Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байсан талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Э.Энхболд мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой 1520 дуудлага ирсэн. 2019 онд 110 мянган тээврийн хэрэгсэл хотоос гарч, орох хөдөлгөөн хийсэн байдаг. 2020 онд буюу энэ жил …
Yearly Archives: 2020
July, 2020
-
17 July
Сангийн дэд сайдаар С. Мөнгөнчимэг томилогдлоо
Засгийн газар 2020 оны долдугаар сарын 16-ны пүрэв гаригт ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний хамт Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайдуудыг томилсон. Сангийн дэд сайдаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайдаар ажиллаж байсан С.Мөнгөнчимэг ажиллахаар боллоо. С.Мөнгөнчимэг нь 1979 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Бизнесийн удирдлагын мэргэжилтэй, олон улсын худалдааны магистр зэрэгтэй. Боловсрол: -1997 …
-
17 July
Монгол Улс зургадугаар сард 2.4 сая тонн нүүрс экспортолжээ
Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын …
-
17 July
Тавантолгой-Зүүнбаян төслийн захиалагчийн хяналтыг “Тавантолгой төмөр зам” компани үргэлжлүүлнэ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн зургадугаар сард нээлтээ хийсэн юм. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусчээ. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус компани 2019 оны …
-
17 July
Мөнгөний нийлүүлэлт 4.8 их наяд төгрөгөөр өссөн байна
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хагас жилийн үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Мөнгөний нийлүүлэлт М2 зургаадугаар сарын эцэст 21.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 966 тэрбум төгрөг буюу 4.8 их наяд төгрөгөөр өссөн байна. Ийнхүү өсөхөд Валютын хадгаламж 1.4 их наяд төгрөг буюу 47%Валютын харилцах 105.4 тэрбум төгрөг буюу 4.7%Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 39.3 тэрбум төгрөг …
-
17 July
Зөвлөгөө: Үерийн дараа халдваргүйжүүлэх бодисыг бэлтгэх, хэрэглэх
Үерийн дараа хуримтлагдсан лаг шаврыг зайлуулсны дараа 2-3 удаа хөрсийг эргүүлж наранд хатаана. Дээрх халдваргүйжүүлэх бодисын аль нэгийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын заавраар хэрэглэнэ. Хлорын шохой: 10 гр хуурай хлорыг 10 л усанд сайтар хутгаж бэлтгэнэ. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна 1кв.м талбайд 1-1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ. …
-
17 July
Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг шүүх хурал үргэлжилж байна. Шүүхээс Б.Бямбасайхан, Да.Ганболд, С.Баярцогт нарт авсан байсан хорих шийдвэрийг хүчингүй болгон, батлан даалтад гаргасан юм. Шүүх хуралдаан түр завсарлах үед шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Түүний зүгээс нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж байгаа аж.
-
17 July
Гадаад харилцааны сайд хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад чиглэл өглөө
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн нар, бие бүрэлдэхүүнд хилийн чанадаас буцах хүсэлт гаргасан иргэдээ үе шаттайгаар татах хүртэл нөөц бололцоо, иргэдийн санал санаачилга болон суугаа, хавсран суугаа орны хамтын ажиллагаанд тулгуурлан бүх талаар дэмжиж ажиллахыг чиглэл болгов. Түүнчлэн Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг чанд мөрдөж ажиллах, дипломат албаны эрх ямба, дархан …
-
17 July
ХЗДХ-ийн сайд, дэд сайд нар цагдаа, дотоодын цэргийн албан хаагчидтай уулзлаа
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Дэд сайд С.Баатаржав нар өнөөдөр цагдаа, дотоодын цэргийн алба хаагчидтай уулзлаа. Уулзалтад цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, газар, хэлтсийн удирдлагууд болон 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид онлайнаар оролцлоо. Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнд Монголын цагдаагийн байгууллага үүсч байгуулагдсаны 99 жилийн ойн мэнд хүргээд, ХЗДХЯ-наас цагдаагийн байгууллагын ажлыг сайжруулах, иргэдийн гомдол саналыг …
-
17 July
Уинона Райдер: Жонни Депп намайг хэзээ ч хүчирхийлж байгаагүй
Жонни Депптэй дөрвөн жилийн турш харилцаатай байсан жүжигчин Уинона Райдер Холливудын алдарт жүжигчин Жонни Депп болон Эмбер Херд нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Лондоны дээд шүүхэд болсон байна. Шүүх хуралдаанд дөрвөн жилийн турш Депптэй харилцаатай байсан жүжигчин Уинона Райдер гэрчийн мэдүүлэг өгчээ. 57 настай ноён Деппийг “эхнэрээ зодсон” гэх нийтлэлийг “Sun” сонинд нийтлэгдсэнийг тэрбээр эсэргүүцэн шүүхэд өгсөн ч сонины …
-
17 July
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян ажлаа хүлээн авлаа
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдсонтой холбогдуулан Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 15 тоот тогтоолоор ОБЕГ-ын даргаар бригадын генерал Г.Ариунбуянг томиллоо. ОБЕГ-ын даргын ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар оролцлоо. Шадар сайд Я.Содбаатар ОБЕГ-ын даргын ажлыг хүлээлцэх үеэр хэлсэн үгэндээ, “Онцгой байдлын байгууллага нь өнөөдөр гамшгийн …
-
17 July
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар Г.Ганбаяр ажиллана
Монгол Улсын Засгийн газар 2020 оны 07 дугаар сарын 16-ны пүрэв гарагийн ээлжит бус хуралдаанаараа салбарын дэд сайд нарыг томиллоо. Өмнөх Засгийн газрын дэд сайд нараас хоёрыг улираан томилсны нэг нь Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Ганболдын Ганбаяр байв. Хуралдааны дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн болон тус яамны нэгжийн удирдлагууд дэд сайд Г.Ганбаярыг угтан авч, баяр хүргэж, амжилт хүслээ. Дэд …
-
17 July
Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Э.Золбоо томилогдлоо
Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн /2020.07.16/ хуралдаанаар Ерөнхий сайдын санал болгосноор яамдын дэд сайд нарыг томилсон юм. Энэ үеэр Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дэд сайдаар томилогдсонд Э.Золбоод баяр хүргээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, барилгын салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулахад хамтын хүч чухал гэв. Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон Э.Золбоо нь: Боловсрол: 1990-2000 онд Нийслэлийн тэргүүний …
-
17 July
Г.Дөлгөөн: Банкны салбараа хүчирхэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжиж ажиллана
Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнтэй банкны салбарын үйл ажиллагаатай холбоотой сэдвээр ярилцлаа. Бидний ярилцлага бодлогын үр нөлөө бодит байдалд хэрхэн бууж үр дүнгээ өгч байгаа тухай эхлэх нь зүйтэй болов уу. Өнгөрсөн дөрвөн жилд Монголбанк банкны салбарт эрх зүйн болоод бүтцийн шинэчлэлтийг хийж эхэлсэн нь тус салбарын тогтвортой байдлыг хангахад тулгамдаж байсан асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн үр нөлөөгөө үзүүлж байна гэж …
-
17 July
Хүний амь нас аварсан алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа
2020 оны зургадугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваа нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа Туул голын усанд амиа хорлох гэж байсан насанд хүрээгүй охины амь насыг аварсан юм. Цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваагийн хичээл зүтгэл, өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэснийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас өндрөөр үнэлж өчигдөр /2020.07.16/ “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа. Эх сурвалж: ЦЕГ
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл