Monthly Archives: January 2021

January, 2021

  • 2 January

    Д.Наранзул:85 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан яамны холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар коронавирусийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын хэчнээн ажилтан халдвар авсан талаар ХӨСҮТ-ийн тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Д.Наранзул мэдээлэл өглөө. Тэрбээр” Монгол Улсад 1200 гаруй халдвар бүртгэгдээд байгаагийн 85 нь эрүүл мэндийн байгууллагын ажилтан өвчилсөн байна. Нийт халдвар авсан хүний 6.9 хувь …

  • 2 January

    Т.Мөнхсайхан: Хөл хориог сунгах санал гаргах магадлал өндөр

    Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт голомт үүссэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагынхан цаг наргүй ажиллаж байна. БЗД-ийн 85000 өрхөөс шинжилгээ авсан. Өнгөрсөн хугацаанд шинжилгээ өгсөн 85000 иргэдээс халдвар илрээгүй байсан бол өчигдөр, өнөөдөр илэрлээ. Өнөөдрийн байдлаар шалтгаан нь тодорхойгүй дөрвөн голомт илрээд байна. Тодруулбал Мөнххада …

  • 2 January

    Маргааш Улсын Онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ

    COVID-19 цар тахлын тархалтын хүрээг хумих, иргэдийн дунд халдвар тарахаас сэргийлэн Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл тогтоосон.  Маргааш Улсын Онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, дээрх хугацааг сунгах эсэхийг хэлэлцэн шийдэхээр товложээ.  Өнөөдөр Улсын Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдан, бүх нийтийн бэлэн байдлын хугацааг …

  • 2 January

    Нэгдүгээр сарын өрнийн зурхай

    ХОНЬ Ажил хэрэг: Ангараг гаригийн байрлал энэ сард таны ажил үйлсэд сайнаар нөлөөлнө. Бие дааж аливааг хийх гэж зүтгэлгүй бусдын тусламжийг аван хамтарч ажиллахыг зөвлөж байна. Мөн өөрийн хүсэл сонирхлоо сонсож, хийхийг удаан хугацаанд хүсч байсан зүйлээ оролдоод үзээрэй. Таны шулуун зан, хурц үг хэл асуудалд оруулж болзошгүй тул шаардлагатай үед дуугүй өнгөрөх хэрэгтэй асуудлууд тулгарна. Хайр дурлал: Таны хосын анхаарал халамж …

  • 2 January

    Ши Жиньпин:Хүн ард маань эв найрамдалтай байж, эх дэлхий минь төвшин амгалан байх болтугай

    БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2021 оны шинэ жилийн мэндчилгээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Төв Радио, Телевиз болон интернэтээр 2021 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэе: Сайн байцгаана уу? 2021 оны босгон дээр би Бээжин хотоос та бүхэнд шинэ оны мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж буйг хүлээн авна уу. 2020 он ер бусын он жил байлаа. Гэнэт …

  • 2 January

    Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв

    УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл өнөөдөр /2021.01.02/ ирэх зургадугаар сард зохиогдох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Тэрбээр Ардчилсан намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдэж байна хэмээн мэдэгдэл гаргав. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Ирэх зургаан жилд КОВИД-ын дараа тулгарах олон асуудлаар бодлогын шийдэлд гар бие оролцох, дэлхийн дулаарал зэрэг глобаль асуудлаас Монголчуудад учрах эрсдэлийг багасгахад хувь …

  • 2 January

    Иргэдийн халаасыг хандив нэрээр “сэгсрэх арга хэлбэржив”

    Он дуусахын өмнө Ерөнхийлөгчийн пиарчин Херо Баатар нарын гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр 12 сарын эхээр байгуулагдсан “Хүүхдийн төлөө фонд” ТББ-аас санаачлан гадаад дотоодын урлаг соёлынхныг оролцуулсан онлайн хандивын аяныг Монголын Үндэсний телевиз тэргүүтэй 13 телевизээр оройн 08.00 цагаас шөнийн 02:00 цаг хүртэл гаргаж, иргэд, байгууллагуудаас нийтдээ 2.3 орчим тэрбум төгрөгийн хандив цуглуулав. “Хүүхдийн төлөө фонд” ТББ зөв буруу, хууль зөрчсөн тухайд …

  • 2 January

    Дархан-Уул аймаг дахь Ковид-19 халдварын кластер голомтууд хумигдлаа

    Дархан-Уул аймагт бүртгэгдсэн Короновируст халдварын нийт 45 тохиолдол, үүнээс Дархан суманд 38, Хонгор суманд 5 иргэн халдварт өртсөн бөгөөд анхны тохиолдол 2020 оны 11 сарын 17-д Дархан суманд бүртгэгдсэн. Хонгор суманд 2020 оны 11 сарын 27-д халдвар бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш 34 хоног дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Тус аймагт халдвар бүртгэгдсэнтэй холбоотой Эрүүл мэндийн Сайдын тушаалаар тухайн голомтод тандалт судалгаа хийх, хавьтлыг илрүүлэх, …

  • 1 January

    ӨМӨЗО-ны шинэ оны дуу “Магнай түрлэг”

    Шинэхэн мөртөө бас хуучин оны энэ бошигон дээр Баруун үзэмчин хошууны уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Магнай түрлэг” шинэхэн уран бүтээлийг танилцуулж байна. Энэхүү уран бүтээлийг ӨМӨЗО-ны нэрт яруу найрагч Д.Баатарын үг, аяыг Мөнхтогтох, Д.Отгонбаяр нар бичжээ. Цэцэн, Ялнаа, Д.Отгонбаяр, Мөнгөнцэцэг, Уянга, Буянбат, Буян-нэмэх, Ганзориг зэрэг дуучид дуулж амилуулсан байна.

  • 1 January

    Тэтгэврийн зээлгүй ахмадуудад сая төгрөг бэлнээр олгоно

    Өнгөрсөн жил УИХ-аар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийг баталсан. Хуульд “Зээл аваагүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, 2021 оны тавдугаар сарын 1 гэхэд иргэд үнэт цаасаа мөнгөжүүлэх боломжтой болно” гэж тусгасан билээ. Энэ хүрээнд зээлгүй байсан ахмадууддаа энэ оны тавдугаар сардаа багтаан нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр …

  • 1 January

    Коронавирусийн халдвараас сэргийлэх анхны вакциныг ДЭМБ бүртгэлээ

    Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр (Женевийн цагаар) коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакциныг бүртгэлээ. Коронавируст халдвар тархаж эхэлснээс хойш дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд ийнхүү Pfizer/BioNTech вакциныг ДЭМБ-аас баталгаажуулж байна. Pfizer/BioNTech вакцин нь дэлхийн олон орны эмийн зохицуулалтын мэргэжилтнүүдийн хяналтан дор аюулгүй байдал, чанар, эрсдэл зэрэг олон шалгуураар …

  • 1 January

    Х.Баттулга: 2021 он эрүүл энхийг авчирч, улс түмнээрээ аз жаргалтай, сэтгэл тэнүүн байх ерөөлийг дэвшүүлье

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын шинэ жилийн мэндчилгээ Дээдсийн голомтоо залгамжилсан монголчууд аа! Дэлхий даяар түгэн суурьшсан элэг нэгт монгол угсаатнууд аа! Шинэ он эхлэхэд хэдхэн хором үлдлээ. Монгол түмний итгэл найдвар, ирээдүйн хүсэл тэмүүллийг тээсэн 2021 он айсуй. Улиран одож буй 2020 оныг дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулахад нийтдээ зориуллаа. Гурав дахь мянганы хорь дахь …