Yearly Archives: 2020

August, 2020

  • 7 August

    Баянхошууны “Жанцан”-ын уулзварт авто замын хөдөлгөөн хааж, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

    “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Баянхошууны зам” Жанцангийн уулзварыг хааж, авто зам дагуу дулааны шугамын ажил хийгдэж байгаатай холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тухайн авто замыг хаана. Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Нийтийн …

  • 7 August

    Андрей Михнев: Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны бодлогыг ЗГ дэмжвэл санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг 2022 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасанд талархал илэрхийлэв. Ийнхүү сунгаснаар төслийн зорилгыг бүрэн хангах, шинээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг сурагчдын сурлагын амжилтыг ахиулах, багш нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулахад чиглүүлэх ач холбогдолтойг онцлон …

  • 7 August

    Зөвшөөрөлгүйгээр самар түүж бэлтгэсэн иргэнийг 490 мянган төгрөгөөр торгов

    Хууль бусаар самар түүж хот руу нэвтрүүлэх гэж байсан зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу хийж буй хяналт шалгалтаар иргэн Т.Э нь Ойн тухай хууль зөрчин хуш модны самар зөвшөөрөлгүй түүж бэлтгэн, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэхийг завдсан зөрчил бүргтэгдсэн байна. Тухайн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 490,000 төгрөгийн торгууль, нөхөн …

  • 7 August

    Д.Дэлгэрсайхан: Ажлын гүйцэтгэлд хурд шаардаж ажиллах болно

    Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан өнөөдөр /2020.08.07/ орон нутаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, албан хаагчидтай цахимаар холбогдож хурал хийлээ. Үүрэгт ажлаа хүлээн авсан өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын газар, хэлтсийн дарга, албан хаагчидтай уулзаж, үүрэг, чиглэл өгсөн бол энэ удаад 21 аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэстэй ийнхүү цахимаар хуралдсан юм. Хурлын эхэнд улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг боловсронгуй болгоход цахим технологийн шийдлийг ашиглах, …

  • 7 August

    2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөснөөс 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд 2019 оны …

  • 7 August

    Иргэд зөвхөн цахим картаар л нийтийн тээврээр зорчих боломжтой

    Нийслэлийн нийтийн тээврийн 98 чиглэлд нийслэлийн өмчийн хоёр /Зорчигч тээвэр нэгтгэл-1,2,3  болон цахилгаан тээвэр ОНӨААТҮГ/, хувийн 17 аж ахуйн нэгж байгууллагын том оврын 975 автобус, троллейбусаар өдөрт дунджаар 500-600 мянган зорчигчдод үйлчилж байна. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр зорчих карт цэнэглэх 849 цэг ажиллаж байгаа ба нийт 1 сая 266 мянган энгийн буюу том хүний карт, 397.181 хүүхдийн картын борлуулалт хийжээ. Нийтийн тээвэр үйлчилгээний чанар, стандарт, зорчигчийн …

  • 7 August

    Ж.Батбаясгалан: Агаарын бохирдолтой тэмцэхгүй байгаа дүүргүүдийн Засаг дарга нарт хариуцлага тооцно

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020 оны 6, 7 дугаар сард орсон аадар борооноос үүссэн хохирлын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра танилцууллаа. Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудад нийт 13574 м2 нүхэн эвдрэл, 870 м3 борооны усанд угаагдсан далан болон хөвөө эвдрээд байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, үерийн далан дээрх явган хүний гүүрийн …

  • 7 August

    Энгийн паспорттой иргэдийг визний шаардлагаас харилцан чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг энэ сарын 06-нд Бүгд Найрамдах Перу Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гуидо Октавио Торо Корнехотой уулзав. Элчин сайд нар энгийн паспорт бүхий иргэдийг визний шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын үед албажуулах, олон талт хамтын ажиллагааны …

  • 7 August

    Зургаан төрлийн фитнесс дасгалыг та гэртээ хийж болно

    Таны эрүүл мэнддээ зориулж чадах хамгийн энгийн хөрөнгө оруулалт бол байнгын дасгал хөдөлгөөн юм. Та дасгал хөдөлгөөнийг хаана ч хийж болно. Дасгал хийх боломжтой маш олон арга зам бидэнд бий. Жишээлбэл та фитнесст гишүүнчлэлийн карт нээлгэн байнгын бэлтгэл хийж болно. Гэхдээ энэ нь өндөр өртөгтэй байдаг. Bright Side сэтгүүл мөнгө зарцуулахгүйгээр гэртээ, ажил дээрээ, хаана ч чийрэгжих боломжтой зургаан төрлийн дасгалын …

  • 7 August

    Майкрософт компани Tik Tok-ийг худалдан авах хэлэлцээгээ зогсоолоо

    Америкийн Майкрософт компани TikTok аппликейшнийг эзэмшдэг Хятадын ByteDance компанитай хийж байсан хэлэлцээгээ зогсоосон байна. Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэл гаргасны дараа Хятадын компанийн АНУ дахь салбарын хувьцааны тодорхой хэсгийг худалдан авах хэлэлцээ зогссон тухай Wall Street Journal сонин мэдээлжээ. Үүнээс өмнөхөн “Нью-Йорк таймс” сонинд бичсэнээр бол, Майкрософт компани Тик Ток-ийг бүхэлд нь худалдан авахаар хэлэлцээ хийж байсан энэ үед Д.Трамп АНУ-д Тик …

  • 7 August

    Хэбэй мужийн Жанчхүү хотын онгоцны буудлын өргөтгөл дууслаа

    2022 онд БНХАУ-д өвлийн олимп болно. Олимпын бэлтгэлийн нэг чухал хэсэг, Жанчхүүгийн онгоцны буудлын өргөтгөлийн ажил дуусч, энэ сарын 4-нд ашиглалтад орсон байна. Жанчхүүгийн онгоцны буудлын өргөтгөлийн барилга байгууламж нь 28,000 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан бөгөөд шинэ терминал, нислэгийн хөдөлгөөнийг хянах барилга, яаралтай аврах төв зэрэг 11 байгууламж шинээр баригджээ. Онгоцны шинэ зогсоол, гүйлтийн зам, шугам зэргийг багтаасан ерөнхий …

  • 7 August

    Бейрутын иргэд Засгийн газрынхаа эсрэг жагслаа

    Мягмар гаригт болсон дэлбэрэлтээс үүдэн Бейрут хотод иргэдийн жагсаал боллоо. Жагсагчид дэлбэрэлтийг засгийн газрын хайхрамжгүй үйл ажиллагаанаас боллоо гэж үзэж байгаа юм. Жагсаал хотын парламентын ордны ойролцоо болсон бөгөөд цагдаа нар жагсагчдыг тараахаар нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Энэхүү дэлбэрэлт нь нийслэлийн бүх дүүрэгт тодорхой хэмжээний хохирол үүсгэж, байшин барилга сүйтгэж, олон хүний бизнес хог хаягдал мэт болж, 137 хүн амиа …

  • 7 August

    ХӨСҮТ: 261 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 261 хүний шинжилгээг хийлээ. Бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал, -Шинэ-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 165, -Ажиглах …

  • 7 August

    Өнөөдөр Япон улсаас 257 иргэн эх орондоо ирнэ

    Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болж, нислэгийн хуваарийг УОК-ын Шуурхай штабаас гаргасан. Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана. Тус онгоцоор 257 иргэн Япон улсаас эх орондоо ирэх юм. Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан …

  • 7 August

    Ж.Гантулга: Нэгдүгээр ангид шинээр элсэгчдээс 10 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийв. Тэрбээр “Боловсрол шинжлэх, ухааны яамнаас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу олон улсын туршлага, өөрийн орны онцлогт нөхцөл байдлыг харгалзан бүх шатны танхимын сургалтыг нэг ангид хичээллэх суралцагчийн тоог 20-оос хэтрэхгүй байхаар тооцож эхлүүлэхээр боллоо. Энэ жил нэгдүгээр …