Yearly Archives: 2020

July, 2020

  • 16 July

    Д.Нямхүү: Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 428 хүнээс гурвыг нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Долдугаар сарын 15-ны өдөр гурван лабораторид нийт 184 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч  дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Нэг нь тавдугаар сарын 29-нд ОХУ-аас ирж, онош нь батлагдсан 20 настай оюутан эмэгтэй. Нөгөө нь 30 настай эмэгтэй бөгөөд Нур-Султан-Улаанбаатарын …

  • 16 July

    Дуучин Г.Эрдэнэчимэг “Хүрээ хүүхнүүд” дууг шинэчилнэ дуулжээ

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан,  дуучин Г. Эрдэнэчимэг  2020 оны хоёр дахь шинэ уран бүтээл болох  “Хүрээ хүүхнүүд” дууны клипээ энэ сарын 7-ны өдөр өөрийн youtube сувгаар цацаж сонсогчдын хүртээл болгожээ. Уг дууны шүлгийг Ардын уран зохиолч  Ш.Дулмаа бичиж, аялгууг нь урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, продюсер Б.Долгион туурвисан байдаг. Харин тус дууны шинэчилсэн хөгжмийн найруулгыг “Oceangrey production” бүтээжээ. Ташрамд дурдахад тус дууг өмнө  “Уруулын будаг” хамтлаг  дуулсан бол сүүлд “Замбуу тив” …

  • 16 July

    COVID-19:Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт өгөх зөвлөмж

    Эрүүл мэндийн яамнаас гаргасан худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт өгөх зөвлөмжийг хүргэж байна. • Ажилчдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх• Ажлын малгай, хувцас, гутал, улавч өмсөх• Маск, тусгай амны хаалт зүүх• Хүнтэй 1.5-2 метрийн зайнаас харьцах• Хүнс, хоол үйлдвэрлэх, худалдах зэрэг шат дамжлага бүрт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулж хэрэглэх• Нэг удаагийн бээлий хэрэглэж тайлах бүрт гараа заавал савандаж угаах• Хоол бэлтгэх …

  • 16 July

    Цагдаагийн дэслэгч Х.Баднаажононд иргэдээс талархал ирүүлжээ

    Улсын их баяр наадмын дааганы уралдаанд 7-д хурдалж явсан морины хүүхэд унахад Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Х.Баднаажонон уралдаанч хүүхдийг яаралтай тосч аван эмнэлгийн ажилтнуудад хүргэж өгсөн байна. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, хэв журмыг сахиулахад үүргээ нэр төртэй биелүүлсэн гаргасан цагдаагийн дэслэгч Х.Баднаажононд иргэдээс талархал ирүүлжээ.

  • 16 July

    БЗД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35-р анги биеийн тамирын талбайтай боллоо

    НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан  тусгай хэрэглэл бүхий биеийн тамирын талбайтай боллоо. Энэхүү талбай нь гараар дамжих саад, хонгилыг гатлах саад, саадтай байгууламж, давах саад зэргээр тоноглогдсон юм. Ингэснээр алба хаагчид биеийн тамирын талбайдаа бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэх хийх боломжтой болж байна гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн …

  • 16 July

    Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

    Энэ сарын 11-15-ний өдрүүдэд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 13 улсын /ахлах/ байцаагч нар “Хархорин”, “Хороолол”, “Барс 1” худалдааны төв болон 3, 14, 15, 17, 18, 20 дугаар хороодод байрлах нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй ил задгай хүнсний худалдаа эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа. Хяналт шалгалтаар 14, 15 дугаар хороодод байрлах Итали зайрмаг ХХК, Ичиго зайрмагны түц 2, Сүүн зайрмаг 2, …

  • 16 July

    Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр  өнөөдөр буюу 16-нд  төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг,  говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Баяр наадмын амралтын өдрүүд дуусч байгаа ч амралт зугаалгын улирал үргэлжилж хөдөө …

  • 16 July

    Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хэсгийн мөрдөгч, цагдаа нар дөрвөн хүүхдийн амь насыг аварчээ

    Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аварга тосон рашаан сувиллын газар энэ жил нуураа цэвэрлэх зорилгоор үйл ажиллагаагаа түр зогсоож амарсантай холбоотойгоор иргэд аялагчид Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Гүрмийн нуурыг зорих болсон аж. Тэгвэл долдугаар сарын 14-ний өдрийн өглөөний 09 цаг 30 минутад иргэнээс “манай 4 хүүхэд нууранд живлээ, туслаарай” гэх дуудлага мэдээллийг тус сумын цагдаагийн хэсэгт өгчээ. Эрдэнэт …

  • 16 July

    Б.Мандахгэрэл:Баяр, наадмын өдрүүдэд үер, усны ослоос 146 иргэний амь насыг авран хамгааллаа

    Онцгой байдлын ерөнхий газраас Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран баяр, наадмын амралтын өдрүүдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Зам, тээврийн хөгжлийн яамны Зам засвар, ашиглалтын хэлтсийн дарга Ч.Сугармаа нар хийсэн юм. Мэдээллийн эхэнд хурандаа Б.Мандахгэрэл баяр наадмын амралтын өдрүүдээр үер, усны ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. …

  • 16 July

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 167 иргэн эх орондоо ирлээ

     Сөүл-Улаанбаатар чиглэлийн  хоёрдахь тусгай үүргийн транзит онгоц өчигдөр 20:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.   Тус нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 167 иргэн эх орондоо ирж байна.  Үүнд, бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58 иргэн байгаа юм. …

  • 16 July

    Архангай аймгаас Завхан орох хөдөлгөөнийг нээжээ

    Архангай аймгаас Завхан аймаг явах замд шатахуун тээвэрлэж явсан том оврын автомашин осолдож, шатсан ноцтой осол өчигдөр гарсан.  Уг ослын улмаас Цагаан давааны замыг түр хугацаагаар хаагаад байсныг өчигдөр оройноос нээн, тээврийн хэрэгслүүдийг хэсэг хэсгээр нэвтрүүлж эхэлсэн талаар Архангай аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.

  • 16 July

    Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр  өнөөдөр буюу долоодугаар сарын 16-нд  төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг,  говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Баяр наадмын амралтын өдрүүд дуусч байгаа ч амралт зугаалгын улирал …

  • 16 July

    Ээлжит бус чуулганаар 2020 оны төсөв тодотгоно

    УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент анхдугаар чуулганаа зохион байгуулж, гишүүд тангаргаа өргөж, Засгийн газраа бүрдүүлснээр өндөрлөсөн. Шинэ парламент ирэх наймдугаар сард ээлжит бус чуулган зарлаж, 2020 оны төсөвт тодотгол хийхээр төлөвлөж байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өмнөх жилүүдэд 2020 оны төсөвт тодотгол хийхгүй гэж байсан ч дэлхий нийтээр цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого тасарч, гүйцэтгэл хангалтгүй байгаа учраас шинэ …

  • 16 July

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: 16-17-нд нутгийн төв хэсгээр, 18-19-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр …

  • 16 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 26. Бархасвадь гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй цагаан бич өдөр. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд …