Yearly Archives: 2020

February, 2020

  • 3 February

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулсаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.2020 оны 02 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч …

  • 3 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 03. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 9. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: АвахуйСуудал: Ус Өдрийн наран 8 цаг 18 минутад мандан, 17 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр луу,, бич жилтнээ …

  • 2 February

    Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ой тохиож байна

              Бүх цэргийн гарамгай жанжин, Ардын хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ой өнөөдөр тохиож байна.   Монголчуудын эх нутаг, газар шорооныхоо төлөөх их тэмцлийг удирдан манлайлж, Ардын засгийг үндэслэн байгуулсан тэрээр 1893 оны 2 дугаар сарын 2-ны өдөр эгэл ард Дамдины гэрт мэндэлжээ. Түүнийг 1921 оны ардын хувьсгалыг манлайлан удирдаж эх орондоо тусгаар тогтнолыг …

  • 1 February

    “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өчигдөр (2020.01.31) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. УИХ-ын дарга Г.Занданшатар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулахад идэвх, зүтгэлтэй …

  • 1 February

    “Аэросити”, “Майдар” хотыг байгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.01.31) “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өргөн мэдүүллээ.      Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс үүдсэн агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн …

  • 1 February

    Хоёрдугаар сарын өрнийн зурхай

    ХОНЬ Ажил хэрэг: Ангараг гарагийн байрлал энэ сард таны ажил үйлсэд сайнаар нөлөөлнө. Бие дааж аливааг хийх гэж зүтгэлгүй бусдын тусламжийг аван хамтарч ажиллахыг зөвлөж байна. Мөн өөрийн хүсэл сонирхлоо сонсож, хийхийг удаан хугацаанд хүсч байсан зүйлээ оролдоод үзээрэй. Таны шулуун зан, хурц үг хэл асуудалд оруулж болзошгүй тул шаардлагатай үед дуугүй өнгөрөх хэрэгтэй асуудлууд тулгарна. Хайр дурлал: Таны хосын …

  • 1 February

    “Хоггүй амьдарцгаая” аяны хэрэгжилтийн явцыг шалгалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Захирагчийн ажлын албаны Хот тохижилтын хэлтэс болон бусад холбогдох албаныхан НЗДТГ-ын Явуулын ажлын байранд ажиллалаа. Хотын захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс “Хоггүй амьдарцгаая” аяныг нийслэл даяар өрнүүлж байна. Уг аяны …

  • 1 February

    Улсын болон хувийн эмнэлэгт хэвтвэл ЭМД-ын сангаас 400 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

    Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төр, хувийн хэвшлийн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж үйлчилгээний зардлын тарифын ялгааг үе шаттайгаар арилгаж ижил түвшинд хүргэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж томоохон өөрчлөлт хийлээ. Ингэхдээ  Эрүүл Мэндийн Яам, Сангийн яам, Азийн хөгжлийн банк мэргэжлийн судлаачидтай хамтран ажиллаж эрүүл мэндийн байгууллагуудын оношны хамааралтай бүлэг, өртгийн жинг …

  • 1 February

    Жүжигчин Т.Билэгжаргалыг хар тамхины хэргээр баривчилжээ

    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан цахим хуудсандаа нэгэн иргэнийг баривчилж буй бичлэгийг дэлгэсэн юм. Тэрхүү бичлэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан иргэн Б гэгчийг баривчилж байгааг харуулсан ба эх сурвалжийн мэдээлснээр бичлэг дээрх эрэгтэй нь жүжигчин Т.Билэгжаргал аж. Т.Билэгжаргал нь өмнө нь буюу 2016 онд мансууруулах төрлийн бодис болох мөс хэрэглэсэн, хадгалсан хэрэгт холбогдож байжээ. Мөн 2019 оны нэгдүгээр сард …

  • 1 February

    Ухань хотод тусгаарлагдсан 31 монгол оюутан эх орондоо ирлээ

    Шинэ коронавирусын дэгдэлтийн улмаас БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнээ хүсэлтийнх нь дагуу Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ГХЯ-ны нэгдсэн удирдлаган дор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, ХӨСҮТ болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2020 оны 02 дугаар сарын 01-ний энэ өдөр эх орондоо шилжүүлэн авч ирлээ. Тэднийг 10:18 цагт МИАТ ТӨХК- ийн …

January, 2020

  • 31 January

    Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг томиллоо

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.  Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1,15.2-т заасныг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнд Эдийн засгийн байнгын хорооноос Түдэвийн Цэрэнбадралыг, Хууль зүйн байнгын хорооноос Нанжидын Хүдэрчулууныг тус тус нэр дэвшүүллээ. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд Улсын Их Хурлын Эдийн …

  • 31 January

    Л.Оюун-Эрдэнэ:ЭМ-ийн дэд сайд асан Ж.Амарсанааг БНХАУ хүлээж авахгүй

    УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар гишүүд шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонсож байна. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн БНХАУ-ын Ухань хотод сайн дурын эмчээр ажиллах болно гэсэн мэдэгдэлтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. ЗГХЭГ-ын дарга Л. Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан …

  • 31 January

    Гал түймрийн аюулаас 126 хүний амь насыг авран хамгааллаа

    Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 320 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 1,4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Мөн 13 хүн нас барж, 35 толгой мал хорогдож, 188 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 126 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 7.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Өнгөрсөн оны мөн …

  • 31 January

    Монгол Улсын иргэдийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл БНХАУ руу зорчихыг хориглолоо

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж хилийн боомтод хязгаарлалт хийх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ дагуу БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл хугацаанд хилээр нэвтрүүлэхийг хориглов. Мөн хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д …

  • 31 January

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад шуурхай үүрэг даалгавар өглөө

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо. Энэ удаагийн хурлаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын мэдээлэл, томуугийн идэвхжил дэгдэлтийн үед эмнэлгээс эмчлэгдэж гарсан, мөн түргэн тусламжийн дуудлага өгсөн 0-5 насны хүүхдийг гэрээр очиж үзэх, өрхийн гэрийн эргэлтийг сайжруулах талаар НЭМГ-ын хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө. Түүнчлэн шинэ коронавирусын шинэ хэв шинжээр үүсгэгдсэн …