Yearly Archives: 2020

August, 2020

  • 7 August

    Турк улстай дээд боловсролын салбарт хамтран ажиллана

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалтай уулзлаа. Элчин сайдын зүгээс Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон явдалд баяр хүргээд хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдгээ илэрхийллээ. Монгол Улсын дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Туркийн холбогдох байгууллагын саналыг яам дэмжиж байгааг илэрхийлэн …

  • 7 August

    Кембрижийн олон улсын хөтөлбөртэй сургуулийн тоог нэмэгдүүлнэ

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малонтой уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын хүрээнд Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамнаас жил бүр олгодог Чевнингийн тэтгэлэгт Монгол Улсаас 2020 онд 7 оюутан хамрагдана. Санхүүгийн нөхцөлөөс хамаарч оюутны тоог нэмэгдүүлэх талаар талууд …

  • 7 August

    Шри Ланк Улсын сонгуульд ах дүү Ражапаксагийн нам үнэмлэхүй ялалт байгууллаа

    Шри Ланк Улсын парламентын сонгуульд Ерөнхийлөгч Готабаяа Ражапаксагийн ах дүүсийн нам 225 суудлын 145-ыг авч үнэмлэхүй олонхын ялалт байгуулсан тухай мэдэгдлээ. Түүний дүү Махинда Ражапакса Ерөнхий сайдаар томилогдох төлөвтэй байгаа бөгөөд тэдний Ардын фронт нам нь үндсэн хуулийг өөрчлөх хэмжээнд буюу нийт суудлын гуравны хоёрыг авчээ. Үндсэн хуулийн өөрчлөлт нь тус намын мөрийн хөтөлбөр байсан юм. Ражапакса гэр бүл нь …

  • 7 August

    Өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангахыг Шадар сайд үүрэг болголоо

    Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулан Улсын онцгой комиссын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллалаа. Энэ үеэр говийн бүсийн аймгуудын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд уулзалт хийж, зарим үүрэг даалгавар өгсөн юм. Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээллээр Монгол орны бэлчээрийн усан хангамжид хийсэн судалгааны тайлангаас үзэхэд усаар хангагдаагүй 58 сая га /52 хувь/ бэлчээр байна. Дундговь, Дорноговь, …

  • 7 August

    Ж.Батбаясгалан: “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл” нь агаарын бохирдлыг бууруулах ажилд чухал нөлөө үзүүлсэн

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банк хамтран өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүд болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа төслүүдийн талаар санал солилцов. Уулзалтын эхэнд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев “Хүлээн авч уулзаж байгаад …

  • 7 August

    НҮБ-ын шилжилт хөдөлгөөний мэргэшсэн байгууллага Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр НҮБ-ын шилжилт хөдөлгөөний мэргэшсэн байгууллага Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын төлөөллүүдтэй уулзлаа. Монгол дахь салбар нь дотоодын шилжилт хөдөлгөөний талаар бодит цаг үеийн, олон талт мэдээлэл бий болгох ажлуудыг хийсээр ирсэн. Энэ дагуу “Ковид-19” халдварт өвчин гарсантай холбоотойгоор эрсдэлийн бэлэн байдлыг цаг ямагт хангаж, цар тахал тархсан үед авах арга хэмжээг оновчтой …

  • 7 August

    Дарь-Эхийн зам засварт хөрс солих нөхцөл байдал үүссэн тул зорчих хэсгийг нээх хугацааг хойшлууллаа

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны эхний ээлжийн 3.3 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын явцыг шалгалаа. Зам засварын ажлыг энэ сарын 10-ны өдөр гүйцэтгэж дуусах ёстой байсан. Гэвч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүссэн тул тодорхой хугацаагаар хойшлогдож, …

  • 7 August

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул  үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна 2020 оны 08 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн …

  • 7 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 7. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 19. Сугар гараг. Могойг хүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн наран 5 цаг 37 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 6 August

    Веган хоолтон хүмүүс бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг

    Ихэнхи хүмүүс туранхай, дэгжин, гайхалтай харагдахын тулд төрөл бүрийн хоолны дэглэм баримталдаг. Тэгвэл хоол судлаачид саяхан таныг гайхшруулах нэгэн судалгааг хийжээ. Судалгаагаар цагаан хоолтнууд хамгийн сайн хайрлагчид бөгөөд мах иддэг хүмүүсээс илүү их секс хийдэг болохыг тогтоожээ. Их Британид төвтэй Hucknall Dispatch судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар “цагаан хоолтон биш хүмүүс цагаан хоолтон хүмүүстэй харьцуулбал орондоо хувиа хичээдэг, бэлгийн амьдралдаа аз …

  • 6 August

    Япон Улс Хирошимагийн дэлбэрэлтийн 75 жилийг цар тахлын сүүдэрт тэмдэглэв

    1945 онд Японы Хирошимад атомын бөмбөг дэлбэлсэн аймшигт үйл явдлын 75 жилийн ой өнөөдөр бөгөөд энэ өдрийг тохиолдуулан Хирошима хотод тус өдрийг дурсан санах дурсгалын арга хэмжээг зохион байгуулжээ. Жил бүрийн энэ өдөр Хирошимад дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж хүндэтгэлийн арга хэмжээнд оролцдог байсан бол энэ жил Ковид 19-өөс болж тус хотын цөөн хэдэн хүн уг арга хэмжээг зохион …

  • 6 August

    Засгийн газрын гишүүд хотын удирдлагуудтай уулзаж, салбар хоорондын уялдааг сайжруулах талаар хэлэлцлээ

    Засгийн газрын гишүүд өнөөдөр нийслэлд ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг сайжруулах чиглэлээр уулзаж, санал солилцлоо.  Уулзалтад УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн П.Анужин, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд …

  • 6 August

    Их Британын эдийн засаг таамаглаж байсанаас бага хувиар уналаа

    Их Британийн эдийн засаг таамаглаж байсанаас бага хувиар уналтанд орсон боловч коронавирусын тахлын дараах сэргэлт удаашралтай байх болно гэж Английн Банк мэдээлэв. 2020 онд эдийн засгийг 9.5 хувиар буурна гэж үзэж байна. Энэ уналт нь сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн том уналт гэж тэмдэглэгдэж байна. Гэхдээ хэдэн сарын өмнө уналтыг тооцохдоо 14% гэж байсан юм. Сэргээх явц удаашралтай байх …

  • 6 August

    БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хурандаа Д. Ганхуяг томилогдлоо

    Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг томилогдон үүрэгт ажилдаа орлоо. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төсөл, хөтөлбөр хариуцсан дэд дарга Б.Энх-Амгалан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Д.Ганхуягт тамгыг нь гардуулан өглөө. Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хурандаа …

  • 6 August

    Д.Сарангэрэл : Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ажилладаг албан хаагч бүр эх оронч сэтгэлтэй, мэдлэг чадвартай байх нь хамгаас чухал

    Монгол улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалтын 34 газар байдаг. Тэдгээрийн удирдлагуудыг өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзалт хийлээ. Тус уулзалтаар байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, мөн одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журамд өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн Засгийн газрын түвшинд анхаарах шаардлагатай салбарын 10 гол зорилтыг дарга нарт танилцуулж санал сэтгэгдэл …