Monthly Archives: January 2021

January, 2021

  • 5 January

    Мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн …

  • 5 January

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 01 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос …

  • 4 January

    Халдвар хамгааллын дэглэм зөрчсөн үйлдлийг битгий гаргаасай гэж ард иргэд, аж ахуйн нэгжээсээ хүсч байна

    Өнөөдөр /2021.01.04 /Улсын Онцгой Комисс, Засгийн газар ээлжит бусаар хуралдаж нийслэлд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар танилцууллаа. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар хариулт өгч байна. Тэрбээр “Ард иргэд хатуу хөл хориотой байгаа үед халдвар хамгааллын …

  • 4 January

    ЗГ:Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.01.04/ боллоо.  Хуралдаанаар нийслэлд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Мөн дотоодод коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргажээ. 

  • 4 January

    Я.Содбаатар: Ковид-19 тархалтыг хамгийн үр дүнтэй зогсоож байгаа арга бол хатуу хөл хорионы дэглэм

    Өнөөдөр /2021.01.04 /Улсын Онцгой Комисс, Засгийн газар ээлжит бусаар хуралдаж нийслэлд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар танилцуулж байна. Шадар сайд Я.Содбаатар“Засгийн газар ээлжит бусаар хуралдаж тодорхой шийдвэрүүд гаргалаа. Мэргэжлийн 11 байгууллага эрсдэлийн үнэлгээ гаргасан. Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн бэлэн …

  • 4 January

    Нийслэлийн 9 дүүргийн 30 цэгт ПСР-ийн шинжилгээ авч байна

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор өчигдрөөс /2020.01.03/ 9 дүүрэгт байнгын үйл ажиллагаа явуулах 30 цэг ажиллаж эхэлсэн.  Энэхүү цэгүүд дээр 600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Эдгээр шинжилгээний төвүүдэд эрүүл мэндийн зөвлөмж, хөдөө орон нутаг руу явах хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой. Мөн худалдаа үйлчилгээ, нийтийн тээвэр, эрүүл мэндийн байгууллага …

  • 4 January

    Улсын хэмжээнд 42 тусгаарлах байранд 1773 хүн ажиглаглалтад байна

    Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 2135 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна. ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2021.01.03-ны 06:00 цагаас 2021.01.04-ний 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 11,644 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 19 объектын 16,202 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав. ОНЦЛОХ: Улаанбаатар …

  • 4 January

    С.Мэндсайхан: Дорноговьд коронавирус илэрсэнтэй холбоотой арваннэгдүгээр сараас махны экспортыг зогсоосон

      УИХ дахь Ардчилсан намын бүлэг шинэ оны анхны /2021.01.04/ хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос төслийн талаар мэдээлэл сонсов. Гишүүд хүүхдийн хөдөлмөр, ажлын байран дахь бэлгийн дарамт, туслах малчин, гэрийн үйлчлэгчийн тухай, цахим ажлын байрны талаар хуульд хэрхэн тусгах талаар санал солилцлоо. Мөн коронавирусний дараах өөрчлөгдсөн нөхцөл байдалд …

  • 4 January

    Ойрын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

     Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө  баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.   Иймд хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд …

  • 4 January

    ШӨХТГ: Хүчит шонхор захад хонины мах 8500-9000 төгрөгөөр худалдаалж байна

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр Улаанбаатар хотын 4 дүүрэг, Орхон аймагт байрлах нийт 17 зах, дэлгүүрүүдэд  хяналт шалгалт хийжээ. Махны нийлүүлэлт, үнэ Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8500-8800, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9500-11500, үхрийн цул мах 12500, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Хонины мах Махны бөөний үнэ …

  • 4 January

    Иргэдийнхээ эд хөрөнгийг эзэнгүйдүүлж хятадуудаар тоглуулсаар байх уу

    Иргэд ярьж байна Замын үүдийн улс хоорондын тээвэр эрхлэгч жолооч нарын бодит байдал: Манай их мэдэгч дарга нарын балагтай шийдвэрийн гай. Иргэдийнхээ эд хөрөнгийг эзэнгүйдүүлж хятадуудаар тоглуулсаар байхуу. Сэлгээний жолооч гэж ямар ч үндэслэлгүй шийдвэр гаргаж оочер гэж хувь хүний хаяг шиг юман дээр баахан машины номер уралдуулж, зохиомол оочер үүсгэн, овсгоотой овжин хэд нь тусгай зөвшөөрөл албан бичгийн нэртэй …

  • 4 January

    Орон сууц, оюутны сургалтын төлбөрт татварын хөнгөлөлт үзүүлэх материалыг авч эхэллээ

    ХХОАТ-ын хуулийн дагуу хөнгөлөлтөд хамрагдах иргэн нь татварын албаны etax.mta.mn цахим хуудсанд нэвтэрч ХХОАТ-ын тайлан /ТТ-06/, хүсэлтийн хамт  2021 оны 2 дугаар сарын 15-ны дотор цахимаар ирүүлнэ. Оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.5-д Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, …

  • 4 January

    Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо: Бүх хүмүүст талархья

    -Зовлон жаргал алинд нь ч хамт байдаг аливаад сэтгэлээсээ ханддаг хүмүүст -Зүрх сэтгэлд минь эерэг дурсамж үлдээсэн бүхий л баяр баясгалантай өөдрөг гэгээлэг хүмүүст -Хатуурхаж байсан ч сэтгэлд минь хат суулгасан тэр зарчимч хүмүүст -Байгаагаар минь хүлээж авч чаддаг тэр хүлээцтэй найрсаг хүмүүст -Итгэж, хайрлах боломж олгон дэмжсэн тэр өгөөмөр хүмүүст -Хүн хүч дутахад минь ирж урам зориг, хүч тэнхээ …

  • 4 January

    Автобус, такси үйлчилгээний жолооч нар бэлэн мөнгөөр үйлчлэхгүй

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Зөвлөгөөнөөр өнгөрсөн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан, сайжруулсан шахмал түлшний хангалт, түгээлтийн талаарх нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулааны ноцтой гэмтэл үүсээгүй бөгөөд арванхоёрдугаар сарын 31-ний өдөр цахилгааны хэт ачаалал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өссөн. Нийслэлийн Захирагчийн …

  • 4 January

    Н.Тавинбэх: 11 дүгээр сарын зарим төлбөр 12 дугаар сард бичигдсэнийг зарим иргэд мэдэхгүй байна

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зарим айл өрх, ААН-ээр орж Засгийн газрын 211 дүгээр тогтоолын хэрэгжилттэй танилцаж, тэдний санал сэтгэгдлийг сонсов. Монгол Улсын Засгийн газраас 2020.12.01-2021.07.01-ний өдрийг хүртэл цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурыг хөнгөлөх шийдвэр гарсан. Тогтоол гарснаас хойш төлбөр гарч байгаа талаар санал, гомдол хэрэглэгчдээс ирсээр байна. Иймд сайд Н.Тавинбэх газар дээр …