсан арга хэмжээ зохиохоор төлөвлөжээ. Тухайлбал харилцааны түүхийн тухай ном хэвлүүлэх, харилцан айлчлал хийх, …
-
9 September
Засгийн газрын гишүүд төмөр зам, эрчим хүчний томоохон төслүүдийн хэрэгжилтийн явцтай танилцав
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 09 дүгээр сарын 3-4-ний өдөр Дорноговь, Өмнөговь аймагт ажиллан газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, Тээвэрчдийн үйлчилгээний цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан. Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан: Тавантолгойн нүүрсний ордын гадаргуугийн ерөнхий төлөвлөгөөг …
-
9 September
Нийслэлийн сонгуулийн хороонд намууд нэр дэвшигчдийн баримт бичгээ ирүүллээ
НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн баримт бичгээ ирүүллээ. Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх ёстой. Хуульд заасны дагуу МАН, АН, МАХН, …
-
9 September
Монголын Элчин сайд нарын клубээс гольфийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав
Монголын Элчин сайд нарын клубээс дөрөв дэх удаагаа Монголын гольфийн Холбоотой хамтран “Ambassador’s Golf Cup 2020” тэмцээнийг Mt. Bogd Golf & Country Club-ын гольфийн талбайд өнгөрсөн амралтын өдөр /2020.09.06/ амжилттай зохион байгуулав. Монгол Улсад суугаа гадаад орнуудын ЭСЯ-уудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх хамтын ажилгааны талаар, хамтын ажиллагаагаа санал солилцох, мөн цэвэр агаар, тав тухтай орчинд оюуны болон биеийн алжаалыг тайлах зорилгоор энэхүү гольфийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ …
-
9 September
Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 261 иргэн эх орондоо ирлээ
Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай үүргийн онгоц өчигдөр 22:14 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор АНУ, Австрали, Филиппин, Хонконг, Макаогоос 261 иргэн эх орондоо ирэх бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай-46, өндөр настан-37, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, жирэмсэн-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Корпорайт зочид буудал, Эрхэс, Наранбулаг амралтын газруудад тусгаарлалаа гэж УОК-ын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл