Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Я.Содбаатар өнөөдөр Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал гардуулж, чимэг олголоо. Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Улсын аварга цол хүртсэн Пүрэвийн Бүрэнтөгс, үзүүрлэсэн Намсрайжавын Батсуурь, их шөвөгт үлдэж Улсын …
Yearly Archives: 2020
July, 2020
-
17 July
А.Ариунбилэг: Алба хаагч 84 нэр төрлийн дүрэмт болон тусгай зориулалтын хувцас хэрэглэл өмсч хэрэглэдэг
Энэ удаагийн дугаарын “Онцлох зочин”-оор ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн дарга, хошууч А.Ариунбилэгийг урьлаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байна. – Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төв нээлтээ хийлээ. Төвийн үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье? ОБЕГ-ын удирдлагууд 2019 онд Налайх дүүрэг дэх Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн “В” корпусдХувцас хэрэглэлийн …
-
17 July
Д.Нямхүү: Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирус илэрлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 16-нд дөрвөн лабораторид нийт 438 шинжилгээ хийхэд, 437 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 18 настай, эрэгтэй хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар илрээгүй тохиолдлуудыг задалж танилцуулбал:-Ажиглах байранд байгаа 72 хүний давтан шинжилгээ -Алтанбулаг боомтоор орж ирсэн …
-
17 July
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
НӨАТ-ын урамшууллын 2020 оны 07 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 07-р сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2020 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан …
-
17 July
“Шарилжгүй Улаанбаатар-5” аян эхэллээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Шарилжгүй Улаанбаатар” аяныг 2016 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд тав дахь удаагийн аян өчигдөр буюу 7 дугаар сарын 16-наас эхэлсэн байна. Аян хоёр үе шаттай явагддаг бөгөөд нэгдүгээр үе шат 2020 оны 07 сарын 16-ны өдрөөс 07 сарын 30, хоёрдугаар үе шат 2020 оны 08 сарын 10-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд …
-
17 July
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг гаргав
Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан байгууллаа. Монгол улсын Үндсэн хууль, төсвийн тухай хууль болон Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бусад баримт, бичгүүдтэй уялдуулан төслийг богино хугацаанд боловсуурлж батлуулахыг ажлын хэсэгт …
-
17 July
Я.Содбаатар: Авто замуудад эвдрэл үүссэний улмаас 3,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан урьдчилан тооцоо гаргаад байна
Засгийн газар өчигдөр хуралдлаа. Шадар сайд Я.Содбаатар цаг үеийн нөхцөл байдлын талаар хуралдаанд танилцуулга хийлээ. Баяр наадмын өдрүүдээр ихэнхи нутгаар бороо хур ихтэй, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орсноос Төв, Хөвсгөл, Увс, Сүхбаатар аймгийн зарим сумдад хүн малд багагүй хохирол учирсан байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 110 толгой мал хорогдон, Хөвсгөл аймгийн Мөрөн, Увс аймгийн Улаангом суманд 37 айл өрхийн гэр хашаа …
-
17 July
Соёлын яамны бүтцийг батлав
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон МУҮХ, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тогтоомжид үндэслэн, дэлхийн чиг хандлага, соёлын салбарын бодит нөхцөл, үндэсний онцлогийг харгалзан төслийг боловсруулсан байна. Соёлын яамыг Стратеги, бодлого …
-
17 July
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар Г.Ганбаярыг улираан томиллоо
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын санал болгосноор БШУ-ны дэд сайдаар Г.Ганбаярыг улираан томиллоо. Боловсрол Шинжлэх ухааны дэд сайд: Ганболдын Ганбаяр 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1997 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2002 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2004 онд мөн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй. 2001-2002 онд Улсын …
-
17 July
Франц улсад ирэх долоо хоногоос эхлэн амны хаалтыг заавал зүүх журмыг хэрэгжүүлж эхэлнэ
Ирэх долоо хоногоос эхлэн гадуур болон олон нийтийн газраар зорчихдоо заавал амны хаалт зүүж байх тухай Францын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгдлээ. Долоодугаар сарын 15-нд тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн энэхүү журмыг дагаж мөрдөх шаардлагатай болно гэж мэдэгджээ. Харин Ерөнхий сайд Кастекс өчигдөр Сенатад мэдэгдэхдээ хугацааг урагшлуулна гэлээ. Наймдугаар сард хэтэрхий оройтсон байх болно гэсэн …
-
17 July
Соёлын дэд сайд М. Батбаяр ажлаа хүлээн авлаа
Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дэд сайд нарыг томиллоо. Шинээр томилогдсон дэд сайд нарын олонх нь салбар салбартаа танигдсан мэргэжлийн хүмүүс юм. Тэгвэл Соёлын Дэд сайдаар Мөнхөөгийн Батбаяр томилогдож тамгаа гардан авлаа. М.Батбаяр нь 1975 онд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн. 1993 онд нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургууль, 1999 онд Техникийн их сургуулийн Барилга, инженерийн сургууль, 2015 онд Швейцарийн Технологийн их сургууль, 2019 онд Шинжлэх ухаан, технологийн их …
-
17 July
Танилц:Шинээр томилогдсон Дэд сайд нарын намтар
Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дараах нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайд нарыг томиллоо. 1. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр 2. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай 3. Сангийн дэд сайд …
-
17 July
Охидынхоо хуримын үеэр аавуудын сэтгэл хөдлөлийг илэрхийлэх хайр хүрэм зургууд
Эцэг эхтэйгээ харилцах бидний харилцаа юу юунаас эрхэм нандин байдаг билээ. Ихэнх охидын хувьд аавтайгаа харилцах харилцаа бүр ч онцгой. Аав бол насан туршийн найз, уйлахад түших мөр, багш, бас зөвлөгч, хамгийн чухал нь аав бол мөнхөд итгэж, хайрлаж чадах хүн. Аавууд охидоо нялх балчраас нь эхлээд нас биед хүрсэн хатагтай болоход, гэрлэж, ээж болох хүртэл хүмүүжүүлдэг. Охиноо үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй, бие даасан, өөртөө итгэлтэй, амжилттай хүн болж өсч хөгжих нь …
-
17 July
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим …
-
17 July
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 17. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 27. Сугар гараг. Чөлөөт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл