Monthly Archives: January 2021

January, 2021

  • 11 January

    Хүүхдээ ноотоор дуулж сурахад нь туслаарай

    Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ.   Энэ удаад бид та бүхэнд 2-р ангийн “Ноотоор дуулцгаая” хөгжмийн интерактив жишиг хичээлийг санал болгож байна. Энэхүү хичээлийг зөвхөн 2-р ангийн сурагчид ч биш 1, 3, 4, 5-р ангийн ч хүүхдүүд хийх боломжтой юм.  Хүүхдэд нoот бүрийг энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарлаж, ноотны шугамны хаана байрлах …

  • 11 January

    БЗД-ийн 17-р хорооноос “Covid-19”-ийн сэжигтэй тохиолдол илэрч, хорооны үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна

    Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны албан хаагчаас “Covid-19”-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул одоогийн байдлаар тус хорооны үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин мөрдөж, гэрээсээ гарахгүй байхыг БЗД-ийн Онцгой комиссоос зөвлөлөө. ӨНӨӨДРӨӨС: Баянзүрх дүүргийн таван цэг цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж, халдвар хамгааллын дэглэмийн дор иргэдээс PCR шинжилгээг авч байна. Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Онцгой комисс

  • 11 January

    Т.Мөнхсайхан: Голомтуудаа хяналтандаа авсан учраас цаашид эрсдлийн үнэлгээн дээр тулгуурлан хөл хорио тогтоох эсэхээ шийднэ

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дотооддоо Ковид-19 гарснаас хойш хоёр сарын хугацаанд гарсан голомтуудыг хэрхэн хяналтандаа авсан, цаашид таван үзүүлэлтийг тогтмол харгалзан эрсдэлийн үнэлгээ хийж байх болон ард иргэдээ вакцинжуулах талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл буурч, хөл хорионы дэглэм суларч байгаатай холбогдуулан нийт ард иргэддээ өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцуулъя.  Монгол …

  • 11 January

    МАН Их хурлаа 3-р сарын 1-2-нд хийхээр товложээ

    Монгол Ардын Нам Бага хурлын VIII хуралдаан өчигдөр /2021.01.10/ цахимаар болж, хуралдаанд Бага хурлын 336 гишүүн 100 хувь ирцтэй оролцжээ.   Бага хурлаар намын ээлжит XXX Их хурлыг цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн өдөр буюу ирэх гуравдугаар сарын 01-02-ны өдөр хуралдуулахаар товлосон байна.Хуралдааныг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа …

  • 11 January

    Б.Алтансувд: Би сонсголгүй гэдэг нь мөрөөдлөө үгүйсгэх шалтгаан бишийг ойлгосон

    “Авьяаслаг Монголчууд” шоуны тайзнаа хөгжмийн хэмнэлд гайхалтай уран бүжгийн үзүүлбэрийг үзүүлж дөрвөн шүүгчээс тэнцлээ гэсэн хариу аван инээмсэглэн зогссон сурагч охин Б.Алтансувдыг бид эчнээ танина. Cургуулиа төгсөөд Соёл Урлагийн Их сургуульд бүжигчин мэргэжлээр суралцахыг хүссэн ч сонсголгүй гэсэн шалтгаанаар өөрийн багын мөрөөдлөө биелүүлж чадалгүй, сонирхлоо дагаж хувцас дизайны мэргэжлээр суралцжээ. Гэсэн ч тэрбээр урлагийн хүн болох мөрөөдлөө орхиогүй бөгөөд саяхан …

  • 11 January

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт ажилчдын 30 хүртэл хувийг ажлын байранд ажиллуулна

    Нийслэл хотод 2021 оны нэгдүгээр сарын 11-нээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/06 тоот захирамж гаргажээ. Захирамжид өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэх байгууллагууд коронавирусийн халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад тавих шаардлага, хэрэгжилтийг хянах, удирдлагаар хангах, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, …

  • 11 January

    Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ

    Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж буйтай холбогдуулан өнөөдөр (2021.01.11)-өөс хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд QR код ашиглахгүй бөгөөд өмнөх шигээ дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж, амралтын өдөр үйлчлэхгүй байх шийдвэр хэвээрээ юм. – Нэг, зургаагаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Даваа гаригт; – Хоёр, долоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Мягмар …

  • 11 January

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшиж цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр, Алтайн …

  • 10 January

    Базархандаев Амгалан Ринчинович: Монголд анх төмөр замын хөтөч оюутнуудын удирдагчаар ирж байлаа

    ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв(РЦНК)-ийн захирал Базархандаев Амгалан Ринчиновичтой ярилцлаа. Бага залуу наснаасаа удирдах албан тушаалд томилогдон ажилласан Базархандаев Эрхүүд танилцаж, нөхөрлөсөн монгол оюутнуудтайгаа одоо ч дотно харилцаатай байдаг, урлаг, хэвлэл мэдээллийн салбарт элэгтэй нэгэн юм. Мөн тэрбээр манай улсад дээрх албан тушаалуудад томилогдон …

  • 10 January

    Хятад улс 9 сая гаруй тун вакцин тариад байна

    Хятад улс 9 сая гаруй тун вакцин тариад байна9-нд Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын эрүүл хамгаалалын үндэсний хорооны дэд дарга, вакцин судлан бүтээх тусгай хэсгийн хариуцлагатан Зэн Ишинь хэлэхдээ: 2020 оны 12-р сарын 15-наас хойш, Хятад улс чухал бүлгийн хүмүүст вакцин тарих ажлыг албан ёсоор өрнүүлсэн байна, өнөөг хүртэл бүх Хятадын хэмжээнд чухал бүлгийн хүмүүст 7 сая 500 …

  • 10 January

    САЙН МЭДЭЭ: Сэлэнгэ аймгийн том голомт хумигдаж, батлагдсан 217 тохиолдлын 193 нь бүрэн эдгэрч, хяналтаас гарлаа

    Сэлэнгэ аймгийн том голомт хумигдаж, тус аймагт батлагдаад байсан 217 тохиолдлын 193 нь буюу 89% нь  бүрэн эдгэрч хяналтаас гарчээ. Одоо эмчилгээний дараах сувиллын хяналтад 12, гэрийн ажиглалтад 13 иргэн байгаа юм байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 иргэн эмчлүүлж байгаагаас маргааш 3 иргэн сувиллын хяналт руу шилжих гэж байгаа талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ. 

  • 10 January

    ЭМЯ: ААН-үүд ажилчидаа ээлжийн зохицуулалтад оруулж, ажилчидынхаа 3/2-ыг цахимаар ажиллах боломжийг хангах хэрэгтэй

    ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:  Шинэ коронавирус нь хуванцар болон ган хийцийн гадаргуу дээр 3-5 хүртэл хоног, зэс эдлэл дээр дөрвөн цаг, хөнгөн цагаан эдлэл дээр 4-8 цаг оршдог болохыг тогтоосон. ААН-үүд ажиллаж эхэлсэн эдгээр өдрүүдэд байгууллагууд ариутгалыг маш сайн хийх  хэрэгтэй.  Мөн ажилчидаа ээлжийн зохицуулалтад оруулах, бүх ажилчидынхаа 3/2-ыг цахимаар ажиллах боломжийг хангах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх, богиносгосон цагаар ажиллуулах, хүн хоорондын зайг баримтлах, …

  • 10 January

    МАН-ын бага хурлын VIII хуралдаан цахимаар эхэллээ

    Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан цахимаар хуралдаж эхэллээ. Хурлыг нээж Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх үг хэлж, цаг үеийн нөхцөл байдлын талаар гишүүдэд мэдээлэл өглөө. Хуралдааныг нийслэл хот, 21 аймаг, 330 сумаас шууд онлайнаар зохион байгуулж, 71 хувийн ирцтэй эхэлсэн байна.  Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг хуралдаан даргалагчаар, орлогч даргаар УИХ-ын …

  • 10 January

    Ц.Оюунгэрэл: Ковидтой үеийн ажлын горим

    Одоо бид ковидтой зэрэгцэж ажиллаж амьдрах боллоо. Ковидгүй үед бүх бизнесийг хааж, хүмүүсийг ядууруулж туйлдуулсан болохоор ковид тархаж буй ид өвлийн хүйтэнд гэр гэртээ нам суух нөөц хэнд ч үлдсэнгүй. Хоолгүй болохын хэрээр ажлын байраа нээх дарамт улам ихсэж буйг Засгийн Газар сая л олж харав бололтой. Бас тархалтыг хумьж барих бүх оролдлогууд нь талаар болов. Үүнд очер үүсгэх, автобусанд …

  • 10 January

    FACTCHECK: Хавдар судлалын үндэсний төвд болсон жигшүүрт хэрэг

    Хавдар судлалын үндэсний төвийн эмч Э.Эрхэмбаяр нь ходоодны хорт хавдрын хагалгаанд орох гэж буй өвчтөний ар гэрийнхнээс гурван сая төгрөгийг хэт тулгуу хугацаатайгаар нэхэмжилж, уг шаардлагыг биелүүлж чадахгүй бол “дахин манай эмнэлгээр битгий үйлчлүүлээрэй” хэмээн дарамталж хохироосон маш ноцтой хэргийг фактчек нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар толилуулж байна. Эх сурвалж: lIVETV.mn FACTCHECK нэвтрүүлэг