Monthly Archives: January 2021

January, 2021

  • 20 January

    УИХ дахь эмэгтэй гишүүд Шадар сайдад шаардлага хүргүүллээ

    Нийслэлийн Өргөө Амаржих газарт амаржсан эх ковид-19-ийн халдвар авсан болох нь баталгаажиж, өчигдөр эх нярай хоёрыг Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулсан. Тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулахдаа амаржсан эхийг гэрийн халаад, углааштай нь гадагш гаргаж түргэний машинд суулгаж авч явсан үйлдэл олны шүүмжлэлийг хүлээгээд байна. Тэгвэл өнөөдөр Шадар сайд, Эрүүл мэндийн сайдад УИХ дахь эмэгтэй …

  • 20 January

    “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.01.20/ боллоо. “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөж, дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарах юм. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд 50,7 сая ам.долларын …

  • 20 January

    Х.Баттулга:Эмч, эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцох нь чухал биш

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмнэлгийн тусламж үйлчилгээ, цар тахлын үеийн хариу арга хэмжээний талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга“Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Үндсэн хуульдаа тунхагласан байдаг. Гэтэл коронавируст цар тахал гарсан цагаас хойш иргэдийн эрх зөрчигдөх, эрүүл аюулгүй …

  • 20 January

    Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихыг дэмжлээ. Боловсрол, шинжлэх ухааны яам бүх шатны боловсролын сургалтын болон мэргэжлийн байгууллага, багш, ажилтан, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд хуулийн төсөлд цахимаар санал авах, салбарын хэмжээний хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллалаа. Боловсрол, шинжлэх ухааны …

  • 20 January

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч …

  • 20 January

    Я.Содбаатар:Дэндүү хүнлэг бус харьцсанд УОК- ын даргын хувьд уучлал хүсэж байна

    Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газарт амаржсан эхээс PCR шинжилгээ авахад халдвар авсан нь тогтоогдсон. Тэгвэл өнөөдөр /2021.01.19/ амаржсан эх, нярай хоёрыг ХӨСҮТ-д хүргэхээр авч явахдаа тавчих, нимгэн халаадтай эмнэлгээс гаргасан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байна. Уг асуудалтай холбогдуулан Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар тайлбар хийлээ. Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар“Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч …

  • 19 January

    Имарт “Хөх шошго” хөтөлбөр эхлүүллээ

    Дэлхий нийтийг хамраад байгаа Ковид 19 цар тахал нь зөвхөн эрүүл мэндийн салбарт бус эдийн засаг, бизнест нөлөөлж улс орнууд эдийн засгаа хэрхэн хамгаалах, аль болох хохирол багатайгаар хүндрэлийг даван туулах чиглэлээр анхаарлаа хандуулж байгаа билээ. Манай улсад ч гэсэн мөн адил дотоодын бизнес эрхлэгчдийн хувьд энэ цаг үе нь хүндхэн сорилтыг бий болгоод байна. Харин энэ хүнд цаг үеийг …

  • 19 January

    Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 9-нд товлохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.01.19) цахим хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Байгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулсны дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.  …

  • 19 January

    Т.Мөнхсайхан:ЭХЭМҮТ зориулалтын агааржуулалтын систем, хяналтын зарчим, горимд нийцсэн иж бүрэн ариутгалын тасагтай болж байна

    Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банкны хамтын ажиллагааны хүрээнд “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төслийн хүрээнд өнөөдөр (2020.01.19) ЭХЭМҮТ-д шинээр ариутгалын тасгийн барилгын их засварыг хийж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ийнхүү хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, АХБ-ны суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран, АХБ-ны төслийн зохицуулагч А.Мөнхтайван, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр болон эмч, ажилтнууд оролцлоо. “Эмнэлэг …

  • 19 January

    Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдавааг томилох саналыг дэмжив

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.19) хуралдаан 14 цаг 09 минутад 12 гишүүний ирцтэйгээр эхэлж, Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.     Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Үндэсний статистикийн хорооны даргыг Монгол Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан …

  • 19 January

    УНТЭ ХӨСҮТ-тэй ижил түвшний PCR шинжилгээний лабораторитай боллоо

    Улсын нэгдүгээр төв эмнэлэгт PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори шинээр байгуулж, ашиглалтад орууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нар лабораторийн үйл ажиллагааны нөхцөл, хүчин чадалтай танилцан, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, “Дэлхий нийтээрээ “КОВИД19”-ийн халдварт цар тахалтай нүүр …

  • 19 January

    БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн байна. БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад бараалхаж Ерөнхий сайд Нарендра Модигийн хариу захидлыг танилцууллаа. Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхээр шийдвэрлэснээ захидалдаа тэмдэглэсэн байна.  Талууд вакцин нийлүүлэх …

  • 19 January

    Цагаан сарын өдрүүдэд ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООНО

    Монгол Улсын шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар Цагаан сарын баяраар хатуу хөл хориог тодорхой хугацаанд тогтоох талаар мэдээллээ.  Тэрээр “Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлэх, хэсэгчлэн хязгаарлалт тогтоох, үйлчилгээний байгууллагуудыг нээж хаах нь зөвхөн УОК-ын шийдээд байдаг зүйл биш. Мэргэжлийн хүмүүсийн саналыг сонсож, дараах таван гол шалгуурыг харгалзан шийдвэрээ гаргадаг. шинээр бүртгэгдсэн голомтын тоошинэ тохиолдлын тоохалдварлуулах түвшин10 …

  • 19 January

    ВИДЕО:Далай лам “Уур амьсгалын хямрал” сэдвээр Грета Тунбергтэй цахимаар ярилцжээ

    Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам 2021 оны нэгдүгээр сарын 10-ний өдөр уур амьсгалын өөрчлөлтийн талаар эсрэг тэмцэгч, залуу идэвхтэн, 17 настай Швед охин Грета Тунбергтэй цахимаар уулзаж, “Уур амьсгалын хямрал” сэдвээр ярилцсан байна. Цахим уулзалтын үеэр зочид хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөд яаралтай анхаарлаа хандуулж, цаг уурын хамгийн ноцтой аюул заналыг шинжлэх ухааны үүднээс хүлээн зөвшөөрч, улам …

  • 19 January

    “Samsung ”-ийн өв залгамжлагчид 2,6 жилийн хорих ял оноолоо

    Өмнөд Солонгосын Дээд шүүх өчигдөр /2021.01.18/ “Samsung”группын өв залгамжлагч И Жэ Ёнд 2,6 жилийн хорих ял оноожээ. Шүүхийн шийдвэр гарсны дараа “Samsung”-ийн хувьцаа дөрвөн хувиар унасан байна. Өдгөө 52 настай И Жэ Ён нь “Samsung” группийн ерөнхийлөгч агсан И Кун Хигийн том хүү бөгөөд энэ группийн өв залгамжлагч билээ. Эцэг нь 2014 онд зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтэж байгаад өнгөрсөн …