Monthly Archives: January 2021

January, 2021

  • 18 January

    Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

    Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нарын бусдаас авлига авсан хэргийгБаянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 15, 18-ны өдрүүдэд хянан хэлэлцлээ. Хэргийн талаар сануулбал,  Хурандаа Р.Энхтайван, шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нар “Ньюсиян” ХХК-д Дархан-Уул аймагт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тухай албан бичиг гаргаж өгөхийн …

  • 18 January

    Сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байх ЗГ-ын тогтоолын хэрэгжилтэд анхаарахыг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, холбогдох албаныхантай санал солилцов. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн холбогдох удирдлагуудад үйл ажиллагаа явуулж эхэлсэн түргэн үйлчилгээний цэгүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар …

  • 18 January

    Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуур оюуны өмчийн эрхээ авлаа

    Монгол эрдэмтдийн бүтээсэн “Элиза” хэмээх оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авчээ. Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавируст халдвар авсан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тогтож буйг оношлох оношлуурыг зохион бүтээжээ. Оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авсан бөгөөд хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. “Элиза” нэртэй энэхүү оношлуураар SARS-CoV-2 вирусийн халдварыг хүний цус, сийвэнд илрүүлэх, вирусийн тархалтыг судлах, …

  • 18 January

    Х.Баттулга:Оюу толгойн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна

    Дотоод болон гадаадын эх сурвалжууд сүүлийн үед идэвхтэй мэдээллэж буй Оюу толгой төслийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газарт албан тоот илгээсний зэрэгцээ уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа цохон тэмдэглэжээ. Тэрбээр хэлэхдээ, Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний …

  • 18 January

    Л.Мөнхтүшиг: Энэ сард БНСУ-аас 320 иргэн эх орондоо ирнэ

    Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Гадаад харилцааны яам өнгөрсөн хоёр сарын хугацаанд хилийн чанадад байгаа санхүүгийн асуудалд орсон 100 орчим иргэнд тусламж, дэмжлэг үзүүлсэн. Нэгдүгээр сарын 15-нд БНСУ руу нэг нислэг үйлдсэн. Мөн энэ сарын 22,30-нд нэмэлт хоёр нислэг …

  • 18 January

    Ч.Мөнхбаатар:“Байгаль эн тэргүүнд” төслийн хоёрдугаар шатны үндсэн концепц, брэндингийг үүсгэх чиглэлийн ажлууд үргэлжилнэ

    Экологийн цагдаагийн алба нь хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаагаа явуулаад нэг жил боллоо.  Алба байгуулагдснаас хойш нэг жилийн хугацаанд ямар ажил  өрнүүлж, үр дүнд хүрсэн талаар Экологийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Мөнхбаатартай  товч ярилцлаа. Экологийн цагдаагийн …

  • 18 January

    У.Хүрэлсүх:Төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт хүргэх шаардлагатай

    Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэн хөгжиж, Хөрөнгийн бирж байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Монголын Хөрөнгийн биржид зочиллоо. Энэ үеэр Монголын Хөрөнгийн биржийн ажилтан албан хаагчдад болон хөрөнгийн зах зээлийн оролцогчид нийт арилжаа эрхлэгчдэд, хөрөнгө оруулагчдад хандан мэндчилгээ дэвшүүлж, хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжлийг харуулах түүхэн үзвэрийн танхимыг нээж, арилжааны цан цохиж, хөрөнгийн …

  • 18 January

    “The Voice of Mongolia 2020” шоу Азийн телевизийн наадмаас шагнал хүртлээ

    “Монгол HD” телевиз 25 дахь удаагийн Азийн телевизийн наадмаас “The Voice of Mongolia 2020” шоу нэвтрүүлгээрээ “Шилдэг хөгжмийн нэвтрүүлэг” номинацийн шагнал хүртлээ. 2019 онд Малайз улсад зохиогдсон 23 дахь удаагийн Азийн телевизийн наадмаас “Mongol HD” телевиз “The Voice of Mongolia”шоу нэвтрүүлгээрээ шилдэг энтертаймент нэвтрүүлэг, шилдэг нутагшуулсан шоу гэсэн хоёр номинацад шагнал хүртэж байсан юм. 2019он 2019 он Азийн телевизийн салбарын …

  • 18 January

    Н.Доржсүрэн: Даралт харвасны дараа нөхөн сэргээх эмчилгээг эрт эхлэх тусам сайн

    Даралт харвах өвчин, түүний уг шалтгаан, урьдчилан сэргийлэлтийн талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Н.Доржсүрэнтэй ярилцлаа. -Даралт ихсэх өвчний учир шалтгааныг уламжлалт анагаах ухаанд хэрхэн тайлбарладаг вэ? -Уламжлалт анагаах ухаанд даралт ихсэх өвчин гэсэн нэршил байдаггүй. Харин үүнийг хий цус дээш хөөрөх өвчин гэж үздэг. Хий цус, бадганы аль нэгийнх нь хувь шалтгаан нөхцөлөөс хамаарч хий цус дээш хөөрч …

  • 18 January

    Үйл ажиллагаа явуулж эхэлсэн түргэн үйлчилгээний цэгүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж ажиллахыг зөвлөлөө

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.  Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, холбогдох албаныхантай санал солилцов.  Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн холбогдох удирдлагуудад үйл ажиллагаа явуулж эхэлсэн түргэн үйлчилгээний цэгүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар …

  • 18 January

    ЭМДЕГ: Эмнэлэгт ЭМД-ын дэвтэргүйгээр регистрийн дугаараар болон хурууны хээг уншуулж үзүүлэх боломжтой

    Эрүүл мэндийн даатгалын лавлах 1800-1363 дугаарын утсанд иргэдээс ирж байгаа нийт дуудлагын 60 гаруй хувь нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой асуултууд байна. Тиймээс ЭМДЕГ-аас  иргэдээс ирж байгаа эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой асуултуудад хариулт өглөө. – Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг заавал нөхөн төлөх ёстой юу? – Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн бүр эрүүл мэндийн албан журмын …

  • 18 January

    Танилц:Шинэчлэн батлагдсан 541 нэр бүхий хөнгөлөлттэй эмийн жагсаалт

    Эрүүл мэндийн салбарын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 1-ээс эхлэн иргэд хөнгөлөлттэй эмийг өөрт ойр эмийн сангаасаа авах боломжтой болсон. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичдэг болсон. Ингэснээр иргэд боломжтой үедээ эмээ бичүүлээд авах зохицуулалт хэрэгжиж байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын …

  • 18 January

    Н.Асралт: УХТЭ-т анх удаа гуяны гадна булчингаар хэл орлуулан суулгах мэс заслыг амжилттай хийлээ

    Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Хүзүү толгой, чих, хамар, хоолойн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр Н.Асралттай ярилцлаа. Тэрээр манай улсын чадварлаг залуу эмч нарын төлөөлөл бөгөөд гадаадад очиж эмчлүүлээрэй гэдэг үгийг хэлдэггүй болтол хөгжүүлж чадсан гэсэн урам зоригтой үгээр яриагаа эхлүүлж байлаа. Ингээд та бүхэн түүний ярилцлагыг хүлээн авна уу. -Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн …

  • 18 January

    БНСУ руу хоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу хоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо. Тодруулбал, энэ сарын 22 болон 31-нд нислэг үйлдэн, иргэдээ татан авах юм. Мөн ирэх сараас эхлэн тусгай үүргийн нислэгүүдийг хийж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ татан авах бөгөөд мэдээллийг тухай бүрт нь олон нийтэд мэдээлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 18 January

    МАН:Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.18/ цахимаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Цахим хуралдааныг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн  барьсан  УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцлээ. Бүлгийн гишүүд уг тогтоолын талаар санал бодлоо хэлж, гишүүдийн олонх нь холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж, ярих нь зүйтэй гэж үзлээ. Хоёрдугаарт, МАН-ын бүлэг яамдын хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаархи танилцуулгыг шат дараатай сонсч, санал бодлоо хэлж байгаа. Энэ хүрээнд …