Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Истанбул-Улаанбаатар онгоцоор ирээд Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүнд шинжилгээ хийгдэж байна. Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 52 шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний хариу СӨРӨГ буюу халдваргүй гарсан. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Коронавирусээр өвчилсөн арван хүний биеийн байдал дунд зэрэг, хэвийн байна. Хүнд …
Yearly Archives: 2020
March, 2020
-
23 March
Баянзүрх дүүргийн 77 байршилд хог ангилан ялгах савыг байршуулж эхэллээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас орчны бохирдол, ил задгай хаясан хог хаягдлын хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч байгаа билээ. Тухайлбал, дүүргийн Засаг даргын 2019-2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд 28 хорооны …
-
23 March
Петровис Группээс COVID-19 халдварыг илрүүлэх 3000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Петровис Группээс коронавируст халдвар (COVID-19)–ыг шуурхай илрүүлэх 40 сая төгрөгийн өртөг бүхий 3000 ширхэг түргэн оношлуурыг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа. Энэхүү оношлуур нь коронавирусийн үүсгэгчийг чанарын аргаар тодорхойлох түргэвчилсэн кассетан оношлуур бөгөөд ISO 13485:2016 сертификатаар баталгаажсан, АНУ-ын CTK Biotech компанийн брэнд бүтээгдэхүүн юм. Манай улсын Эрүүл мэндийн яаманд бүртгэгдсэн, бүтээгдэхүүний чанар нь баталгаажсан тус оношлуур вирусийн халдварыг …
-
23 March
С.Аригуун:Гэр хорооллын халдваргүйжүүлэлт хийгдээгүй цэгүүдэд халдваргүйжүүлэлтийг хийнэ
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа талаар өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, “Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын нарийн бичиг Н.Баасанжав нар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, хотын …
-
23 March
Я.Буянжаргал: Цаашид дайчлах 243 эмнэлэг, сувиллын орны тоог гаргаж байна
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өчигдрийн байдлаар Орхон аймагт 44 сэжигтэй тохиолдол нэмэгдэж, нийт 86 хүн тусгаарлалтад байгаа. Харин бусад аймгууд болон сувиллын газруудад 24 цагийн дотор хүн нэмэгдээгүй байна. Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гудамж талбайд халдваргүйтгэл хэрхэн хийх талаар болон ажиглалтаас гарч буй иргэдийг гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглах шийдвэрийг …
-
23 March
Хувьцааны дансаа нээлгэх улам амархан боллоо
Та хувьцааны дансаа нээлгэж амжаагүй байна уу? Эсвэл та данс нээлгэх компаниа сонгож чадахгүй, эргэлзсээр өдийг хүрэв үү? Танд нэг шинэ мэдээ дуулгая. “Гэрэгэ Системс” ХХК болон “Бумбат Алтай ҮЦК” ХХК-тай хамтран үнэт цаасны арилжаа, мэдээллийг нэг цэгт төвлөрүүсэн “Гэрэгэ Киоск” машиныг хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд ойртуулан үйлчилгээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрүүлжээ. Өөрөөр хэлбэл та 1072 хувьцааны ногдол ашгаа хүртэх ДАНС …
-
23 March
Дорнод аймгийн Булган сумын нутагт 320 га талбай шатжээ
Дорнод аймгийн Булган сумын төвөөс урд зүгт 30 км-т Хулсан шанд багийн “Бууралын-Айраг” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба гуравдугаар сарын 22-ны өдрийн 16:13 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нэг автомашин, орон нутгийн 21 иргэн, гурван автомашин, нийт 33 хүн, дөрвөн автомашинтай унтраахаар ажиллаж мөн өдрийн 21:00 цагт унтраан тус сумын …
-
23 March
МАН-ын Бага хурал цахимаар хуралдана
Монгол Улсын сонгуулийн тухай хуулинд Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд 2020 оны гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө батлан, аудитын байгууллагад хүргүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс улс төрийн намууд цахим хэлбэрээр хуралдан, гишүүдээсээ санал авч, мөрийн хөтөлбөрөө баталж байгаа. Энэ зарчмаар МАН-ын Бага хурал өнөөдөр цахимаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө батлах гэж байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хурлыг …
-
23 March
Олон жил хуримтлагдсан хур хогийг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхийг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан элдэв халдварт ѳвчнѳѳс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хоггүй ХОТ” аяныг хэрэгжүүлж, Улаанбаатар хот даяар хур хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад ѳгсѳн. Энэ дагуу Тохижилт үйлчилгээний компаниудын зүгээс гудамж талбайд үүссэн хур хогийг цэвэрлэж байгаа хэдий ч иргэд зориулалтын бус газар хог хаяж, Хогийн цэг үүсгэж байгаа …
-
23 March
“Сэтгэмж” цогцолбор сургуулийн хамт олон Теле хичээл зааж байгаа багш нарт гурван сая төгрөг хандивлалаа
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Теле хичээл зааж байгаа багш нарт мэргэжил нэгт нөхдөөс нь нэг өдрийн цалингаа хандивлалаа. Нийслэлийн Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийн төлөөлөл хамт олноосоо цугларсан 3 сая төгрөгийн мөнгөн хандивыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаярт гардууллаа. Тус сургуулийн захирал н.Мөнхзаяа, “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед теле хичээл зааж байгаа багш нар бидний өмнөөс ажиллаж байгаагаас …
-
23 March
65 мянган угаарын хий мэдрэгчийг айл өрхөд хүргэхэд бэлэн боллоо
Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж эхний ээлжинд ирсэн 70 мянган өрхөд суурилуулж заавар зөвөлгөөг нь хүргэсэн. Гэвч үлдсэн угаарын хийн мэдрэгчийг үйлдэрлэгч БНХАУ-д шинэ төрлийн короновирусын халдвар тархаж, үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаанд зогссонтой холбоотойгоор угаар мэдрэгчийг үйлдвэрлэх, тээвэрлэн ирэх, айл өрхүүдэд тараах асуудал хойшилсон байсан. Хэд хоногийн өмнөөс эхлэн угаар …
-
23 March
Гадаадаас ажиллах хүч оруулж ирэхгүй
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтад БНХАУ-ын иргэдийг ажиллуулахгүй, цаашид тодорхой хугацаанд аль ч улсаас ажиллах хүч авахгүй байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоол гаргалаа. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасны дагуу гадаадаас авах ажиллах хүчний тоог жил бүр тогтмол бууруулж байна. 2016-2019 онд 50 хувь бууруулж, энэ хэрээр монгол иргэдээ ажлын байраар хангажээ. Үүнээс гадна мэргэжилтэй ажилчин бэлтгэх зорилгоор …
-
23 March
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 23. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 29. Сумъяа гараг. Шувуун хушуут одтой, гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: ТөрөхүйСуудал: Уул Өдрийн наран 6 цаг 48 минутад мандан, 19 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа …
-
23 March
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна. 2020 оны 03 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтайн салбар уулс болон …
-
22 March
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Наурыз баярын мэндчилгээ дэвшүүллээ
Урин цагийн эхлэл, казах түмний түүхэн уламжлалт Наурыз баярын мэндчилгээг нийт казах иргэддээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.Жилдээ ганц тохиох энэ өдөр бол хүн бүр өөдрөг сэтгэлтэй байхыг эрхэмлэн дээдэлж, эв нэгдэл, сайн сайхныг бэлгэддэг нь уугуул ёс заншил, унаган төрх соёлоо хадгалж явааг харуулсан онцгой баярын өдөр юм.Дэлхийг нөмөрсөн аюулт вирусийг дарахын тулд иргэн бүр хариуцлагатай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл