Yearly Archives: 2020

April, 2020

  • 27 April

    Далд ертөнцийн судлаачид тохиолдсон аймшигт түүх

    Хорвоо ертөнцөд сонин хачин зүйл олон. Ялангуяа нөгөө ертөнцтэй холбоотой түүх цөөнгүй. Тэгвэл уншигч танд нэгэн түүхийг хүргэе. Паранормал, далд ертөнцийн  судлаач Жэнис Пүүл хараалтай гэх хүүхэлдэйнүүдийг цуглуулж тэднийг судлах дуртай нэгэн байжээ. Нэгэн удаа тэрбээр гудамжинд явж байгаад нүдэнд нь тодоор туссан “Бэбэ” хэмээх хүүхэлдэйг худалдан авчээ. Жэнис Пүүлд Бэбэгээс гаднa нийт 25 хараалтай гэх хүүхэлдэй байдаг бөгөөд тэднийгээ хэнд ч өгөх дургүй байсан аж. Бэбэг Жэнисийн гэрт ирснээс хойш …

  • 27 April

    Улсын онцгой комисс өнөөдөр хуралдана

    Улсын онцгой комисс өнөөдөр 12:00 цагт хуралдахаар товложээ.  Өнөөдрийн хурлаар 0-12 насны хүүхэдтэй эхчүүд гэрээсээ ажиллах, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоосон, олон улсын нислэг, галт тэрэг, хилийн боомтууд зэрэг дээрх хөл хорио тогтоогоод байсан газруудын хөл хориог сунгах эсэхийг ярилцах ажээ. Цар тахлын улмаас дээрх газруудад 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл карантин тогтоогоод байгаа юм. http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

  • 27 April

    Тусгай нислэгээр БНСУ-д оршин суугаа иргэдийг авчирна

    Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлж байна. Улсын Онцгой Комиссын шуурхай штабаас 2020 оны тавдугаар сарын 1-ний тусгай үүргийн онгоцоор нутаг буцах иргэдийн материалыг хянан үзэж, эцэслэн шийдвэрлэсэн жагсаалтыг/2020.04.26/ ЭСЯ-нд ирүүллээ. Консулын хэлтэс уг жагсаалтыг Сөүл дэх МИАТ-ын төлөөлөгчийн газарт даруй хүргүүлсэн. МИАТ-аас тухайн иргэнтэй утсаар нь холбогдож суудал бичиж, тийзийг баталгаажуулна. Нутаг буцах иргэд нислэгт суухын өмнө …

  • 27 April

    Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид ачаа тээврийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байна

    Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид өдөр бүр олон улсын ачаа тээврийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байна. Тус Цагдаагийн газраас Алтанбулаг сум дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор орж ирж байгаа олон улсын ачаа тээврийн хамгаалалтад өдөр бүр дөрвөн тээврийн хэрэгсэл 21-25 алба хаагч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооч нарыг иргэдтэй хавьтал үүсгэхгүй байхад хяналт тавьж, олон нийтийн аюулгүй байдлыг …

  • 27 April

    Реппер Гинжин Тайванийн уран бүтээлчтэй хамтран “On Me” нэртэй дуу гаргажээ

    Өнгөрсөн оны зургадугаар сарын 29-нд реппэр Гинжин Тайванийн нийслэл Тайпей хотод “Golden Music Awards” наадмын 30 дахь удаагийн үйл ажиллагаанд Монгол улсаа төлөөлөн оролцсон. Тус наадмыг Тайванийн “Грэмми Авардс” хэмээн нэрийдэх бөгөөд Хятад болон Азийн орнуудын уран бүтээлчид нэг дор цугларч, өөрсдийн бүтээлээ танилцуулдаг онцлогтой. “Golden Music Awards” наадамд оролцож байх үеэрээ реппер Гинжин Тайванийн Трап, Хип хоп урсгалын пионер реппер YZ болон Америкийн продюсер, реппер Жэй Изаак нартай хамтран “On Me” нэртэй дуу хийж, клипний зураг авалтыг Тайпей хотын …

  • 27 April

    Олон жил ашиглаагүй газрыг чөлөөлж, бичил цэцэрлэг байгуулж байна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байгуулж буй бичил цэцэрлэг байгуулах ажлын явцыг шалгалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хууль бусаар эзэмшиж буй болон эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг чөлөөлж, олон нийтийн эзэмшилд авч бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж тохижуулах үүргийг хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт …

  • 27 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын  Билгийн тооллын 4. Сумъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр. Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: ХурьцахуйСуудал:  Гал Өдрийн наран 5 цаг 41 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ …

  • 27 April

    УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана

    УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдаж байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ. Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар 20 орчим хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02  дугаар дүгнэлт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны …

  • 27 April

    Нийслэлийн 224 байршилд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

    Нийслэлд хөдөлгөөнт эргүүлд нийт 1200 албан хаагч 350 техник хэрэгсэлтэйгээр 224 байршилд ажиллаж байгаа бөгөөд 2020 оны зургадугаар сарын 10 хүртэл ажиллана. Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран нийслэлийн ногоон бүс орчимд ийнхүү хөдөлгөөнт эргүүл хийж гүйцэтгэж байна. Өнгөрсөн долоо хоногт өнжмөл өвсний гал …

  • 27 April

    Улаанбаатар хотод өдөртөө 24-26 градус дулаан байна

    Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2020.04.27/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна. Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 2-4 градус, бусад хэсгээр 7-9 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна. Бусад нутгаар:  Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос …

  • 25 April

    СОЛГОЙ ГАРТАЙ ПИНГВИН БАРУУН ГАРТАЙ ПИНГВИНЭЭС ИЛҮҮ ЗОДОЛДДОГ

    Судлаачид Пандо Томбо хойгийн эрэг дээр 300 Magellanic penguins-ыг судалахад пингвинууд “баруун гартай, солгой гартай байдаг байна. Харин усанд сэлэх үед 60 хувь нь баруун эсвэл зүүн далавчаа идэвхтэй ажиллуулдаг байна. Түүнээс гадна анатомийн түвшинд авч үзэхэд олон тооны оцон шувуу нь нэг далавч нь нэг чиглэлд гажсан байдаг ажээ. Мөн эрдэмтэд өөр нэгэн сонирхолтой зүйлийг олжээ. Зодолдож байсан оцон …

  • 25 April

    “Бүтэн амьдрал” кинонд тоглохын тулд жүжигчин З.Онон 30 кг туржээ

    Дуучин нөхөр П.Идэржавхлангаа даган зохиолын дууны ертөнц рүү зам салсан жүжигчин З.Онон кино урлагийн карьертаа эргэн иржээ. Хэдийгээр Х-ТҮЦ продакшнаар овоглодог ч нөхөртэйгөө хамтран дуу дуулах болсноор түүний жүжигчний карьер тасалдсан гэхэд болно. Тэдний дуулсан “Чи бидэн хоёр” дуу нь олны хандалтыг ихээхэн авч, youtube хуудсанд 4.4 сая үзэлттэй болсон нь зарим зохиолын дуучдыг ажилгүй болгосон гэхэд хилсдэхгүй. Ийнхүү жүжигчний мэргэжлээсээ багагүй …

  • 25 April

    Би зандан эр хүнтэй унтаж үзээгүй…

    Минии дүү чи почоонк бичүүлэх гэж байна уу” гэж байна. Би “Тиймээ” гэлээ. Гэтэл “Эгч нь 14 хоног амрах гэтэл мөнгө дутаад байна. Миний дүү 8 төгрөгийн почоонк бичүүлээд өгөхгүй юу” гэхэд залуу насны цагаан сэтгэлээр “За” гээд авчихлаа. Миний энэ тус дараа нь надад жаргалын хаалгийг нээж өгнө гэж огт төсөөлөөгүй юм. Тэгээд улаан хавтастай иргэний паспортыг мөнгөний хамт …

  • 25 April

    Москвад сурдаг оюутнаас Covid19 халдвар илэрснээр 37 дахь тохиолдол бүртгэгдлээ

    Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний хариуны талаар мэдээллээ.  Тэрбээр “Дөрөвдүгээр сарын  24-нд Дорноговь аймагт коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч, тандалт судалгаа хийж байна. Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн 28 жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д ОХУ-аас ирж тусгаарлагдсан 14 хүнээс  давтан шинжилгээ хийхэд  13-т нь илрээгүй.  Нэг хүнд коронавирус илэрсэн. Энэ …

  • 25 April

    ОБЕГ, МҮХАҮТ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

    Онцгой байдлын ерөнхий газраас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтран ажиллах санамж бичигт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг …