Yearly Archives: 2020

July, 2020

  • 12 July

    Фото: Долоон начин, Гурван харцага, Нэг заан цолтон шинээр төрөв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цол, зургаа давж “Улсын харцага” цол, долоо давж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо. Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир уншиж сонордуулсны дараа Монгол Улсын …

  • 12 July

    Б.Баатар: Монгол наадмын өргөн утга агуулгыг дэлхий нийтэд сурталчлан харуулахыг зорьсон

    Үндэсний их баяр цэнгэл наадмын тоглолтыг “Херо энтертаймент”-ын найруулагч Б.Баатар найруулсан. Тэрбээр наадмын нээлтийн тоглолтоор чухам ямар өгүүлэмж, агуулгыг харуулсан талаараа ийнхүү ярилаа. Найруулагч Б.Баатар:Бид Нагалхаан уулын хормойд төрийн наадмаа хийж байна. Энэ уулын өвөрт Өндөр гэгээн Занабазарын хойд дүр төрсөн түүхтэй. Би наадмын нээлтийн тоглолтоор монголчууд олон мянган жилийн туршид бий болгосон агуу их соёл, түүхийн багахан хэсгийг харуулах гэж хичээлээ.Монголчуудын олон ястны соёл, …

  • 12 July

    Япон дахь АНУ-ын цэргийн хоёр баазад коронавирусийн халдвар тарсан тул хөл хорио тогтоожээ

    Хэдхэн өдрийн дотор 61 цэрэг коронавирусийн халдвар авсны дараа Японы Окинава арал дахь АНУ-ын цэргийн хоёр баазад хөл хорио тогтоожээ. Дээрх тохиолдлууд энэ долоо хоногийн Мягмар гарагаас Бямба гарагийн хооронд илэрсэн тухай зэвсэгт хүчний командлал өчигдөр мэдээлсэн байна. Окинава мужийн захирагч Дэнни Тамаки “Гэнэтийн мэдэгдэл Окинавачуудыг цочроолоо. АНУ-ын зэвсэгт хүчин вирусийн халдварыг зогсоох арга хэмжээ авч чадаж байгаа гэдэгт бид …

  • 12 July

    Д.Нямхүү: Энэ сарын 6-нд Алтанбулаг боомтоор орж ирэн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнд коронавирус илэрсэн

    Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө.  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 11-ний өдөр 377 хүний сорьцод шинжилгээ хийхэд 374 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин долдугаар сарын 6-нд Алтанбулаг боомтоор орж ирэн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнд коронавирус илэрсэн. Вирус долоо хоногийн дараа хоёр дахь давтан шинжилгээгээр илэрлээ. 22, 21, 22 настай нэг эмэгтэй, хоёр эрэгтэйг ХӨСҮТ-д …

  • 12 July

    Хүчит бөхийн гурвын даваа үргэлжилж байна

    Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн гурвын даваа эхэллээ. Энэ даваанд бөхчүүд дараах байдлаар ам аваад байна. Монгол Улсын дархан аварга – Г.Өсөхбаяр аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ Улсын аварга Н.Батсуурь – аймгийн харцага П.Жавхлантөгс    Улсын аварга Ч.Санжаадамба – аймгийн арслан Т.Занданбат Улсын аварга Г.Эрхэмбаяр – улсын харцага …

  • 12 July

    Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

    Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн /2020.07.12/ хөтөлбөрийг та бүхэнд толилуулж байна. БАЯР НААДМЫН ТӨВ ТАЛБАЙ 08:00 – 13:00 цагт: Шагайн харвааны шигшээ 8 багийн тоглолт 09:00 – 12:00 цагт: Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг 09:00 – 11: 00 цагт: Хүчит бөхийн барилдааны гурвын даваа 11:20 – 12: 40 цагт: Хүчит бөхийн …

  • 12 July

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Наадамчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, зүүн аймгуудын …

  • 12 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 12. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 22. Адъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. …

  • 11 July

    Видео: Наадмын сүлд дуу “Миний Монголын наадам”

    Тулгар төр байгуулагдсаны 2225 жил, Их Монгол Улсын 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндэсний их баяр наадамд зориулан бүтээсэн “Миний Монголын наадам” наадмын сүлд дууг энэ удаагийн видео мэдээ булангаараа хүргэж байна. Рок поп, сонгодог урлаг, нийтийн дуучдын хамтран дуулсан энэхүү дууны клипэнд  УДЭТ, ҮДБЭЧ, ХЦДБЧ, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид болон уяачид, мэргэн харваачид, бөхчүүд оролцон тоглосон …

  • 11 July

    Гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө, маргаашдаа төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 12, 13-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.  -Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, …

  • 11 July

    ВИДЕО: The HU хамтлаг Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцлоо

    Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр боллоо. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор”,  зургаан насны морин уралдааныг “Хүй долоо худаг”-т зохион байгуулж, хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлж байна.  Үндэсний Их баяр наадмыг …

  • 11 July

    Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга улсын наадамд түрүүллээ

    Цагдаагийн алба хаагчид Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярт зориулсан АЗАРГА насны морьдын уралдааны хамгаалалтыг амжилттай зохион байгууллаа. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 104 хурдан азарга шандсаа сорьсноос: Түрүү магнайд:Төв …

  • 11 July

    Үндэсний их баяр наадмын нээлт боллоо

    Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр Үндэсний их баяр наадам албан ёсоор нээсэн юм.   Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор”,  зургаан насны морин уралдааныг “Хүй долоо …

  • 11 July

    НИТХ-ын дарга Р.Дагва баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын өнө эртний түүх, өв уламжлалын дархлаа, язгуур эрх ашгийн илэрхийлэл болсон Монгол наадам эхэлж байна. Эрхэм хүндэт нийслэлчүүддээ Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг дэвшүүлье. Дэлхий нийтийг цочроож буй цар тахлыг дотооддоо алдаагүй цөөн улсын нэг нь Монгол эх орон минь боллоо. Нийслэлчүүд та бид …

  • 11 July

    Х.Баттулга:Монгол төрийн их баяр цэнгэл наадамдаа эрэмгий хүчит бөхчүүдийн маань бяр мэх нь даацтай байх болтугай

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Хөх манхан тэнгэр, хөрст эх нутгаа эзэгнэнхэн заяасан миний эх орны ард иргэд ээ! Он цагийн эрх, …