БНХАУ-ын Ухань хотноо сурч буй Монголын 31 оюутныг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан билээ. Тэгвэл БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өнөөдөр /2020.01.31/ мэдэгджээ. Монголоос МИАТ компанийн тусгай үүргийн онгоц маргааш хоёрдугаар сарын 1-нд БНХАУ руу нисгэж, оюутнуудыг авчирна. Монгол оюутнуудаа нутагтаа ирсэн дариуд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан, хяналтад байлгах юм. http://credit-n.ru/offers-zaim/oneclickmoney-zaim-na-kartu.html
Yearly Archives: 2020
January, 2020
-
31 January
ЭМЯ:ХӨСҮТ-д сэжигтэй 16 хүнийг тусгаарласан
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн корнавирусийн цаг үеийн асуудлаар /2020.01.31/мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:Өчигдөр нийт 18 сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан. Тэгвэл үүнээс зургаагийнх нь хариу гарч, шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчлөөгүй болох нь тогтоогдож эмнэлгээс гараад байна. Ингээд 12 хүний шинжилгээний хариуг хүлээж байхад ахин дөрвөн хүн ирж тусгаарласнаар нийт 16 хүнийг тусгаарлан шалгаж байна. Нэгдүгээр сарын 25-ны өдрийг …
-
31 January
“Алтан гран при”-аас Х.Болортуяа, Б. Шоовдор нар алтан медаль хүртлээ
ОХУ-ын Красноярскт Чөлөөт бөхийн бага дэлхийн аварга гэгддэг И.Ярыгин агсны нэрэмжит 31 дэх удаагийн “Алтан гранпри тэмцээн”-ээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчид хос алтан медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа, 59 кг-ийн жинд ОУХМ Б. Шоовдор нар алтан медалийн эзэн болоод байна. ОУХМ Б.Шоовдор нь 2015 онд тус тэмцээнээс алтан медаль хүртсэн бөгөөд ийнхүү …
-
31 January
МИАТ компани Бээжин, Хонконгийн зарим нислэгээ цуцаллаа
Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани коронавирусын дэгдэлттэй холбогдуулан Бээжин, Хонконгийн чиглэлийн зарим нислэгээ цуцаллаа. Нислэг цуцалсантай холбоотойгоор зарим хэвлэлд ташаа мэдээлэл гарсан тул МИАТ мэдээллийг тодруулан, өчигдөр /2020.01.30/ албан ёсны МЭДЭГДЭЛ гаргав. МЭДЭГДЭЛ Зарим мэдээллийн хэрэгслээр бүх нислэгээ цуцласан гэх ташаа мэдээлэл явж байгааг анхаарна уу. МИАТ компани Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонконг хотын чиглэлд хоёр болон гуравдугаар …
-
31 January
БОАЖЯ: Аялал, жуулчлалын компаниудын АНХААРАЛД
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварт шинэ төрлийн коронавирусын тархалт хурдацтай нэмэгдэж байгаагаас шалтгаалан олон улсад онцгой байдал зарлаад байна. Тиймээс Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс короновирус илэрсэн улс орнуудад аялал зохион байгуулахыг түр хугацаанд зогсооно уу! Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд тухайн өвчний талаар холбогдох …
-
31 January
Д.Сарангэрэл: Маскны түүхий эдийн нөөц дутагдалтай байгаа ч боломжоороо үйлдвэрлэж худалдаалж байгаа
Улсын Онцгой комисс шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ажиллах хүрээнд гарч буй цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж зарим шийдвэрийг гаргалаа. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Манай …
-
31 January
Н.Номтойбаярын бүрэн эрхийг гишүүдийн 88.1 хувийн саналаар түдгэлзүүллээ
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокуророос тавьсан саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж, нууц санал хураалт явуулжээ. Энэ тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах үед Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссаныг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд мэдэгдээд чуулганы хуралдааны дэгийн …
-
31 January
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 31. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 6. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал: Шороо Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд …
-
31 January
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Малчид, иргэд тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга …
-
30 January
Цас орж, цасан шуурга шуурна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2 дугаар сарын 1-нд, Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 2-4-ний өдрүүдэд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, салхи ихэнх хугацаанд түр зуур 13-15 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна. Иймд: Малчин …
-
30 January
НЭМГ: Гэр, өрөө, тасалгаандаа спирт цацах нь буруу
Нийслэлийн эрүүл мэндийн газраас вирусийн халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж гаргажээ. Хаалганы бариулаа даавуу, самбайгаар ороохгүй. Хүний гар хүрч болох бүх л гадаргууг хоёр цаг тутамд хлорын уусмал шингээсэн алчуураар арчиж, чийгтэй цэвэрлэгээ хийнэ. Эмнэлгийн нэг удаагийн (гаднах өнгө цэнхэр, дотор тал цагаан өнгөтэй) амны хаалтыг хэрэглэх бөгөөд хамар амаа бүрэн халхлан зүүнэ. Хүн бүр зүүхийг зөвлөхгүй. Ямар нэгэн ханиад, …
-
30 January
ТББХ:Н.Номтойбаярын Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.01.30) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын даргад ирүүлсэн бөгөөд уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн болохыг С.Бямбацогт дарга хэлсэн. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3-т “гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад …
-
30 January
Н.Энхболд:Цагаан сарыг өргөн хүрээнд бус гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэхийг уриалж байна
Шинэ коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Коронавирусийн халдварын улмаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн золголт, нутгийн зон олон, албан байгууллагаараа шинэлэхийг хязгаарлах чиглэл өгсөн. Энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж төрийн золголт, нутгийн золгуут, байгууллагын золголт, олныг хамарсан цагаан сар хийхийг хязгаарлах зөвлөмж гаргажээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд …
-
30 January
УОК:Сар шинийн барилдааныг цуцаллаа
Коронавирусын халдварын тархалтаас сэргийлэх тухай цаг үеийн асуудлаар Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.01.30/ Төрийн ордонд хуралдлаа. Хуралдаанаар төрийн золголт, нутгийн золгуут, байгууллагын золголт, олныг хамарсан цагаан сар хийхийг хязгаарлах зөвлөмж гаргаж, иргэдийг гэр бүлийнхээ хүрээнд цагаан сар тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа. Түүнчлэн Засгийн газрын 2020.01.26-ны хурлын Тогтоолын дагуу Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг цуцалж, аливаа урлаг, соёлын арга хэмжээг гуравдугаар сарын …
-
30 January
Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдээ асрах эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно
Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөв. Энэ тухай Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 тоот тогтоол гарлаа. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл