Yearly Archives: 2020

July, 2020

  • 11 July

    Үндэсний их баяр наадмын өнөөөдрийн хөтөлбөр

    Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн /2020.07.11/ хөтөлбөрийг та бүхэнд толилуулж байна. ХҮЙ 7 ХУТАГ-Т 07:00-11:00 цагт: Азарганы уралдаан 12:00-15:00 цагт: Их насны морьдын уралдаан 16:00-19:00 цагт: Эрлийз дээд насны морьд БАЯР НААДМЫН ТӨВ ТАЛБАЙ 11:00 цагт: Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын …

  • 11 July

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Наадамчид, иргэдийн анхааралд:Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар усархаг бороо, 12, 13-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад …

  • 11 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 11. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 21. Санчир гараг. Могойг хүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 11 July

    БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ АХЛАХ ШИНЖЭЭЧ Ү.БАДАМСҮРЭН ЗАСГИЙН ГАЗРЫН “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-ӨӨР ШАГНУУЛЛАА

    Ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар салбарын албан хаагчдыг жил бүр Монгол Улсын Засгийн газраас шалгаруулж Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”, цомоор шагнадаг уламжлалтай. Төрийн албанд тасралтгүй 27 жил ажиллаж байгаа Барилга, хот байгуулалтын яамны Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Ү.Бадамсүрэн ийнхүү өнөөдөр /2020.07.10/ “Хүндэт өргөмжлөл”-өө Монгол Улсын Ерөнхий сайдаас гардаж авав. Шагналаа гардсаны дараа яамны хамт олон хүлээн …

  • 10 July

    Өмнөговь аймаг “Стандарттай Өмнөговь” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын менежементийн тогтолцооны MNS ISO-9001-2016 стандартыг амжилттай нэвтрүүллээ. Гэрчилгээг Засгийн газрын хэрэг эрхлэх газар 2020 оны 07 сарын 06-ны өдөр Төрийн ордонд гардуулж өгсөн байна. Чанарын менежементийг тогтолцоог нэвтрүүлэхэд Монголын менежментүүдийн зөвлөхийн холбоо зөвлөх үйлчилгээгээр, Олон улсын стандартын академи сургалтын чиглэлээр хамтран оролцож, Монсертф ХХК баталгаажуулалтын анхдагч аудит хийжээ. Нутгийн захиргааны байгууллага ийнхүү тогтолцооны …

  • 10 July

    56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ

    Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штаб нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах чиглэлээр аймаг, нийслэл, дүүрэгт байгуулагдсан шуурхай штабуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах юм. Нийслэлийн хэмжээний зарлан мэдээллийн 56 дуут цамхгаар 3 цаг тутамд иргэдэд цаг агаарын мэдээ, …

  • 10 July

    Налайх дүүргийн 4.4 км авто замын эхний ээлжийн 3.5 км замын зорчих хэсгийг нээлээ

    Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд эхний ээлжийн 3.5 км авто замын нээлт өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нарын холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо. Энэхүү замын …

  • 10 July

    Хязаалан, шүдлэнгийн уралдааныг хойшлуулж, 13-нд товлолоо

    Үндэсний их баяр наадам зохион байгуулахаар найман салбар хороо бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр хязаалан,шүдлэн, эрлийз дунд насны морьдын уралдаан болох байсан ч усархаг борооны улмаас уралдааныг хойшлууллаа. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын үүднээс Шадар сайд өнөөдрийн гурван насны уралдааныг хойшлуулах шийдвэрийг гаргалаа. Тиймээс хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны уралдааныг долдугаар сарын 13-ныг …

  • 10 July

    Теле хичээлийг зохион байгуулсан багийн гишүүн, багш А.Энхтогтохыг Засгийн газрын“Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа

    Тулгар төр байгуулагдсаны 2229 жил, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан салбар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа. Боловсролын салбарын шилдэг ажилтан Амгалангийн Энхтогтоход “Хүндэт өргөмжлөл”-ийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн баяр хүргэв. А.Энхтогтох …

  • 10 July

    Япон, Шведийн парламентын тэргүүн нар Г.Занданшатарт баяр хүргэлээ

    Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан  Гомбожавын Занданшатарт Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори, Зөвлөхүүдийн танхимын дарга, хатагтай Санто Акико, Шведийн парламент Риксдагийн дарга Андреас Норлен нар баяр хүргэж, мэндчилгээ ирүүлэв. Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори ирүүлсэн баярын мэндчилгээндээ ”Эрхэмсэг ноён Таныг Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой холбогдуулан Төлөөлөгчдийн танхимыг төлөөлөн чин …

  • 10 July

    Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл авна

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй коронавирусын халдварт цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлж Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү зээл нь 0.85 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөгдөх хугацаа 3 жил, 16 жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй юм. Коронавируст цар тахлын үед …

  • 10 July

    Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжинг томилов

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б. Мөнхжинг Гадаад харилцааны дэд сайдаар томиллоо. Б.Мөнхжин нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн. Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй. 2008-2009 онд Гадаад харилцааны яамны …

  • 10 July

    Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр нэр бүхий хүмүүсийг шагнав

    Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвх зүтгэл үр, бүтээлтэй ажиллан мэдлэг чадвар, авъяас билэг, хүч хөдөлмөрөө төр, ард түмэндээ зориулж эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж байгаа дараах албан хаагчдыг Монгол Улсын Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнав. Шадар сайд асан Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЗГХЭГ-ын Захиргаа зохион байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Ганцэцэг, БОАЖЯ-ны харьяа …

  • 10 July

    Шадар сайд Я.Содбаатар Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

    Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.  Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаатай олон улсын байгууллагууд болон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан нэгдсэн мэдээллийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Шадар сайдад …

  • 10 July

    УИХ-ын дарга Г. Занданшатар УИХ-аас удирдлага нь томилогдддог байгууллагын дарга нарт үүрэг даалгавар өглөө

    Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нарыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг нар оролцож, УИХ-ын даргаар …