“Синдүра-Мед” эмнэлгийн дотрын их эмч Э.Амарбаясгалантай нойр булчирхайн өвчлөлийн талаар ярилцлаа. -Нойр булчирхай ямар үүрэгтэй эрхтэн гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Үүнээс хоёулаа яриагаа эхэлье? -Нэгэнт нойр булчирхайн өвчлөлийн талаар ярилцаж байгаа учраас эхнээс нь дэлгэрэнгүй тайлбарлаад явах нь мэргэжлийн хүний хувьд зүйн хэрэг болов уу. Нойр булчирхай нь хэвлийн хөндийн дээд хэсгийн ар хананд буюу ууц нурууны I, …
Yearly Archives: 2020
August, 2020
-
10 August
Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирнэ
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНЧУ-ын Прага хот руу хийх тусгай үүргийг онгоц өнөөдөр 11:35 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдэж буй тус нислэгээр БНЧУ болон зүүн Европын орнуудаас 250 гаруй иргэн эх орондоо ирнэ. Тусгай үүргийн онгоц 08 дугаар сарын 11-ний өглөө 05:30 цагт …
-
10 August
Алтанбулагийн хилээр иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна
УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагаа өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус татан авах ажиллагаа энэ сарын 07-10-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд явагдаж байгаа бөгөөд монголын 150 иргэн, Монгол Улсад байнга оршин суух, ажиллах эрхтэй ОХУ-ын 180, нийт 330 гаруй иргэнийг тус боомтоор хил нэвтрүүлнэ гэж тооцсон юм. Тэгвэл, 2020 оны …
-
10 August
Энэ жил Өмнөговь аймгаас 230 ээж “Эхийн алдар” одон хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны наймдугаар сарын 9-10-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав. Энэ жил Өмнөговь аймгаас “Эхийн алдар” одонг нийт 230 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 9, Хоёрдугаар зэргийн одонг 221 ээжид одон хүртээж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” …
-
10 August
Беларусын сонгууль: Сонгогчид Лукашенког эсэргүүцэн жагслаа
Беларусийн нийслэл Минск болон бусад хотуудад үймээн дэгдэж жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөн боллоо. Тус улсын төрийн телевизийн мэдээлж байгаагаар жагсагчидад сонгуулийн үр дүн таалагдахгүй байгаагийн улмаас ийнхүү үймээн дэгдээсэн байна. Өнгөрсөн ням гаригт болсон сонгуулиар Александр Лукашенког дахин сонгосон юм. Минск хотын цагдаа нар хотын төвд жагссан жагсагчдыг тараахдаа жижиг оврын тэсрэх бөмбөг ашигласан бөгөөд гэмтсэн иргэд байгаа тухай …
-
10 August
ХӨСҮТ: 621 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Наймдугаар сарын 9-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 621 хүнд шинжилгээ хийхэд бүх шинжилгээ СӨРӨГ гарсан. Үүнд: -Наймдугаар сарын 9-нд УБ-Франкфурт чиглэлийн онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээ -Дархан-Уул …
-
10 August
Д.Ганцогт: Ихэвчлэн гадаадын контенттой төстэй контентыг Монголдоо хийж эхэлсэн
Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог үйл явдлыг мэргэжлийн түвшинд хүргэдэг контент бий болж байгаа. Өсвөр насныханд зориулсан эерэг видео бичлэгээрээ олонд танигдаад буй “Mesmerism”-ийн үүсгэн байгуулагч Д.Ганцогттой ярилцлаа. -Та “Орк”, “Диваажинд хүрэх зам”, “Сүүлчийн монита”, “Анагаахын алдартнууд” зэрэг богино хэмжээний кино уран бүтээл хийж байсан. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? -Одоогоор хоёр том төсөл дээр ажиллаж …
-
10 August
Гэрэл зураг дээр илүү сайхан харагдуулах 15 хялбар зөвлөмж
Гэрэл зурагчин Бонни Родригес “Гэрэл зураг нь таныг илэрхийлэх илэрхийлэмж төдийгүй танаас фото имижний байхыг шаардаж байдаг” гэдгийг харуулахыг зорьдог. Бонни өөрийн инстаграм хуудсандаа гэрэл зураг даруулахдаа хэрхэн өөрийгөө мэдрэх, тохь тухтай, аятайхан харагдах тухай нийтэлдэг бөгөөд тэр аль хэдийн 621,000 гаруй дагагчтай болсон байна. Ингээд түүний нийтэлсэн гэрэл зураг дээр илүү сайхан харагдуулах 15 хялбар зөвлөмжийг хүргэж байна. #1 …
-
10 August
Р.Дагва: Хот бие дааж хөгжихийн тулд санхүүгийн эрх мэдэл хэрэгтэй
УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх тов гарсан. Үүнтэй холбоотойгоор хот эрх зүйн шинэчлэлээ хийх, дагалдах хуулиуддаа санал оруулах чиглэлээр НИТХ, НЗДТГ, ЗАА-ны төлөөллийг оролцуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагваар ахлуулсан …
-
10 August
Хүүхдийн 100, Бөхийн өргөө, XIII хороолол зэрэг 36 байршилд өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зуны засварын ажлууд үргэлжилж байна. Засварын ажлын үеэр 2020 оны наймдугаар сарын 10-17-ны хооронд доорх газруудын халуун усыг хязгаарлахаар болсон тухай УБДС ТӨХК-аас мэдээллээ. VIII/10 – VIII/17 /7 хоног/ 11е магистраль. АСА цирк,Хүүхдийн 100 орчим,Сарны титэм худалдааны төв,ШУТСО,Япон элчин,Амарбаясгалант зочид буудал,Яаралтай тусламж 103 1вгд магистраль. 220 мянгат,Төв шуудан,Хангарьд ордон,Засгийн газрын ордон,Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг 2абв магистраль. Гадаад харилцааны …
-
10 August
Маскаа зүүцгээе!
Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд КОВИД-19 халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган маскаа зүүхийг нийслэлийн Онцгой байдлын газраас уриалж байна.
-
10 August
Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян эхэллээ
Улаанбаатар хот болон хот орчмын бүсүүдийн газарзүйн байрлал, байгаль түүх соёлын өвд тулгуурласан аялал жуулчлалын бүс нутгийг сурталчлан таниулж, нийгэм эдийн засгийн үр өгөөж бүхий тогтвортой дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагатай байгальд ээлтэй, эрсдэлгүй аялах боловсролыг дээшлүүлэх, техник, технологи, шинжлэх ухааны дэвшлийг шингээсэн, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг …
-
10 August
“Мэдээллийн технологийн боловсрол болон аутсорсингийн төв” төслийн ажлыг эрчимжүүлнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй уулзлаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжих “Мэдээллийн технологийн боловсрол болон аутсорсингийн төв” төслийн ажлыг эрчимжүүлж, барилгын ажлыг эхлүүлэх, холбогдох санхүүжилтыг шийдвэрлэхэд талууд анхаарч ажиллахаар санал солилцов. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Наренда Модигийн Монгол Улсад 2015 онд …
-
10 August
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах тал дээр анхаарч ажиллана
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, дэд сайд С.Зулпхар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажиллалаа. Манай улсад 2019 оны байдлаар 107 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 34.8 мянга нь нийслэл Улаанбаатарт амьдардаг. Тэдний хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, халамж үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын хамрагдалт, орчин нөхцөл цаашлаад нийгэмд эзлэх байр суурь зэрэг олон асуудал бий. Улсын хэмжээнд хөдөлмөрийн байгууллагад …
-
10 August
Технологи-Инновацийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзлаа. Уулзалтын эхэнд сайд боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны үр өгөөж жилээс жилд нэмэгдэж буйд талархал илэрхийллээ. Номхон Далайн командлал хоорондын байгуулсан хүмүүнлэгийн тусламжийн харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд баригдан хүлээлгэн өгсөн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил, Ирээдүйн манлайлагчдын хөтөлбөр /FLEX/, Монгол …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл